Би коллежоо төгсөөд загвар зохион бүтээгч мэргэжлээрээ ажил олох гэж нилээн хичээсэн ч мөнгө муутай байсан болохоор түр зуурын ч хамааагүй ажил хайж эхэлсэн. Сургуульд сурахад минь зөндөө тусалсан ээж, эгч хоёроосоо дахиад мөнгө гуйх үнэхээр хэцүү байсан. Тэгээд хэдий бага цалинтай байсан ч би Манхаттан хотын Мидтаун дахь сормуусны салонд ажилд орсон. Миний анхны цалин 224 доллар байсан. Түрээслэдэг хажуу өрөө маань л 900 доллар байхад тэр бага цалин хаана ч хүрэхгүй болохоор үнэхээр уйлмаар санагдаж байсан.
Гэхдээ би тэвчихээс өөр арга байгаагүй. Сормуусыг аль болох л хурдан хийж сураад байнгын үйлчлүүлэгчтэй ч болоод авлаа. Тэгээд хоёр жилийн дараа “Бөртэ” сормуусны студи нээсэн. Хэдийгээр COVID-19 болж студиогоо түр хаахад хүргэсэн ч би бас зүгээр суухгүй Япон гель хумс хийж сурсан. 2021 онд би студиогоо дахин нээж, сормуус, хумс аль аль үйлчилгээг санал болгож, тэр цагаас нийт 6 удаа студиогоо томруулсаар одоо байгаа салондоо засвар хийж орсон.
Намайг битгий буруугаар ойлгоорой. Би хүмүүсийг сургах, ажилчид, үйлчлүүлэгчдийг сэтгэл хангалуун байлгах, маркетинг хийх, сошиал медиа пост пэйж дээрээ тавих, татвараа төлөх, гээд ажил үнэхээр мундахгүй их байдаг, өдөр бүр л бага багаар алдаж оноод суралцаж л явна…
Би долоо хоногт 80, заримдаа бүр 100 цаг гаргаад л ажилладаг байлаа. Ерөөсөө гэртээ унтах гэж л ирдэг үе маш их байсан. Хэдийгээр би амьдралаа хамаагүй сайжруулж, авахыг хүсдэг байсан зөндөө гоё зүйлсээ авч чадахаар болсон ч би үнэндээ маш их ядарч байсан…
Энэ бүхний явцад би өөрийгөө их алдсан. Нэг тийм амархан цухалддаг, салонтой хүн байж өөрийнхөө хумс сормуусыг ч ойр ойрхон хийлгэхгүй сэгсийсэн явж байх өдрүүд цөөнгүй л байлаа. Одоо 2,3 жилийн өмнөх зургуудаа харахаар нэг тийм ядарсан, тэмцэж яваа дайчин эмэгтэйг л олж хардаг. Гэхдээ эмэгтэй хүн дайчин байх гэдэг ойлголт нэг бодлын цаанаа аймар гунигтай. Энийг ойлгох хүмүүс нь л ойлгох байх.
Харин одоо бол аз жаргал гэдэг бол миний ажил, мэргэжил, диплом, эсвэл гэр бүл, найз залуугаас дан ганц хамааралтай биш, харин өөрийгөө арчилж, цаг зав гаргаж, баярлуулж, зөвхөн бусдыг чухалчилж өөрийгөө хаяхгүй байж л сая л мэдэрдэг зүйл болохыг ойлгосон.
Яахаа мэдэхгүй, нэг л гацчихсан юм шиг, хийж байгаа бүхэн чинь хангалтгүй эсвэл үнэхээр өөрийнхөө байхыг хүсдэг байр сууриндаа очоогүй байгаа бол надад итгээрэй. Чи сэтгэл зүрхээ хийж байгаа зүйлдээ шингээж тууштай сайн хийгээд л байвал үр дүнд нь санхүүгийн тогтвортой байдал бий болно. Тэр байрны зээл, сургалтын төлбөр, машин, хувцас, бүгдийг нь л яаж ийгээд төлчихнө.
Харин өөртөө битгий их хатуу хандаарай. Эрүүл мэндээ бодож нас үл хамааран дасгал хөдөлгөөн хийгээрэй, аялалд яваарай, гэрийнхэн, сайн найз нөхөдтэйгээ цаг гарган уулзахгүй юм аа гэхэд мэндийг нь мэдэж асууж байгаарай.
Нэг л мэдэхэд цаг хугацаа яваад өгдөг. Харин эргээд харахад харамсах зүйлгүй, мэдэрч буй жижиг зүйлд ч гэсэн хүүхэд шиг баярлаж би яах уу гэж өөрийгөө битгий хаяарай. Өөрийгөө хайрлаарай.
3 Comments
Emegteichuud er n huurhun zurhtei bdg shuu. Eregtei hun emegtei huniig ih evddeg. Ooriin amidral oron zaidaa ontsiin shaardlagagui bol eregtei huniig oruulah hereggui. Oruulahaar bol mash hatuu shaardlagatai bh heregtei. One night stand, hookup ntr bitgii hii. Emegtei hun bol prize gdgee urgelj sanaj yav.
Би одоо Америк Сиаттл хотод байна. Ирээд удаагүй ажил олдохгүй хэцүү л бна. Өдии 40 гартлаа ингэж байх ч гэж гэж боддиим. Чиний захиаг уншаад нэлээн урам авлаа. Урагшаа!
эд баялаг мөнгө төгрөг хэрэгцээт зүйлсээс тийм их аз жаргал хангалттай авдаггүй хүмүүс үр хүүхдээс л их аз жаргал баяр баясал мэдэрдэг хүмүүс байдаг. Монголчуудын ихэнх нь хүүхэд нь 20гарлаа гүй юу үр ач гаргаж өг гээд нэхчидэг хүмүүс байдаг да. хүүхдийн инээж байгааг харж тэвэрч үнсэж эрхлүүлж аз жаргалыг мэдрэх цаг чинь болж дэ тэр л чамд дутагдаж байна. эд баялаг бол харахаас цаашгүй амьгүй эд юм да .