Одоо харахад сайхан амьдарч байгаа гэр бүлийн эхнэр нь ухаантай зальтай тийм эмэгтэй байгаа байхгүй юу. Тэрнээс тэр гоо үзэсгэлэн секс мекс бол биш шдээ. Хүндлэл дотроос эр хүн гэр бүлээ хайрладаг болж ажилдаа амжилт гаргаж баяр хөөртэй амьдардаг.
Манайхан сайн ээж, сайн эзэгтэй байж чаддаг. Гэхдээ сайн эхнэр, сайхан эмэгтэй (гадна төрх яриагүй) гэдгээ орхигдуулдаг санагддаг. 4-үүлэнг нь цогцлоож байж эр нөхрөө хүндлэн байж элэг бүтэн баян тансаг амьдарна гээд л ойлгочих энгийн байгаа биз.
Бас нэг зүйл хэлэхэд эхний харилцаанаасаа (гэр бүл) траума авсан бол дараагийн харилцаанд (гэр бүл) орохоосоо өмнө сэтгэлзүйн эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Тэгээд л муусайн эрчүүдийг өөрсдөө там шиг амьдруулчаад эсүүл баахан ачааг нь өөрөө үүрчээд тэгээд нөхөр явчихлаа гэж гоншигнох хэрэггүй дээ. Өөрт чинь асар их юм байгаа шүү. 90% нь чиний асуудал.
Би өөрөө эмэгтэй хүн болно. Бүүр хаард эрчүүдийг бол өмөөрөөгүй болно. Гэхдээ бүх эрчүүд эмэгтэй хүнээс шалтгаалдаг…