Энэ секстэй холбоотой нийтлэл бишээ. Би өөртөө тохиолдож байсан нэг зүйлийг хуваалцах гэсэн юм. Хүмүүс сүнс гэж байдаггүй л гэж боддог байх. Гэхдээ би нэг удаа үнэхээр сүнстэй тулж байсан. Манайх эмээ өвөө 2 хамт амьдардаг байсан юм. 3 өрөө байртай тэндээ 6уулаа байдаг байлаа. Өвөө эмээ 2 хоёулаа 80 гарсан байсан. Би тэр үед 18тай залуу байсан. Бүх юм гарт багтаад хамгийн сайхан нас байж билээ.
Тэр жил эмээ бие маш муудсан. Босож хоол хийдэг байсан хүн бүр ямар ч хөдлөх тэнхэлгүй болж билээ. Бид нар мэдэж байсан л даа. Энэ өвөл л эмээ маань нас барах юм байна гээд бүгд сэтгэл дотроо зовнилтой явдаг байлаа. Эмээ маань шөнө дандаа 3ийн үед сэрдэг байсан. Тэгээд бид нарыг дуудаж цай авчруулна. Тэр орой ёстой сонин юм болсон. Би шөнө 2 гэж сэрээд бие засах гээд явсан юм. Гэтэл эмээ босоод галт тогоонд сууж байсан. Би гайхаад эмээ гэрлээ асаахгүй яасан юм гээд хэлсэн чинь эмээ 2 гараа өвдөг дээрээ тавиад суучихсан юу ч дугараагүй.
Би заза гээд л 0 орчихоод буцаад орондоо орохын өмнө эмээг очоод харсан юм. Тэгтэл эмээ яагаад ч юм цонхоор юм хараад зогсож байсан. Би орондоо ороод унтваа. Тэгээд өглөө сэрсэн чинь ээж гэнэт чарласан. Бид нар сандраад очсон чинь эмээ нас барчихсан байж билээ. Бид нар бүр аймаар айцгаагаад түргэн дуудсан. Түргэний машин бараг 1 цаг болж ирсэн байхаа. Өвөө тэнд уулга алдаж уйлаад ээж уйлаад аймаар юм болж байж билээ. Түргэн ирээд эмээгийн маань цогцосыг аваад явсан даа.
Би ааваас дараа нь сонссон чинь эмээ нь тэр орой унтаад шууд тэр чигээрээ бурхан болсон байна гэж мэдсэн. Гэхдээ тэр шөнө гал тогоонд байсан тэр хүн бол эмээгийн маань сүнс байсан гэдгийг би ойлгосон. Тийм болхоороо дуугарахгүй сонин үйлдэл хийгээд байсан юм билээ. Ер нь бодоод үз л дээ. Шөнө харахнхуйд эмээ ганцаараа гэрэл асаахгүй юу хийж суух уу. Гэрээрээ нэг тойрч бид нартай салах ёс хийсэн юм шиг байгаа юм. Тэр дүр зураг одоо ч нүдэнд минь харагддаг. Юу ч дуугарахгүй хирнээ намайг хараад байсан. Тэгээд тэр цонхоор харж байсан дүр зураг нь ёстой эвгүй. Нөгөө хөл нь өвдөөд босож чадахгүй байсан хүн яавч тэгэж зүгээр алхаад явж байна гэж байхгүй.
Би боддог юм. Тэр үед гэрэл асаасан бол яах байсан болоо. Хүмүүс намайг унтаж байсан зүүдлэсэн л гэж хэлдэг юм. Гэхдээ тэр өдөр бол зүүд байгаагүй юм даа. Үнэхээр амьдралдаа анх удаа сүнс гээч зүйлийг харсан. Нээрээ тэр шөнө буцаад унтах үед яагаад ч юм гэр аягүй хүйтэн байгаад байсан. Сүнстэй газар л тэгэж хүйт оргидог гэсэн. Гэхдээ би тэр оройноос хойш ахиж сүнс сүүдэр хараагүй л дээ. Муу эмээ маань бид нартаа аз жаргал хүсээл бурхны орон руу явсан. Нээрээ бурхан гэж байдаггүй гэдэг итгэдэг байсан хүн тэр цагаас хойш итгэдэг болсон л доо. Хойд амьдрал бурхан гэж байдаг юм билээ. Үүнийг мэдэрснээс хойш миний амьдралд айх айдас байхгүй болсон шүү.