Эхнэр, нөхрийн сэтгэл зүйн ялгаа

-Сэтгэл зовинох
Эрэгтэйчүүд тодорхой зүйлд л санаа зовдог бол эмэгтэйчүүд өөртөө хамааралгүй тодорхой бус зүйлд санаа зовинодог. Заримдаа юунаас болоод санаа зовоод байгаагаа ойлгодоггүй.

-Ярилцах байдлаараа
Эрэгтэй хүн асуудлыг тодорхой товч ярина. Харин эмэгтэй хүмүүс маань ярих шаардлага гарвал ярина. Заримдаа шаардлага байхгүй байсан ч ярина.

-Өөрийгөө илэрхийлэх
Эрэгтэйчүүд үйлдлээрээ өөрийгөө илэрхийлж байдаг бол эмэгтэйчүүд өөрийгөө хэл яриагаараа шууд илэрхийлж байдаг.

-Сонсох байдал
Эрчүүд тайван хүлээцтэй сонсдог бол эмэгтэйчүүд илүү сонор байдаг ба нэг дууг хэт чангаар сонсохоос уурладаг.

-Сэтгэл гутралын ялгаа
Эрчүүд тулгамдаж буй асуудлаа хүн болгонд яриад байдаггүй бол эмэгтэйчүүд хэнд ярьж чадахаас гадна, гарах арга зам нь их байдаг.

-Хайр сэтгэл
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бие биедээ дурлах дурлал нь тодорхой хугацаатай байдаг.

-Хардалт
Эмэгтэй хүн ямар нэгэн шалтгаангүйгээр нөхрөө харддаг ба энэ нь эртнээс уламжилж ирсэн далд айдас ямар ч эмэгтэй хүнд байдаг байна. Харин эрчүүд эхнэрээ бусад эрийн арганд орж магадгүй гэж боддог байна.

-Үнэнч байдал
Ихэнх амьтанд үнэнч байх гэсэн ойлголт байдаггүй ба хөхтөн амьтад байнгын хос үүсгэдэггүй. Тэдний ген аль болох олон янзын гентэй холбогдохоор программчлагдсан байдаг. Энэ араншин эрчүүдэд төдийгүй эмэгтэйчүүдэд ч байдаг аж.

-Ой тогтоолт
Эрчүүд эхнэртэйгээ танилцсан өдрөө санахгүй байхад эмэгтэйчүүд сайн санадаг нь эхнэр, нөхөр хоёрын аль аль нь огт буруугүй. Учир нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тархи огт өөрөөр ажилладаг. Эрчүүд уураг тархины аливаа зүйлийн зүй тогтлыг учир зүйг олохыг хариуцдаг зүүн талаар, харин эмэгтэйчүүд зөн бэлэг, харилцааг хариуцдаг баруун талаараа бодож сэтгэдэг. Иймээс эрчүүд элдэв дэл сул юмсыг орхиж хамгийн гол зүйлсийг тогтоодог байхад харин эмэгтэйчүүд бүр эсрэгээр хамгийн өчүүхэн зүйлсийг ч марталгүй тогтоодог аж.

-Бэлгийн харилцаа
Эрэгтэй хүн хоромхон зуурын хугацаанд энгэр зөрүүлэхэд бэлэн болдог. Өөрөөр хэлбэл, тэд энэ тухай зөвхөн бодоход л аль хэдий нь бэлэн болдог бол эмэгтэйчүүдийн сэрэл хөдлөл, сэтгэл санааны байдал, тохирсон нөхцөл бас удаан хугацаа шаардагддаг. Өөрөөр хэлбэл, тухтай орчинд оршилтой хийхийг хүсдэг байна.

-Гормон
Эхнэр нөхрийн хооронд үл ойлголцол үүсгэдэг өөр нэг шалтгаан нь гормон юм. Эмэгтэй хүний цусанд окситоцин гэдэг гормон ялгардаг бол эрэгтэй хүнд тестостерон гэдэг өөр гормон ялгардаг. Сексийн дараа эмэгтэй хүнд окситоцин гормон ялгарч, хайр сэтгэлээр бялхаж, эрхлэх хүсэлтэй болгодог бол эрэгтэй хүн хүчээ нөхөхийн тулд унтаж амрах шаардлагатай болдог нь нөхрөө надад хайргүй байна гэж ойлгодог байна.

Нийгэм хөгжихийн хэрээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн ялгаанууд бий болсоор байна.

Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.