Нөхөр маань надаас уйдаад удаж байгаа юм шиг мэдрэмж өчигдөр дахиад л авлаа. Зүгээр л болиод өг гэнэ. Чи хүссэнээ хий хоёр хүүхдийнхээ алийг нь авч явах, үлдээх ээ өөрөө шийд зүгээр л яваад өг гэнэ ээ. Өөрийнх нь хүсэл бол зүгээр л дуртай үедээ ууж юу ч хийж хаана ч байсан чамд хамагүй зүгээр л чимээгүй амьдрахыг надаас хүсээд байгаа юм байна.
Амрах өдөр нь хоол хийж, юу ч хийлхгүй дураар нь, залгахгүй хэзээ тархыг нь ч асууж болохгүй тийм л амьдралыг надаас хүсч байгаа юм байна. Би ер нь хэн юм бэ? Эхнэр нь биш зүгээр л оршиж байдаг хүн юм шиг, дуртай үедээ бавчаал дургүй нь хүрвэл ууж идээл хэдэн юм хэлэхээр чи зүгээр л яв зайл гээл. Би өөрийгөө үнэгүйдүүлэх үнэ цэнэгүй зүйл юу хийсэн юм бэ?
Өөрт нь дараа болохгүй гэсэн дээ ажил хийж чадах чинээгэрээ л мөнгө олж ар гэрээ дааж амьдрал ахуйгаа гэр орноо өөд нь татаж хүслээр нь сэкс хийж хоёр хүүхдээ хэнээс ч дутахааргүй өсгөж байхад. Гомдоод уйлж байхад аргадахын оронд нь битгий өрөвдүүлэх тактик, чамайг уйлахаас залхаж байна л гэж байна. Зүгээр л хэлэх үггүй болоод л нулимс гарч байхад. Ингэж нэгнээ тоохгүй юу ч хийсэн чимээгүй байж харилцан яриа байхгүй бие биенээ хүндлэхгүй бол ер нь амьдраад ч яах билээ тийм биз дээ?
4 Comments
Би яг л ийм байдалтай байгаа.
Манай эхнэр та 2ын ялгаатай юм нь чи ажил хийдэг юм байна, дуртайгаар секс хийдэг гэхээр хүссэн сексийг нь өгдөг байх.
Манай хүн гэртээ л бдаг. Гэрээ цэвэрлэнэ, хоолоо хийнэ, нэг байрлалаар л секс хийх дуртай.
Одоо надад эхнэрийгээ хараад хайрлах мэдрэмж байхгүй болчихсон. Хүчээр л юу ч болоогүй мэт, хааяа асуухад нь хайртай шүү гэж хэлээд л хамт амьдарч байна.
Эхэндээ муудалцах үед би дуугуй байдаг байлаа. Эхнэр бол хажууд ирж зогсоод хэрүүл хийдэг, чи дуугуй болчих л доо гэхээр үгүй гээд л хэрүүл хийгээд бна. Яасан ч хэрүүлд дуртай юм?
Ер нь бол чамаас залхчихсан, уйдчихсан бол нэмэргүй дээ.
Өөрийгөө л бодоод амьдар даа л гэж хэлье
Гэр орны бүх ажилыг нөхөртөө үлдээгээд өөрөө гадуур явдаа. Нөхөрөөсөө юу ч битий асуу тэгээрээ ингээрэй тэгий ингэе гэж пу ч битий асуу. Ер нь огт битий ярь. Тэгээд нэг үздээ. Залхаад байгаа хүнийг орхиод нэг үздээ.
Өөр хүүхэнд сэтгэл алдарсан байх даа. Тэрнээс биш Эхнэр бол нэгдүгээрт бусад нь бол 2-рт шүү дээ. Зүгээр л нуудгайтай болсон дээр байх даа. Дараа наад тэнэг толгой чинь ойлгох байх.
Zalhaasan bn