Үнэн чанартаа, тэнгэрт эхлэлээ тавьсан дурлалт хосын халуун хайр, уусан ууссаар газарт бууж гэр бүлийн холбоо болдог. Гэрлэж байсан гэж хэлэхэд хэцүү. Салалт хагацлыг би хоёронтоо амсаж, түүний мөн чанарыг нь маш сайн ойлгож мэдэрлээ. Анхны нөхөр, охины минь аав ховорхон харамч нарийн эр байсан бөгөөд түүнтэй таван жил болоод салсан. Хоёр дахь нь маш агуу гэгээн хайрыг мэдрүүлсэн боловч мөн л өмнөх нөхрийн маань бараг нэгэн хувилбар байлаа. Ингээд хоёр учрал хоёулаа нэгэн адил төгсгөлтэй, аль алин нь намайг нойтон дэрэнд толгой нааж, олон шөнөөр нойргүй хонуулахад хүргэсэн билээ.
ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛСОН ЭХНИЙ ӨДӨР
…Сүүлчийн салалт намайг их удаан зовоосон. Бид сард хоёроос доошгүй удаа эвлэрч, бас муудалцдаг байлаа. Иймэрхүү жүжигт хэдийнээ дасал болсон танилууд найз нөхөд мань бид хоёрыг сална, салахгүй гэж мөрий тавьдаг болов. Харин надад бол юун тоглоом тохуу хийхтэй мантай. Бид хоёрын гэр бүлийн завь маань харсаар байтал живж эхэлсэн юм. Ингээд бид эргэлт буцалтгүйгээр салахаар шийдлээ. Гурван жилийн хамтын амьдралыг холбож байсан бүхнээ хэн хэндээ ярьж, тэрээр ээж рүүгээ, харин би түүнгүйгээр өөрийн шинэ амьдралаа зохиохоор үлдсэн.
Эрх чөлөөтэй болсон эхний хоёр гурван өдөр надад тийм ч их уйтгартай санагдсангүй. Нөхөртэй амьдарсан он жилүүдэд ямагт хойш тавьсаар ирсэн найз нөхөд дээрээ зочилж, гэр бүлийн төсвөөс үрж зарахдаа нөхрийн оролцоогүйгээ бүхнийг шийдэж, нэгэн бодлын амар болсон мэт байлаа.
Гэхдээ энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Ганц бие амьдралын 4 дэх өдөр байдал онцгүй болж эхэллээ.
ДАРЬТАЙ ТОРХОН ДЭЭР СУУСАН МЭТ
Хамтын амьдрал сарнисны дараа хамгийн анхны эмзэглэл “Ийм байж огт болохгүй” гэж бодоход хүргэнэ. Тухайн хүний ухамсар болж байгаа үйл явцыг бодитой гэдэгт нэг хэсэгтээ итгэж чадахгүй. Сэтгэл санаа мэгдэн хямарсан энэ үед тэрээр хамгаалалтгүй, хандах хүнгүй болсоноо ойлгож хүлээн авах нэн хэцүү санагдана. Түүний амьдрал “өмнө” болоод “хойш” гэсэн хоёр хэсэгт хуваагдана. Энэ үед тэд аз жаргалтай байсан цагаа эргэн дурсаж, гэрэл зургийн цомгоос эхлээд түүнийг санагдуулах юм бүхэн дээрх бодлыг улам лавшруулдаг. Энэ бүхнийг даван туулахын тулд ихээхэн сэтгэлийн тэвчээр хэрэгтэй бөгөөд ингэж эс чадваас нойргүйдэх, хоолонд муудах, бусадтай харилцахаас зайлсхийх зэргээр эрүүл мэнд, сэтгэл зүйн талд хортой сөрөг өөрчлөлтүүд гарч эхлэх болно.
УЙТГАРТАЙ БОЛЗОО СЭТГЭЛИЙН ХЯМРАЛЫГ НИМГЭЛЭХГҮЙ
“Сарын дараа би гомдол, гуниг, шаналалаа орхих гэж олон зүйлийн туршиж үзлээ. Заримдаа сөхөрч унатлаа ажиллаж өөрийгөө завгүй байлгахыг хичээнэ. Эсвэл надтай уулзахдаа татгалзахааргүй ганц бие эр хүн рүү утас цохиж, уйтгартай бөгөөд ямар ч ирээдүйгүй болзоонд хааяа явдаг байлаа. Гэвч энэ бүхэн сэтгэлийн зовлонг улам нэмэгдүүлэхээс өөрөөр тус болсонгүй.
