Шалгуур

Яг үнэндээ нэг тийм хачин гаж хандлага бүр Монголд тогтсон. Хүн заавал том газар, том ажил хийх ёстой юм шиг, хүн заавал алдар нэртэй олны танил байх ёстой юм шиг, хүн заавал том байр сав, том машинтай байх ёстой юм шиг. Хүн заавал өдөр бүр ганган дэгжин, гоёл чимэглэлтэйгээ сугсалзаж явах ёстой юм шиг…

Иймэрхүү санамж ч юм шиг, доромж ч юм шиг хандлагатай өдөр бүр л таардаг. Чи уг нь одоо нэг том газрын дарга хийж байхаар хүн дээ, чи ямар сонин хэн ч мэдэхгүй газар ажиллаад байгаа юм бэ, хүүеэ чи чинь яаж амьдраад байгаа юм бэ, явган явж байгаа юм уу хүргээд өгөх үү бүр хүүеэ чи автобусанд сууж яваа юм уу… Юу гэсэн ч үг юм.

Бүр байчихаад чи шар будаа гэдэс иддэг юм уу гэж ч байх шиг… юу ч гэсэн үг юм. Чи уг нь мундаг хүн шдээ ингэж амьдарч байхааргүй гэдэг хүнтэй ч таарч байлаа ш дээ. Хүний амьдрал гэгчийн хаана нь ямар гээчийн шалгуур зоочихоод л тэрэндээ хүрэх гээд үхэлдээд байцгаадаг юм. Гол нь өөртөө болон бусдад сэтгэл хангалуун байхад л болоо юм шдээ.

Хүний амьдралд хүрэх ёстой шалгуур гэж байдаг бол сэтгэлийн эрх чөлөө хийгээд амар амгалантай байгаад л буцна шүү дээ. Тайван, сэтгэл хангалуун амьдрал хамгийн гоё юм шүү…

2 Comments

  1. Бор Азарга FB says:

    Миний бодлоор яг өөрийн жаргалтай амьдралыг дотороо төсөөлөөд тэрэндээ хүрэхийг л хичээдэгдээ. Тэгэхээр өөрийнхөө ертөнцийг, хүслийг ойлгуулах ямар сайхныг төсөөлөх , мөрөөдөх л хэрэгтэй.

  2. boldoo says:

    буруу хүрээлэл нз нөхөдтэй хүн бн гэж харлаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.