Яахав дээ. Хэн нэгний араас санаа зовж чаргууцалдаад л, ажил төрөл амь амьдралаа зохицуулах гээд жийгээд, өмнүүр нь орж бүгдийг гүйцэтгээд л, өглөө өдөр оройтой нь бүгдийг нь өөртөө хариуцуулаад л, болоогүй зүйлд урьдчилан зовж санаа алдаж нойроо хугаслаад л, орж гарч л байдаг мөнгөний хойноос хэт улайраад л, хэцүү бүхнийг тэр жижигхэн нуруундаа булуу болтол хураагаад л, энэ минь тэр минь ЖАА гээд л шивэгчний ажлаар мэргэшээд л ЗАВ, ЗАЙ, ЧӨЛӨӨ гэдгийг үгсийн сангаасаа хасчихаад ШУУДРААД л ЖИЙНЭ үү!!!
ХӨӨЕ СТОП айн!!! Ёоё орхи л доо САЙХНУУД минь…
Өөртөө чөлөө өг л дөө6 Бурхан ямар төрөхөд чинь “ БҮГДИЙГ ЧИ ЗОХИЦУУЛНА ШӨӨ…!!!” гэж үүрэгдээ юу?
Гэр орон замбараагүй, тэр хүүхэд нөхөр өөрсдөө мэдэж хийгээд, тэнд энд чамтай чамгүй бүх юм болоод, ТЭГЭЭЧ гэх үгэнд нь ҮГҮЙ ШӨӨ гэж хэлчихээд, цаг хугацаагаа хэн нэгнээс болж алддаггүй, айлгүйтэх үедээ айлгүйтчихдаг, аяга кофе- гоо орондоо тааваараа уучихдаг, арчаандаа бярдсан бас чөлөөндөө дэндсэн ЗЭВҮҮН эмэгтэй бай!
Учир нь юм болгоных нь урдуур орсон сайн эмэгтэй байлаа гээд хэн ч ойлгохгүйгээр барахгүй хэн ч үнэлдэггүй цаг үе зөндөө ш дээ. Ямар худлаа юм биш!!! Тэгэх ёстой мэт л бусад ХАНДДАГ л байхгүй юу!
Зарим нь чиний ТУС, ЗҮТГЭЛ, СЭТГЭЛ гурвыг чинь мэдрэхчгүй МУУЛААД Л гүйж яваа шдээ!
Орон дээрээ таван хошуудаад тааваараа хэвтээд үз. Өөрийгөө бусадтай хамаатай бүхнээс чөлөөлж сур. Амралт олго, аял, зугаал, гоо сайхандаа санаа тавь, юу хиймээр байна хийгээч.
Ёодын БУСДАД ИХ СЭТГЭЛ ЗҮТГЭЛ ГАРГАСНЫ ХИРЭЭР НЭГ Л ӨДӨР МУУ ХҮН БОЛЧИХДОГ Ш ДЭЭ…
ЯАДЫН… Хааяадаа НАДАД ПАДГҮЙ ЭЭ гээд түс тас хэлчихээд МУУ ЭМЭГТЭЙ БОЛЧИХ. Яахав дээ. ГҮЙЦЭЭ…
С. Амина