Хэрхэн түүнийг хурдан дур тавиулах вэ?

Философичид хэрхэн өөрийн эмэгтэйг аз жаргалтай болгох тал дээр багагүй толгойгоо гашилгаж байсан болов уу. Ялангуяа дотно харилцааны үеэр бүсгүйчүүдэд тулгардаг нэг асуудал нь дур тавих явдал байдаг бөгөөд энэ тохиолдолд эрчүүдийн хувьд хамгийн гол нь зөв аргаа сонгох хэрэгтэй байдаг. Ингээд хэрхэн хайртай бүсгүйгээ аз жаргалтай болгож, дур тавихад нь туслах талаар жорыг хүргэе.

1. Энхрийлэл 1

Хамгийн эхний чухал алхам бол бэлгийн харилцаанд орохын өмнө түүнийг сайн өдөөх явдал бөгөөд хамгийн эмзэг мэдрэмтгий хэсгүүдийг энхрийлэх нь зүйтэй. Ялангуяа хэлүү хэсгийг сайн оролдох хэрэгтэй ч шүдээрээ хазаж мэрэх бус харин зөөлөн хүрэхэд л хангалттай. Үүнээс гадна аман байдлаар хайртай хүнээ таалах нь эрэгтэй хүнд төдийгүй эмэгтэй хүнд ч таатай байдаг гэдгийг мартаж болохгүй. Эмэгтэйчүүд таатай мөчүүдээс таашаал авах ихээхэн дуртай байдаг бөгөөд энэ нь түүнийг дур тавихад тусална. Өөрөөр хэлбэл, түүний биеийн хэсгүүдтэй сайн ажиллах хэрэгтэй гэсэн үг бөгөөд үүнд тийм ч их хугацаа шаардахгүй.

2. Түрхлэг түрхэх

“lube” гэдэг нь ерөнхийдөө “машины тос”, “түрхлэг” гэсэн утгатай бөгөөд хэрвээ та дотно харилцаанд орохдоо энэ төрлийн тосыг ашиглавал таны хайртай эмэгтэй яг л тосолсон автомашин шиг илүү сайн ажиллах болно. Түрхлэг хэрэглэдэг эмэгтэйчүүдийн 50 орчим хувь нь илүү хурдан дур тавьдаг болохоо хэлсэн байна.

3. Энхрийлэл 2

Бүсгүйчүүд биед нь хүрч энхрийлэхэд дуртай байдаг талаар бид дурдсан. Энэ удаад уруул, хөхний товч, хүзүү, бэлхүүс зэргийг нь таалаад нэг үзээрэй. Үүний ачаар түүний биеэр халуун дүүгж, тэр дур тавилтыг мэдрэхэд нэг алхам ойртоно. Таны хайртай эмэгтэй нь хамгийн мэдрэмтгий хэсэг нь аль болохыг олж мэдэх чухал гэдгийг мартаж болохгүй.

4. Массаж

Гараараа гэдэсний доод хэсэгт хөнгөн дээш доош буюу ямар нэг хийлж байгаа мэтээр ажиллаж, массаж хийгээрэй. Энэ нь маш үр дүнтэй гэдэгт итгэлтэй байж болно. Нэгдүгээрт, энэ нь умайн булчингуудыг агшааж өгдөг учир дур тавихад сайнаар нөлөөлдөг. Умайгаар дур тавих нь эмэгтэйчүүдийн дур тавилтын 4 төрлийн нэг боловч стандарт бэлгийн харилцаанд орж байх үед умайн булчинг өдөөж чаддаггүй учир маш ховор тохиолддог. Хоёрдугаарт, эмэгтэйчүүдэд хэлүү гэж байх бөгөөд энэ хэсэгт массаж хийх нь мөн тохиромжтой. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүй гэдгийг мартаж болохгүй. Эмэгтэйчүүдийн биеийн 1/3 хэсэг нь мэдрэмтгий байдаг гэдгийг санаарай.

5. Австрали нууц

Австралид “Tefina” гэх хачирхалтай ойлголт байдаг бөгөөд үүнийг эмэгтэйчүүдийн виагра-тай харьцуулдаг. Энэ нь ерөнхийдөө бэлэг эрхтний цусан хангамжийг сайжруулах зорилгоор цацдаг цацлага юм. Австрали бүсгүйчүүдийн 60% нь энэхүү цацлагагүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй гэсэн хариулт өгсөн байна.

6. Үнэр

Эмэгтэйчүүд үнэрт маш мэдрэмтгий байдаг. Тиймээс хөлсний үнэр хайртай эмэгтэйд тань таалагдахгүй байх магадлалтай. Зарим эфирийн тос эмэгтэйчүүдийн сэрлийг хөдөлгөөд зогсохгүй, дур тавилтыг хурдасгах таатай нөлөөтэй байдаг учир ванил, башир цэцгийн тосыг хэрэглэхээс битгий татгалзаарай. Хэрвээ хайртай эмэгтэйд тань таны үнэртэй ус таалагддаг бол дотно харилцаанд орохынхоо өмнө цацахад буруудахгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.