Бүгд миний буруу

Салаад 5 жил болж байгаа ч гэсэн буцаад нийлэхийг хүсдэг. Нийлье гэж боддог хэрнээ ямар ч үйлдэл хийдэггүй. Маш их санадаг. Алдахыг хүсдэггүй тийм л хүн. Гэхдээ би юу ч хийж чадахгүй. Аль хэдийн өөр хүнийх болчих шиг бололтой.

Буцаад нийлчих байх гэж мөн ч их хүлээлээ дээ. Салсан ч гэсэн харахаар догдолж. Нэг их тэврүүлмээр нэг их үнсүүлмээр байна. Дахиад над руу хараад инээхийн харахыг хүсэж байна.

Бүгд миний буруу. Тэр үед жоохон л уураа тэвчсэн бол. Тэр үед байгаа байдлаа жоохон л бодсон бол. Одоо даанч чадахгүй байх л даа.
Сэтгэлдээ үүрд мөнх л хайрлахаас өөр аргагүй болж байх шиг байна даа. Хайртай хүндээ хайрлуулж чадаагүйдээ өөртөө л гомдохоос доо…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.