Jay-Z-ийг Диддитэй хамт 13 настай хүүхэд хүчирхийлсэн гэж буруутгажээ

Жэйн Доу гэх эмэгтэй Диддиг өөрийг нь хүүхэд байхад хүчирхийлсэн гэж шүүхэд гаргасан гомдолдоо өөрчлөлт оруулсан байна. Тэрбээр анх аравдугаар сард гаргасан гомдолдоо олны танил “А” болон Дидди түүнийг 13 настай байхад хүчирхийлсэн гэсэн юм. Тэгвэл тэр олны танил хүн нь рэппер Jay Z буюу Шэйн Картер гэж заргадаа өөрчлөлт оруулсан байна.

Картер Диддитэй холбоотой бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдсан анхны олны танил хүн боллоо. Доу 2000 онд 13 настай байхдаа Video Music Awards шагнал гардуулах ёслолд оролцсоныхоо дараа үдэшлэгт оролцсон гэж заргадаа бичжээ. Тэр үдэшлэг дээр нэгэн зүйл уусныхаа дараа толгой эргэх болсон тул ойролцоох унтлагын өрөө руу орсон аж. Үүний дараа Картер, Дидди хоёр өөрийг нь хүчирхийлсэн гэж тэр зарга дээрээ бичжээ.

Заргад өөрчлөлт оруулсны дараа Картер мэдэгдэл хийхдээ тус заргыг мэдүүлсэн өмгөөлөгч Тони Базбиг “Их хэмжээний мөнгө авахын тулд ичгүүргүй оролдлого гаргаж, хуурамч мэдээлэл олон нийтэд тараасан” гэсэн юм.

Эх сурвалж: Eguur.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.