Уг нь жоохон охин биш юмсан

Хайртай хүнээ яаж буцааж авчирах вэ? Үнэхээр их санаж байна. Даанч тэр миний чатыг сээнддэг байж байгаад сүүлдээ бүр блоклсон. Би ер нь бол тайван зантай ч тэр залууг харахаараа л сандраад уулзахаараа тэнэг2 үйлдэл өөрийн эрхгүй хийгээд байхын ичмээр. Уг нь анх надад их сайн байсан би эргүүтсээр байгаад намайг мэдрэл муутай гэж бодсон байх аа.

Над руу нэг л бичиж ядаад байхаар нь өөр хүнтэй болсон юм уу яршиг больё гээд 2 ч удаа блоклож байсан. Тэгээд дургүй нь хүрсэн юм болов уу бүүр харьцахаа больсон тэгсэн ч би байнга л бодоод байх юм, бүүр шаналаад сэтгэл өвдөөд болдоггүй ээ. Тэр хүнээс өөр юу ч бодогдохгүй юм эсвэл тэр бас намайг санаад би ингээд мэдрээд байна уу? Би их л сайн болчихжээ. Ийм байдалаас хайртай хүнээ эргүүлж байсан тохиолдол байдаг уу? Зөвлөж туслаач. Битгий муухай үг хэлээрэй уг нь жоохон охин биш юмсан ийм л юм болчоод их л шаналж явна даа…

1 Comment

  1. Ах says:

    Жаахан л охин байна даа. Нэг хүний араас ингэтлээ шаналах чинь жаахан байгаагийн чинь баталгаа. Орчлон ганц хүнээр дуусдаггүй юм байна гэдгийг ойлгож эхлэх үедээ том болж эхэлдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.