Ядаргаатах юм аа…

Нөхөртэйгээ учраад маш их баярласан гоё байдаг. Гэвч нэг асуудал байнга намайг зовоодог боловч манай нөхөр түүнийг мэддэггүй, ухаарч чаддаггүй. Өмнө нь нэг хүүхэнтэй амьдарч байгаад салснаас хойш тогтсон шарх! Тэр хүүхэн гадуур тэнэж яваад жирэмслээд хамаг хөрөнгийг нь аваад салсан гэсэн. Үнэндээ тэрнээсээ тогтсон шарх юм уу?

Манай нөхөр “хайртай” хэрнээ намайг үргэлж хардаж гүтгэдэг. Хамт байвал тэгэхгүй байх хол байдаг болохоор тэр юм уу. Гадуур гараад эмэгтэйчүүдээрээ юм яриад жоохон оройтоход хэдэн орой дараалж тэрийг л яриад гүтгээд байх юм. Би гадуур эрэгтэй хүнтэй уулзах битгий хэл яагаа ч үгүй байхад л “явсан” энэ тэр гэх юм аа яах вэ? Ийм хүнийг яавал дээр вэ?

Нэг юм аа улиг болтол ярьдаг тэгээд орой бүр нөгөөдөх ярианаас болоод уур уцаар хөдлөх, аргаа барах үе их байна. Яагаад гэвэл тайлбарлахаар хэзээ ч ойлгохгүй. Сүмд явдаг элдэв архи дарс тамхи ямарч зуршилгүй, шоудах ч сонирхолгүй, намайг ажлын эгч нартай юм яриад, нүүрэндээ маск тавиулж оройтсны төлөө хэдэн орой “тэр сэдвээр л ядаргаатах юм аа” шөнө орой болтол явсан, би чамайг их хайрладаг гэтэл чи гээд л гүтгээд л.

Үнэндээ би явсаар байгаад л оройтчихсон, би янз бүрийн асуудалгүй. Хамт байгаа эгч нартайгаа машинд байгааг бичлэгээр үзүүлсэн оффист нь байгаагаа харуулсан. Бүх юм аа нуухгүй үнэнээр нь зураг хөргөө явуулаад мэдээлийг байнга явуулдаг, нууж хааж яваад байх сонирхол ч алга. Яавал дээр вэ, өөрийхөө үнэ цэнэ ээ яаж ойлгуулах арга байна уу?

5 Comments

  1. Үнэн says:

    Нөхөрт чинь өмнөх амьдралаас нь үүсч үлдсэн үнэхээр том сэтгэлийн шарх, айдас байна. Бүх нөхцөл байдалд тэр шархаараа эхэлж хүлээж авна. Чамайг одоо өөр хүнтэй унтаж байхвийдээ гэсэн бодол нь өөрийн эрхгүй толгойд нь орж ирээд байна гэсэн үг. Тэгхээр шийдэл юу вэ гэвэл мэдээж нөхөртэйгөө сайхан тайван сууж байгаад ярилцана маш баттай итгэлцэлийг үүсгэ, итгэл байхгүй л бол бүх зүйл худал мэт санагдана. Яаж вэ гэхээр: Өмнөх амьдралаас чинь үлдсэн ийм том шарх байгааг би ойлгож байнаа, намайг өөр хүнтэй явалдаж байгаа байхдаа гэсэн бодол өөрийн мэдэлгүй орж ирээд байдгийг чинь ч ойлгож байна хамгийн гол нь 2-лаа хоёр биендээ хайртай учираас бие биедээ маш бат итгэх хэрэгтэй байнаа гэдгээ хэл. би чамд итгэж байна харин чи надад ямар ч эргэлзэлгүйгээр итгэ тэгэж чадахгүй бол үргэлж эргэлзээ, хардалт үүснэ тэгээд хардаад гүтгээд байвал надад маш хэцүү байдагаа эртхэн салсан нь хэн хэндээ амар амгалан байх болно гэж хэл. Үнэнгээ хэлээд байхад итгэхгүй чи тэгээ биздээ гээд ээрээд байх үнэхээр тамын амьдрал байдаг.

  2. Bbbb says:

    Tegjgaad gaigu bolchih bhoo bi eregtei 36 nastai ehnerteigee 15 6 jil hamt amidarch bna bas l hartai bsan odoo tgd barag esergeeree bolson doo. Hol bhad bol uneheer hetsuu baidag shuu. iimerhuu hariin asuudal bol yr n tasarku bhdaa. Zurag bichlegee semhen hiigeed yvuuldgaaraa yvuul gehdee bainga helj yrij uurlaj argadaj oilguulah heregtei tugain uydee oilgoogu bolovch daraa n chinii helj yrisan buhen tolgoiruu n orj l taarna. Hol bgaa bol zurag bichleg edr uzeed setgel taivshirdag baih zailuul. Tgd yr n zuulun n hatuugaa iddeg horvoo geed neg baidag daa. Aa tiin yr n asuudal heruul uruul hardaltgui ger bul gej hna ch bhgu bizee ugaas tugs tuguldur hun gej bhguigees hoish nuhurtuu hairtai l bol jijken asuudlaas bolj salah tuhai ogt bitgii bodooroi. Harin garts gargalgaa shiidel haij olon arga turshij uzeerei neg n ur dund hurj l taaraa yu gdg bile oroldogo sait oroin deed gdg shig l. Huuhnuud unen horchin hudlaa hutga yum yridag shuu. Uuriinh nuhur gert buun asuudal baij uuriiguu yaay gejiij l hudlaa hudlaa yum yrial salaach mi nz edr gej shaadag shuu. Tegsnee uuruu ternees doloon dor nuhtsul bdald amidraal yvaad bh shig bdgiin

  3. Hor bolohwi says:

    Хүн өөрөө ямар байна тэр шигээ сэтгэдэг. Нөхөр чин хүнтэй явалддаг болоод чамайг ч гэсэн тэгэж байгаа гээд үхчих гээд байхгүы юу. Сэтгэлийн шарх гэдэг нь шалтаг юм бишүү өөрөө явалдаж баыгаад салсан байж болно

  4. Зочин says:

    Гэмтэн шиг хамаг юмаа тайлагнаж амьдрах хэцүү дээ насаараа тэгж амьдарч чадах уу гэдэг ээ бодохгүй юу

  5. ecko says:

    yahaw hartai l bhgui yu. er ni bol zasarkudee. bi ch bas hartai bas l zasarku bh xaxa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.