Би ч өөрийгөө ойлгохгүй байна аа…

Унтах гэсэн бүүр нэг сонин сонин юм бодогдож толгой тархи гашлаад байна. Би 22 настай эмэгтэй хотод ганцаараа амьдрад 3, 4 жил болж байгаа. Удаан хугацаагаар ганцаараа байгаа болоод ч тэр үү. Заримдаа амьдрал гунигтай ч юм шиг уйтгартай ч юм шиг нээх сонин гацаанд байна. Зарим нь тэгвэл өөрийгөө хөгжүүл энэ тэр гэж хэлэх л байх. Гэхдээ би олон хоббитой хурдан ч сурдаг. Юм юм судалж хийгээд бүүр дасал дадал болоод уйдаж байгаа.

Харилцааны тал дээр илэн далангүй, хөөрхөн ч охин. Даанч би заавал нөхөрт онгон гарна гэдэг бодолтой явдаг юм аа. Хайрын тал дээр жоохон чанга хүн юм шиг. Гэхдээ би өөрийгөө судалдаг. Яг юу вэ гэхээр “сарын тэмдэг ирэхээс өмнөх долоо хоногт сэтгэл санаа яаж өөрчлөгддөг, ямар үед ямар ааш араншин гаргадаг” гэх мэт өөрийгөө барьж, хянаж, хүлээцтэй байх гэх мэт. Ер нь хүнтэй эрүүл харилцаа үүсгэж амьдрах гээл. Өөрийгөө ойлгож байж бусдад ойлгуулна гэж боддог болохоор л. Бүүр тэмдэглэл хөтөлдөг календер ч бас байгаа нийлээд удсан. Нээх ааштай чавганц шиг охин биш л дээ.

Гэхдээ ирээдүйд хүний хайрлан байж өсгөсөн үрийх нь сэтгэл зүйгээр нь тоглолт хиймээргүй л санагдаад. Жилийн өмнө хэдэн залууд боломж өгөөд уулзаж ярилцаж, ажиглаад харлаа. Хүний чихэнд цэцэг ургуулна, чихэр жимс барьж гүйнэ, аймаар аймаар. Тэгээд би эхэндээ үнэн шударга байсан нь дээр гэж бүгдэд нь өөрийнхөө үзэл бодлыг хэлж байсан. Сонин тэнэгдүү ч юмуу нэг ч залуу эрүүл, урт удаан хугацааны харилцаа хүсэхгүй гээл байна лээ. Тэгснээ зүгээр one night гэсэн бодолтой хүн рүү чичрээд байх юм. Би өөрөө эмэгтэй ч баруун гараараа цохих юм бол манартал нь авдаг. Доороо 6 дүүтэй алалцаж л өслөө. Ганцаараа уулзах ер нь аймаар юм байна гэж бодсон.

Сүүлдээ бүүр залуус худлаа санагдах юм. Нээх гоё хүүхэд шиг гэнэн ариун хайр хүсэж роман, тууж, зохиол уншсаар тархи минь энэ дэлхий ертөнцөнд байхгүй юмыг нэхээд байгаа юм шиг. Гэхдээ л миний дотор өмнөх насандаа сэтгэл судлал, биеийн хэлэмж уншдаг, хахир чанга, эмгэний сүнс байдаг ч юм шиг. Тийм ч болохоор нээх эрэгтэй хүнтэй хэл амаа олоцож чаддаггүй ч юм шиг. Би нээх ааштай хүн биш ч сэтгэлдээ сэвгүй, өөрийнхөө хөдөлмөр хөлсөөрөө амьдарч буй бие даасан эмэгтэй ч нэг л юм дутуу санагдаад байна. Жаргал даахгүй зовлон гэдэг нь үү. Та өөрийн санал бодлоо хуваалцаж тус болоорой. Би ч өөрийгөө ойлгохгүй байна аа…

6 Comments

  1. Иргэн says:

    Үнэтэй зүйлийг даах хүн нь л авна. Чадахгүйнууд нь тэгээд зөрөөд өнгөрч л байна биз.

  2. зочин says:

    Чи манай хүүтэй нэг танилцаад үзээч дажгүй залуу бий 26 настай,185 см өндөр их сургуулиа төгсөөд ажил хийж бгаа

  3. Nov100101 says:

    Чамтай ярилцаж болох уу?

  4. irgen says:

    өөрийнхөө зөв гэж бодож бгааг үргэлжлүүлээд яваарай. чам шиг зөв бодолтой хүн ховор шүү. ихэнх хүмүүс доодохдоо захирдаж тийм хүмүүсийг гадуурхдаг юм билээ. өмнө нь чам шиг бсан. гэвч хажуу тойрон нз нөхөд ятгалгараа тэр бдалаас гарсан. одоо бол буцаад миний үзэл бодол зөв бсанг маш сайн ойлгосон. хийх естой өөрийнхөө зөв гэснээ л хийгээрэй

  5. Батка says:

    Эхлээд үерхээд дараа нь хамт амьдарч үзээд дараа нь яг энэ хүн хүүхэдтэй болоод насан туршилын хань ижил болох эсэхээ шийдэх хэрэгтэй. Хамт амьдраад ирэхээр тэр хүн яг ямар хүн гэдэг нь мэдэгдэнэ.
    Секс-с хэн хэн нь хангалттай таашаал авж чадаж байна уу гэдгээ бас үзэх хэрэгтэй.

  6. Батаа says:

    Хосын харилцаанд хайр харилцаа хандлага санхүз секс хобби ар гэрийн нөлөөлөл гээд маш их зүйл нөлөөлдөг. Гэрлэсэн хосууд бие биедээ хайртай хэрнээ ч гэсэн. Салсан хосуудын ихэнх нь секс харилцаанаас болж салдаг.
    Аль нэг нь секс-с ханамжгүй болоод ирэхээр тэрийгээ нөхөх гэж араар тавьдаг. Тэгхээр чи найз залуутай болвол эртхэн унтаж үзээд хамт амьдарч үзээд дараа нь яг гэрлэх хүүхэдтэй болход тохирох хүн мөн үү эсэхээ шийдсэн дээр шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.