ТАНД ХЭРЭГТЭЙ 7 ТӨРЛИЙН АМРАЛТ

Та их унтах тусам их амардаг гэж боддог юм биш биз? Үнэндээ унтах, амрах 2 нь тэс өөр ойлголт юм. Зөвхөн унтсанаар бид зайлшгүй хэрэгцээт амралтаа бид нөхөж авч чаддаггүй. Хэрвээ та ажилдаа төвлөрч чадахгүй байгаа бол, амьдралаас аз жаргал мэдрэхгүй байгаа бол, хичнээн унтсан ч унтаагүй мэт санагдаад байгаа бол дараах амралтууд дутагпсан байх магдлалтай юм.

Эхний 1 амралт бол БИЕ МАХБОДИЙН АМРАЛТ
Бие махбодийн амралт нь идэвхитэй бай идэвхигүй гэсэн 2 төрөл байдаг. Бидний сайн мэдэх унтах, амрах, хэвтэх нь идэвхигүй амралт юм. Харин иог хийх, сунгалтын дасгал хийх, массаж хийлгэх зэрэг нь идэвхитэй амралтанд орно. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж бие мах бодийг сэргээж өгдөг байна.

2 төрлийн амралт бол ОЮУН САНААНЫ АМРАЛТ
Өглөө бүр том аяга кофе ууж байж ажлаа арай хийн эхлүүлдэг хэн нэгнийг та мэдэх үү? Тэд ихэвчлэн мартамхай бас ааш муутай байдаг. Учир нь тэдний бие унтахаар хэвтсэн ч оюун санаа нь амардаггүй. Толгойд нь үй олон бодлууд хөвөрч нойр нь хулжидаг байна. Хэрэв та энэ хэцүү ядаргаанаас ангид байхыг хүсвэл унтахаасаа өмнө дуртай дуугаа сонсож, дуртай номоо уншиж эсэвэл хүйтэн бүлээн шүршүүрт орж болох юм. Энэ нь таны бие болоод сэтгэл санааг тайвшруулан унтахад бэлдэж өгнө.

Та бидэнд бүгдэд нь хэрэгтэй 3 төрлийн амралт бол МЭДРЭХҮЙН АМРАЛТ
Хурц тод гэрэл, утас, компьютер, зурагтын дэлгэц, чанга чимээ, хотын түгжрэл зэрэг орчин тойрны юм бүхэн биднийг ядрааж байдаг. Тиймээс бид өдөрт дор хаяж 2 удаа нүдээ анин юу ч харахгүй, юу ч сонсохгүй дотоод сэтгэлдээ уусах хэрэгтэй. Энэ нь маш богино хугацаанд мэдэрхүйн эрхтэнүүд болон сэтгэл санааг орчны нөлөөнөөс чөлөөлж чаддаг гайхалтай дасгал юм.

4 төрлийн амралт бол БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭНИЙ АМРАЛТ
Ийм төрлийн амралт нь аливаа төвөгтэй асуудлыг шийддэг, дүн шинжилгээ хийдэг, гарц гаргалгаа хайдаг эсвэл шинэ санаа санаачлага гаргадаг хүмүүст тэр дундаа дизайнерууд, инженерүүдэд нэн шаардлагатай амралт юм. Үүний тулд та ердөө л байгальд эсвэл цэцэрлэгт хүрээлэнд хэсэг зуур алхах хэрэгтэй. Учир нь шинэлэг санаа, бүтээлч байдал дөрвөн хананы дунд 40 цаг ажилласанаар бий болохгүй шүү дэ.

Дараагийн 5 амралт бол СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН АМРАЛТ
Энэ бол өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх цаг хугацаа ба орон зайг өөртөө бий болгохыг хэлнэ. Та сэтгэл хөдлөлийн амралтаа эдлэхийн тулд сэтгэл догдлуулсан кино үзэж болно, дуулах дуртай бол караокед дуулж болно, жинхэн өөрийнхөөрөө байж чаддаг найзуудтайгаа уулзаж хөгжилдөж болно. Машин, мотоцикл, дугуй унах дуртай бол хашаа ч хамаагүй давхиж болно. Хамгийн гол нь та өөрийнхөөрөө л байх ёстой. Тэгж чадвал энэ жинхэн амралт болно.

6 буюу НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ АМРАЛТ
Бид өдөрт маш олон хүмүүстэй харилцдаг. Сайн муу, сайхан муухай гээд маш олон зан ааш, сэтгэл санааны байдалд зохицох гэж зүдэрч ядардаг. Тиймээс аль болох таныг зовоодог, үргэлж муу муухайг ярьдаг, сайн сайхнаас илүү саар мууг олж хардаг сөрөг хүмүүсээс холдож аль болох урам зоригтой, өөдрөг, бүтээлч хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээрэй.

Сүүлийн 7 амралт бол СҮНСЛЭГ АМРАЛТ
Энэ бол маш гүн гүнзгий ойлголт бөгөөд хэн нэгэнд хайрлуулах, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх, зорилго тэмүүлэлтэй амьдрах хэрэгцээнд тулгуурласан амралт юм. Сүнслэг амралтыг авахын тулд та аль болох ганцаараа байж, өөртэйгөө ярилцан, бясалгал хийж дотоод бие сэтгэлээ сонсох хэрэгтэй.

Энэхүү нийтлэлийн төгсгөлд дан ганц унтаад сэрэх нь таныг бүрэн амрааж, бие махбодийг тань сэргээж чадахгүй гэдгийг ойлгосон байх. Тиймээс та яг одоо аль амралт нь илүү хэрэгтэйг тунгаан бодож өөртөө хэрэгжүүлэн өөрийгөө цэнэглээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.