Намайг хайрлах эр хүн хаана яваа бол хэмээн бодохын зэрэгцээ салсан нөхрөө хаана юу хийж байгаа бол, над шиг бас ингэж шаналж байгаа болов уу, эсвэл өөр нэгнийг олоод авсан бол уу гэж бодно. Ийнхүү шаналсаар эцэст нь би энэ эргүүлэгнээс өөрөө гарч чадахгүй болсноо ойлгож, найз нөхдийн зөвлөснөөр сэтгэлзүйчээс тусламж авах боллоо. Эмч намайг депрессийн эсрэг эм уухыг зөвлөж түүнийг нь хэрэглээд бага зэрэг тайвширсан ч сэтгэлийн өвчний эх үндсийг нь алга болгоно гэж юу байхав. Гашуун зовлонг бүр дотоод сэтгэлийн дотоодод нуугдсан стресс хожим нь тэсрэх бөмбөг болон дэлбэрэх аюултай гэдгийг нуусангүй. Өчүүхэн жаахан түгшүүр төрөх, санаа зовних төдийд л, толгой өвдөхөөс эхлээд зүрх дэлсэн айдаст автаж элдэв янзын таагүй мэдрэмж биед мэдрэгддэг боллоо. Ингэснээр эцэст нь сэтгэлийн хямралаас болж нэн аюултай өвчинд нэрвэгдэж буйгаа мэдлээ.
Гэр бүлийн харилцааны сэтгэлзүйч М.В.Смоленскийн ажигласнаар буулт хийх дургүй, салалтын зовлон шаналалтай эвлэрч чаддаггүй хүмүүс сэтгэлийн хямралаас болж ходоодны шарх, зүрхний дутагдал зэрэг өвчинд нэрвэгдэх нь элбэг болохыг тогтоожээ.
САЛАХ ҮЕД ГАРДАГ ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ 5 АЛДАА
– Ямагт өнгөрсөнөөрөө амьдрахыг хүсдэг. Тухайлбал: золиос болсоноо эсвэл өөрийн гавъяа бүхнээ тоочиж, улиран одсон бүхнийг дандаа дурсах
– Салсан нөхөр /эхнэр/-ийнхээ зөвхөн бараан талыг нь харах. Эсвэл, эсрэгээрээ, зөвхөн өөрийгөө л буруутай гэж бодох
– Хэрүүл зөрчилдөөндөө эцэг эх, хүүхэд, хамаатан, найз нөхдөө оролцуулах
– Шинэ амрагы холбоонд яаран, дурлалын цүнхээл рүү үсрэн орж, шинэ романтик харилцааг эрсдэлд оруулдаг.
– Азгүй гэрлэлтийн шаналалаас болж “дахин хэзээ ч дурлалын тоглоомоор тоглохгүй” гэж хэлдэг.
10 Comments
gantsaardliig dawj chadahgui hun olon huniig xamarrrsan zowlon uusgesnees ger bul sudlaach L>NARANTUYAGAAS zuwluguu awsan ni deer
gantsaardliig dawj chadahgui hun olon huniig xamarrrsan zowlon uusgesnees ger bul sudlaach L>NARANTUYAGAAS zuwluguu awsan ni deer
Гэхдэ л хэцүү бдаг..яагд ч юм хоосон оргиод л
сэтгэл хямрааад л,,:(
салалт мэдрэд хусээд бх зл биш,,
ийм төрсөн эцэгээс н илүү сайн аав олдоно гэтэгт итгэлтэй байx юм,одоо xумуус ягаад ийм уxамсаргуй ,сул дорой бдаг болчxсон юм болдоо.гэр бул болоx чин тийм амар, тоглоом юм гэж үү?,.би ч яxаү.оxиноо л иx өрөвдөx юм дотроо…энэ бугд xаниа зөв таниагуй миний л буруу.цаг xугцаа л түүнд ойлгуулж мэдрүүлэx бxдаа…надтай адилxан ,эx xүн байвал бичээрэй…
та нар иx сайxан зуйл бичжээ,..би бас л та нарийн адилаар алдсан..оxиноо 2 настай бxад салсан,одоо 4 гарантай болсоон,ымар ч салаx туxай огт бодож бгаагуй,маш иx xайртай блаа би ноxортоо,гэтэл гэнэт тэр 18 оxинтой санаандгуй бдалаар танилцаж,унтсан бсан,тэр н машин угаалгийн газар ажилдаг гэнэ,тэрнээсээ өвчин авсан бсанг би мэдxгүй xэзээ xойно н эмчид узуулээд мэдсэн,бүx юм гэнэт болж өхгөрсөн.нөxөр маани ч xүлээн зөвшөөрсөн.тэгээд л 10 xонгийн дотор л би юм xумаа цэгцлээд салсан…одоо тэр бас нэг юмтай болчxсон амидарч бга л гэсэн.гэтэл оxин бид 2 тэрнийг мартаж ч чадаагүй л бн..xүүxэдтэй гэлгүй залуус надтай танилцxийг xүсч бга ч би нэгэл өөртөө итгэлгүй,эрэгтэй xунтэй уулзаж дотносож чадxгуй байx юм..оxин мин ааүйигаа нэxээд л яx ч учраа сайн мэдxгүй л бн..цаг xугцаанд л найдxаас даа.
