Би нэг хувийн компанид ажиллаж байгаад сарын өмнөөс төрийн байгууллагад орсон юм л даа. Ер нь цаашдаа улсын компаниар дамжихгүй бол кареер маань нэг л явцгүй санагддаг болчихсон юм. Орж ирээд нэг юм л их гайхлаа. Энэ яамныхан чинь ямар их дээр дооргүй явалддаг юм бэ. Өмнө нь хувийн компанид байдаг байхад сайхан ажил дээрээ уулзаж ярьж хөөрж байгаад л орой тийшээ хувь хувийнхаа амьдралыг хөөгөөл явчихдаг. Тэрэн дунд уулзаж учирдаг хүмүүс бол байсан гэхдээ маш далдуур. Одоо энэ яаманд ороод ёстой гайхаж байна. Бүгд хоорондоо явалдсан байна лээ.
Нэг залуутай хамжиж юм хийж байгаа юм л даа. Мань эрээс сонссон чинь тэр тэрэнтэй явалдаж байгаа. Энэ энэнтэй явалдаж байсан гээд л. Ер нь хүүхнүүд аягүй ихтэй. 30 хувь нь л залуучууд байдаг юм. Гэхдээ энэ залуучууд бүгд энэ хүүхнүүдээ үзсэн юм шиг юм ярьсан. Ёстой нөхөр хүүхэдтэй тохьтой томоотой эмэгтэйчүүд байдаг гэж бодож байнаа. Ёстой худлаа шүү. Бүгд банзалддаг. Ялангуяа өдрийн цагаар их секс хийдэг юм билээ. Ажилдаа ирж байгаад л өдөр 1, 2 ийн үед хамт гараад явчихна. Тэгээд тэр хавийн буудлуудаар амжуулдаг гэсэн.
За тэгээд тэр томилолтын талаар сонссон чинь ёстой ам ангайсан. Хэдэн сарын өмнө олуулаа Солонгос явсан байсан. Тэнд нэг том дарга бусад нь дандаа ажилтнууд. Тэр ажилтнууд бол ёстой замбалдаж өгсөн байна лээ. Нэг хүүхэн бүр 5 өдөрт 4 өөр хүнтэй унтсан гээд ярьж байна лээ. Өдрийн цагаар семинар хичээлдээ суугаад орой гарч ууж хоол унд идэж байгаад л өрөө өрөөндөө 2, 2-оороо ороод ёстой замбалдаж өгсөн гэсэн. Манай энэ залуу бас зүгээргүй. Ажлын 2 хүүхнийг Солонгосд зохицуулсан байгаа юм. За яаманд ажилладаг бол ер нь хувь заяатайгаа эвлэрээрэй дээ манайхаан, гол нь баригдаж болохгүй шүү…