Нөхрөө муулдаг эмэгтэйчүүд байх. Муулсаны тоогоор нөхөр нь сүр сүлдгүй болж, хүний нүднээс дайжсан, хулганаж зугтаасан, нэр нүүргүй амьтан болдог. Нөхрөө хэнд ч битгий муул. Харин хэлэх юм байвал өөрт нь орилж чарлаад ч хамаагүй хэл. Эцсийн эцэст тэр эр хүн юм болохоор ханьдаа загнууллаа гээд сэтгэл нь хөрөхгүй. Харин ухаарч, өөрийг нь бусдаас өмөөрч, хань шиг хань байж өмөг түшиг болдогт нь талархаж, алдаж яваа эр хүн ухаарч уярч ханийнхаа үгэнд орно.
Харин улам давраад ханийнхаа үгийг үл тоож сагсуу бардам явбал ээжээс нь хойш түүнийг гэх ганц ханиа гомдоовол ёстой тэнгэр ниргэж яс маханд нь ярих хэрэг гарна байх. Тиймд эрчүүд ээ, өөрсдөө хэрэг тарьчихаад эхнэрээ битгий буруутгаарай. Хэрвээ эрчүүд бид төвшин төлөв зөв сайн явсан бол эхнэрүүд маань хамгийн жаргалтай хүмүүс байх байсан байх. Бид л зовоодгоос болоод тэд аргаа барах даа хавийн хүнд хамаг булхайг чинь илчилж яваа шүү дээ үнэн дээ. Тиймд өөрөөсөө бурууг хайж өөрөө эхлээд өөрчлөгдөж хань ижлээ зовоолгүй үлдсэн хэдэн өдрөө амар жимэр өнгөрөөж явахыг бодоорой. Намайг гэргий минь загнах бүрэн эрхтэй. Түүнийгээ сонсохгүй юм бол өөр хэнийгээ сонсох вэ гэж би хувьдаа бодож явдааг.
1 Comment
За зайлаарай. Хүн загнах эрхтэй хэн ч байхгүй шүү. Хэн нэг нь нөгөөгөө загнаад эхлэвэл тэр харилцаа удахгүй дуусна. Хайрлах гэж байгаа бол байгаагаар нь хайрла. Загнаж зандармаар байгаа бол нохой тэжээдэг юм байгаа биз.