YANAA BI NEG ZALUUD UHAANGUI DURLACHAAD BGAA TER MAANI NAIZ NUHUD OLON BAS TEGEJ BGAAD BARDAM IH ZANTAI BID 2 ANXNAASAA SUUHGUI GEJ YRISAN YRIA BGAA TIIMEES HEZEE NEG TSAGT SALJ L TAARAA TEGEJ BODHOOR L NURUUGAAR ARZAS XIIX YM YMAR CH BSAN GUTARCH UILAHGUI DEE,
hamgiin ehni hyni sanaag bi yamar aimar oilgoj bn geech, bi salagyi l bn l da gehde bid 2 bytelgyited bn, ter bytelgyitel ni ene hevere yrgeljilvel zailshgyi salna getel mini ter hynig hairladag hair ulam ihsed nemegded bga bi yah ve odoo? odo johon yumand tolgoi uvduj zyrh delsej uuriiguu yamar archaagyi baidald orchood bgaagaa anzaarsan ch terneesee uuriin hycheer garj chadahgyi bn, YNEHEER ZYRHEE GARGAJ IREED UGAAHIIG HYSDEG YE HIAR SETGELD BDG YUM BN.
Deer comment bichsen 2 yag vnen helle.bi ch yag im l bsn ali 4, 5jilin omnohig bodchixsn l suj bdag shal balai ym bodod haya inedch hvreh shg.zalu nasig neg teneg setgeh chadwargvi ymnudig bodoj gansarch ongorod ch yahin bile. Gantsara yawah shg saihan ym bhgvi yamrch setgelin shanalalgvi asudalgvi amidarna. Dura xvrwel negentei ni ulzaj zugaga gargachadl..erchvd ugasa ochvhen dotortoi archagvi amitad ym bvxnig ongon deres hardag bid dotro yamr sana agulj bgag medeh potential hurkui.Zalu nas saihan zvs tsarai biy baihad bid ingej hairan nulimsa herggvi ymand barj bolohgvi.Ongorson sain muu bvxnig xezech bitgi bod. Yesterdays history just nice memory. Never think about yesterday,Start Today! (Gelete reclam)
za tegj ooriigoo zowooj yadiin
bi zunduu shanaljh zunduu zowj bsan.
odoo bodohod ineedtei.
tusdaa bie daasan hun baij erchuudiin tuluu sanaa zowj gantsaardaj yadiin
zunduu erchuud baidag sh dee
ted chin bugd adilhan, nuhur ch oor erchuud ch adilhan l er hun
ijilhen hogiin yum yrij ywdag humuus.
emegtei hunii dotood setgel tedniig ter sanaad dursaad bgaa setgeliig hezee ch oilgohgui
sanaj dursaj oor huntei bolzson ch uyitgartai baidag ter zowlong oilgohgui shaal oor yum bodoj tosoolj ywaa daaa.
ternii orond erchuudiig ali n ch baisan yadiin adilhan yum chin gesen oilgoltoor handaad ireheer oorsnoo l golog boloood guigeed irne deee.
bi sahnalj haierlaj huleej moroodoj uzseen
teglee geed hun namaig ingej hairlaj hundelj bn gej ergeed oligtoi bh tuhai bodoh ch ugui.
ternii orond ooriig n anhaarahgui oortoo anhaaraad hedii neg gert bgaa ch gesen zawgui ooriigoo tordood deeguur haraad alhaad ireheer oorsnoo l yu bolow bi yugaa heniigeee aldah geed bn bi er n hen yum geed l bodood irne….
erchuud bugd neg l tsutgamaluud sh deeeeeee
Yag unen um shig bnaa.Bi nz zaluugaasa sayhan salsan setgeliin zowlont bna aimaar hetsuu bna.Ajil dr gerte bodood bx um.Bodohguig hicheej uuriigu sataaruulj 3 udaa bolzoond yawlaa. Bi martahiig hicheej ingej bga bh.Boldogson bol zurhee gargaj ireed ugaachixmaar bna.