– Хувцас хунар авахдаа найз нөхдийнхөө бус гагцхүү нөхрийнхөө үзэмж, саналыг харгалздаг.
– Эр нөхөртөө дуртай хоолыг нь бэлтгэдэг.
– Нөхрийнхөө ажилд хэрэгтэй болон бусдын гар хүрчихээргүй эд зүйлүүдийг хэзээ ч оролддоггүй.
– Найз нөхөдтэйгөө амралтын үеэр байхдаа нөхрийнхөө үгийг анхааралтай чагнадаг. За за наадахыг чинь хэн ч мэднэ… гэх мэт үг хэлдэггүй.
– Хүмүүсийн дэргэд “хөнжлийнхөө хочоор” хэзээ ч дууддаггүй.
– Хүүхдүүдийнхээ дэргэд эр нөхрөө зэмлэж шүүмжилдэггүй.
– Эр нөхрийнхөө цүнхийг ухаж, халаасыг нь төнхдөггүй.
– Нөхрийнхөө зөвлөгөөг хүлээн авч, байн байн урмын үг хэлдэг.
– Нөхөртөө таалагдахгүй хэн нэгнийг гэртээ зочноор урихгүй байх.
– Хэрэв хоёр дахь удаагаа гэрлэсэн бол анхны нөхрөө хэзээ ч магтаж, муулахгүй байдаг.