Тунгаа наашаа суу. Чиний мөнгийг чинь би өнөөдөр өгөх ёстой байх аа. Хоёулаа өдрийн цай ууя. Чи зууш бэлд” гэж Бат-Эрдэнэ өгүүлэв. 40 орчим насны энэ эрийн эхнэр Солонгост ажилладаг тул түүнд гэрийн үйлчлэгч хэрэгтэй болсон юмсанж.
Тэгээд Тунгалаг гэдэг оюутан охиныг гэрийн үйлчлэгчээр авчээ. Тунгалаг хөргөгчнөөс хиам, ногоо гарган амтат зууш бэлтгэлээ. Ширээн дээр янз бүрийн юм өрөөстэй. Гэрийн эзэн дөрвөлжин шилтэй виски гаргаж ирээд хоёр болор хундаганд дүүргэв. Тэгээд тэр “Би чамайг эртнээс бодож байсан. Миний бодсон тэр бүсгүй бол чи мөн. Ахыгаа уучлаарай. Чамтай ний нуугүй яръя гэж бодсон юм” гэж хэлээд Бат-Эрдэнэ ширээн дээр хэтэвчтэй мөнгөө гаргаж тавилаа. Барууны өнгөт дарсыг хоёул хөнтрөн, жүнзийг ширээн дээр тавихад дахин виски дүүргэлээ. Оюутан цагийн дурсамжаа мань эр хуучлахад Тунгалаг бодол болон анхааралтай чагнан суув. Дараа нь Бат-Эрдэнэ Тунгалагийн гараас хөтлөн зөөлөн буйдан дээр зэрэгцэн суулаа. Тэрбээр залуу насаа дурсая гэж үнэхээр бодсон, хоёрт гэвэл эхнэрээсээ уйдах болсноо ний нуугүй хэллээ. Дэлгээтэй том толинд задгай хархан үстэй, дорнын гоо бүсгүй ийм юмсан уу гэмээр царайлаг хүүхний дүрс гэрэлтэнэ. Энэ бол Тунгалаг өөрийгөө харж буй нь байлаа. Махлаг зузаан, бас чиг сүрлэг сайхан эр хажууд нь сууж, түүнийг ширтэнэ.
Ингээд Бат-Эрдэнэ хүдэр бадриун гараараа турьхан бүсгүйг тэврэн өөр рүүгээ татаж илбэн таалж янаглахуйн эрдмийг үзүүлэв. Амрагийн явдалд насаараа дадлагажиж, мэргэшсэн Бат-Эрдэнэ залуу бүсгүйтэй загас наадуулах боломжийг алдахгүй гэсэн мэт ахин дахин загас наадуулсаар Тунгааг хоёронтоо сайхан болгож өгөөд босов.Түүний хүнд лагс биеийг эсэргүүцэн босох тэнхэл Тунгалагт байсангүй. Нөгөөтэйгүүр ахимаг насны эрчүүдтэй энгэр зөрүүлж, хуял тачаалаа тайлж үзээгүй Тунгалагт бас чиг амттай, гоё байсан юмсанж. Оюутан бүсгүйг явах болоход Бат-Эрдэнэ “Энийг чамд зориулсан юм” гээд том гялгар ууттай зүйл өгч, дугтуйтай мөнгө гарт нь бариулаад, эцэг нь охиноо үнсэх мэт духан дээр нь үнслээ. Тэгээд тэр бүсгүйг гаргаж өгч таксинд суулгаад гар даллан хоцорлоо. Тунгалаг оюутныхаа байр луу очих замдаа дугтуйг нээвэл цоо шинэхэн арван долларын дэвсгэрт хорь гаруй ширхэг хийснийг үзээд яаран далд хийв. Тэгээд тасагтаа орж ирээд ууттай зүйлийг задлахад чихэр жимс шоколад тэргүүтэн элдэв янзын амттан алаглаж, чамин хайрцагтай сүрчиг, нэг шил виски хийсэн байлаа. Тасгийнх нь охид баярлан, бөөн хөөр болов. Энэ үед Тунгалагийн дурлалт залуу Батхүү ч орж ирлээ. Удаж төдөлгүй тэр хоёр ариун цэврийн хэрэгсэл, алчуур савангаа аваад усанд орохоор гарав.
