Бууж өгөх үү?

Өдрийн мэнд. Нэг бүсгүйг 5 жил хайлаа. Анх 18-онд оюутан болоод Хятадад танилцаж байсан Өвөрмонгол охин юм л даа. Бид 2-ын хувьд анхны харцаар бие биедээ дурласан. 4 сар ширтэлцэж явсны эцэст танилцсан ч нээх дотно болж амжаагүй корона гараад хил хаагаад тэгээд ер нь холбоо тасарсан.

Сүүлдээ яг олох болов уу эсвэл олсон ч яг миний хүлээж байсан шиг тийм сайхан учрал хүлээхгүй байх вий гэсэн айдастай байгаад байх юм. Нэгэнт амьдралынхаа 5-6 жилийг зарцуулсан юм чинь хайж олох уу? Эсвэл бууж өгөөд залуу байгаа дээрээ түүнийг дурсамж болгоод шинэ хайртай учирсан нь дээр болов уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.