Олон жилийн өмнө вагонд санамсаргүй чамтай таарч хажуу талын хоёр суудалд өөд өөдөөсөө харж суух даа анх хараад дурласан. Чи бид хоёр их зүйл яриагүй ч хажуу талын местны хүмүүстэй хөзөр тоглож явсныг мартадгүй. Чамайг нойл ороход араас чинь дагаж яваад яриа өдөх гэсэн боловч гарч ирэхэд чинь харц тулгарч сандраад юу ч хэлж чадахгүй зөрөөд орсон. Тэгэхэд өвөл байсан, чамайг нэг ах чинь хүргэж өгч суулгаж өгсөн, мөн ээж чинь багш ээжтэйгээ хоёулаа амьдардаг гэсэн ийм л товчхон мэдээлэлтэй үлдсэн.
УБ хотод буух даа утасны дугаараа өгөөч гэхэд минь би утасгүй ажил дээр утас байдаг тийшээ залгаж болохгүй би чам руу залгая гээд утсаа өгөлгүй яваад өгсөн. Тэгээд миний өгсөн скайтелын дугаар луу залгаагүй. Чи тэр үед надад үнэхээр таалагдсан дахиад даанч таараагүй олон жил харцаараа хайж, үе үе дурсаж дүр төрх чинь бодолд бүдгэрсэн ч зүрх сэтгэлд нандигнан хадгалагдаж үлджээ. Одоо чи халамжит хань хүүхдүүдийн сайн ээж болсон биз дээ. Танихгүй танил санахчгүй байгаа тэр л бүсгүйд аз жаргал хүсье. Нэг удаа уулзсан хүн ийм удаан мартагдахгүй зүрхэнд түрээсгүй оршино гэж байх уу? Заримдаа холливудын романтик кинонууд эмгэнэлтэй төгсдөг шиг 3 сая хүмүүс дунд дахиад таардаггүй л юм байна лээ. Арга ч үгүй биз дээ сайхан Монгол орон минь уудам шүү дээ гэж уужирдаг юм даа. Энэ олон түмний дунд чи минь гэрэл гэгээ цацруулан хаа нэгтээ алхаж яваа амьдарлын зам чинь дардан байх болтугай.
1 Comment
BI 2004 ond Eh nylhasd hevtej bsan Norov geed ohiniig dandaa haidag shu