Харыг нь яах уу?

Зиа өглөөний мэндээ та бүхнээсээ нэгэн зүйлийг тодруулах гэсэн юм аа. Манай эрэгтэй нэг найз байдаг юм л даа ууг нь давгүй залуу л даа надаа сайн гээд миний гуйсан бүхнийг биелүүлэн аль болох болгохыг хичээдэг хичээнгүй хүн л дээ.

Учир нь аймаар хартай харыг нь яах уу? Өөртэй нь каллаар ярьж байгаад өөр юм руу ч юм уу анхаарлаа хандуулаад эсүүл утсаа авахгүй ээж эгч ах нартайгаа ярьж байхад хүртэл хардах юм. Дуудлага орж ирэх бүрт хардана яах уу яавал гайгүй болгох уу? Сүүлдээ хараас нь болж хэрүүл хийх үе ч гарахын за тэгээд хүн юм асууж болихоо байчихсан юм шиг битгий бариад идчихээрэй…

6 Comments

  1. Hehs says:

    Nasaaraa zoduulah geegui bol odoo sal

  2. Ах нь says:

    Болихгүй ээ сэтгэцийн өвчин нь хүндэрнэ үү гэхээр нимгэрэхгүй, хардсанаасаа болоод сүүлдээ чамайг хорино цагдана дараа нь зодно зодсоноо уучлаарай ахиж ингэхгүй энэ ээ тэрээ гээд. Шуудхан хэлэхэд Ларьдмаагийн нөхөр л гэсэн үг хэн нэг нь үхэж дуусах байх шүү. Залуу байгаа дээрээ салсан нь дээр шүү. Салсан ч чамайг тайван байлгахгүй харж байгаарай.

  3. Психологичийн зөвлөгөө says:

    Хартай бн гэдэг нь хайртай бн гэсэн үг. Овоо босгоогүй бол шаазгай суухгүй гэдэг. Чи өөрөө эхлээд араар тавьж хуурсан юм бмшүү. Өөр хүнтэй сээтэгнэх, утсаар харилцах, бусад хүмүүсийн хажууд үл тоох гээд олон асуудлыг орчин үед хууралт гэж үзээд араар тавих нэг хэлбэр гэж сэтгэл зүйчид оношилдог болсон, Итгэхгүй бол нэтээс хайгаад үз. Чи өөрөөсөө алдааг эхлээд хайж ол. Тэгээд сэтгэл зүйч дээр хамт очсон нь зүгээр гэж зөвлөе.

    • Ах says:

      Юун психологич энэ тэр вэ? Тэгээд бас мэргэжлийн хүн ийм зөвлөгөө өглөө юу? Өөрөө хүний бичсэн хэдэн үг зөв ойлгочихож чадахгүй байж. Энд үерхсэн энэ тэр гэж огт алга, эрэгтэй найз гэж байна, найз залуу гээгүй. Зүгээр л найз байж хуурах энэ тэр яаж байх юм бэ?
      Тэр нэг эрэгтэй найз нь энэ охинд сайн байж болно, гэхдээ зөвхөн өөрөө сайн болсон гэдэг нь хардах эрхтэй гэсэн үг биш шүү.
      Бас хартай бол хайртай гэдэг үг психологийн амнаас биш сайко (psyco) гажигаас л гарна шүү. Хардах бол хайр огт биш, өмчлөх, хүчирхийлэх сэтгэл зүй. Хайр тийм байдаггүй.

  4. Bad boy says:

    Сэтгэцийн өвчин засагдахгүй, үхсэн хойноо л хардалтаа зогсооно. Насны залуу, зовлонгийн багадаа замаа бодсон чинь дээр дээ. Би эр хүн ч гэлээ хартай нөхрүүд үнэн зовлон юм бна лээ дэ. Өөрийгөө ч тэр өрөөлийг тэр зовоогоод, гэр бүлийн амьдрал гэж зүгээр л там болдог юм бна лээ. Хөгшрөх тусам улам лайтай хардалт нь хурцдаад, амьтан ах дүүсээс ичиж үхмээр юм болдог юм даа. Нагац эгч маань сайхан хүүхэн бсн. 1 насаараа л хардлагаас болж зовж өнгөрүүлэх шив.

  5. Хёлёжр says:

    Мэдрэл сдагаасаа эртхэн болио

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.