Өөртөө итгэх итгэлээ сэргээх 4 АРГА

Өөртөө итгэх итгэл янз бүрийн шалтгааны улмаас дундарч бас дүүрч байдаг. Тэгвэл хамгийн чухал зүйл болох өөртөө итгэхээ хэзээ ч больж болохгүй. Энэхүү итгэлийг сэргээхэд туслах 4 аргыг нэрлэе.

Өөртөө зөөлөн ханд

Зөөлөн байх гэдэг нь олон утгатай. Энэ нь та алдаж, онох эрхтэй гэдгийг илэрхийлж байгаа юм. Өөрөөр хэлбэл хийсэн тэнэг зүйлээ шоолон инээж сурахыг хэлж байна. Магадгүй та алдсан байж болно, гэхдээ яагаад өөртөө дахин боломж олгож болохгүй гэж.

Өөрийгөө шинэчилж бай

Өөрийгөө шинэчилж, амрааж байх цаг хугацаа бидэнд зайлшгүй хэрэгтэй. Үгүй бол бид амьдралын сайхныг мэдэрч чадахгүй шүү дээ. Танд хийх дуртай, хийхээрээ сэтгэл сэргэдэг хобби, сонирхол байдаг байх. Энэ хоббигоо өөрийгөө цэнэглэж, эрч хүч авахад зориулан ашигла.

Өөртөө өгсөн амлалтаа биелүүл

Танд хэзээ нэгэн цагт хэлсэндээ хүрдэггүй найз байсан уу? Тэр “Маргааш уулзъя” гэж хэлчихээд мартчихдаг, “Би үүнийг хийнэ ээ” гэж хэлээд хэлсэндээ хүрдэггүй байсан уу? Таны түүнд итгэх итгэл яваандаа буурч эхэлдэг шүү дээ. Яг үүнтэй адилаар та “Би маргааш 06:00 цагт босно”, “Амралтын өдөр ууланд алхана” гэх зэргээр төлөвлөөд хийгээгүй бол, олон удаа өөртөө хэлсэн үгэндээ хүрээгүй бол мөн өөртөө итгэхээ больж эхэлдэг!

Бусдад тустай зүйл хий

Хэрэв таны өөртөө итгэх итгэл дундарч, сэтгэл санаагаар унасан бол хэн нэгэнд тус хүргэ. Бусдад туслахын хамгийн сайхан нь танд эерэг сэтгэгдэл төрөх явдал юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.