“Найз нь өнөөдөр цалингаа авсан. Санасныг бодоход баяжиж орхисон шүү” гэж Тунгалагийг хэлэхэд Батхүү “Хэдийг авав” гэж асуув. “Барагцаалбал зуу гаруй ногоон” гэхэд Батхүүгийн нүд сэргэж “Чи гуравхан хоног ажиллачихаад ийм их мөнгө авдаг чинь юу гэсэн үг вэ. Арай чи тэр хөгшин хар юманд биеэ үнэлсэн юм биш биз” гэж уурлав. Хариуд нь Тунгалаг “Эцсийн эцэст биеэ үнэлдэггүй хэн байгаа юм бэ. Яадгийм би биеэ үнэлсэн. Бид нар шиг ядуу оюутнууд ингэж л гол зогоохгүй бол өөр яах ёстой юм бэ. Чадалтай юм бол чи мөнгө олж ирээд намайг тэжээ л дээ” гэхэд Батхүү аймшигтайгаар уурлаж Тунгалагийг цохиж унагаад нүдэж гарав. Түүнийг нүдэх чимээнээр Тунгалагийн найз хоёр оюутан бүсгүй орж ирэв. Батхүү болсон явдлыг тэдэнд хэлтэл цаад хоёр нь “Яадгийм. Чам шиг хоосон юманд биеэ тушааснаас мөнгөтэй хүнд тушаасан нь хавьгүй дээр. Тэгж ярих юм бол манай оюутнууд дунд биеэ үнэлдэггүй охин тун цөөн шүү. Тэгэхээр чи тэр ариун хайр дурлалтайгаа зах зээлийн хүйтэн нугачаанд бэдрэх л болж дээ. Цөхрөнө дөө, цөхрөнө” гэж даапаалжээ. Батхүү Тунгалагийг аргадах санаатай “Тунгаа минь. Чи биеэ үнэлэхгүй тэвчиж байгаад сургуулиа төгсчих. Тэгсэн цагт чи бидний хэн хэн нь ажил төрөлтэй болж амьдрал цэцэглэнэ шүү дээ” гэхэд цаад хоёр нь “Өө, за за. Сургуулиа төгссөн оюутны амьдрал цэцэглэдэг болж байна уу. Энэ чинь одоо хэдэн он бэ. Арай 2050 он биш биз. Ноднин жил манай сургуулийг төгссөн хэд хэдэн бүсгүйд ажил төрөл ч олдохгүй, эрчүүдийг царайчлаад явж л байна. Тэр засаг төр чинь биднийг төгсөхөд ажлын байр гаргаад өгөх юм биз дээ. Тэгэхээр чи ариун хайр дурлалд итгэх үү, төр засагт итгэх үү. Аль аль нь итгэлгүй болсон цаг. Одоо эндээс гар, тэр өрөөндөө очиж төр засагтаа залбир” гээд Батхүүг хөөж гаргажээ.
Маргааш өглөө нь Тунгалаг Бат-Эрдэнийг ажилдаа явахаас нь өмнө гэрт нь очиж “Хонгор минь би чамд хайртай. Алив үнсье. Би чамд их баярласан шүү” гээд түүний зангиаг тайлж, цамцны товчийг нь мултлав. Бат-Эрдэнэ бүсгүйгээс хорь гаруй насаар ах гэхэд онцын ялгаагүй мэт. Тэрбээр хүүхний цамцыг дээш сөхөж орон дээр очиж суугаад Тунгалагийг өөр лүүгээ татан яг өмнөө авчирав. Тэгээд хүүхний бүсэлхийнээс доошхи бүхнийг шувт татан тайлж, умдагийг нь алгаараа илэхэд Тунгалаг чангаар янцаглав. Тэрбээр Бат-Эрдэнийн хүзүүгээр тэвэрч байснаа өмнө нь хүүхэд шиг номхон зогсож нүдээ анин мансуурав. Бат-Эрдэнэ бүсгүйн гуя хас өгзөгийг илж бие махбодийн зөн сэрлийг улам ихээр өдөөв. Ингээд мань хоёр хүн төрөлхтний явалдахуйн гайхамшигийг бурхан мэт ариунаар үйлдээд дахин уулзахын ерөөл талбин түр хагацав. Үүнээс гурав хоногийн дараа өглөө эрт оюутны байрны гадаа гоёмсог жийп ирж зогсоход Тунгалаг тасгийнхаа хоёр охиноор туслуулан гурван том цүнхтэй юм барьсаар гарч ирлээ. Тэрбээр Бат-Эрдэнийн гэрт амьдрахаар болсон нь энэ юмсанж. Энэ үед түүнийг Батхүү харж зогссон бөгөөд тэрбээр “Ариун нандин хайр минь ингээд алга боллоо. Би яасан муу цаг үед төрсөн хүн бэ. Хорин жилийн дараа ч юм уу, эсвэл хорин жилийн өмнө ч юмуу Тунгаатайгаа учирсан бол аштай юу даа” гэсэн шуу юм боджээ.