Та бүхэн сайн байцгаана уу? Өргөн Сибирээс өнөөх л Монгол эр мэндчилж байна. Энд хаврын урь орж байна. Цас ханзарч сэтгэл тэнийж байна гэж. Цэргийн тусгай ажилгаанаас залуус ирцгээж олон хүнийг баярлуулж байна. Энэ сарын 22-ны өдөр ОХУ-н ерөнхийлөгчийн зарлиг гарч дайнд оролцсон цэргүүдийн алба хаах хугацааг 1 жил байсныг 6 сар болгож. Тэгээд л залуус ирж байна.
За энэ бидний насныханд хамаагүй юм. Зүгээр хөрш айлын зээ хүү нь цэргээс ирээд бөөн баяр. Эхнэр бид 2 бас баярыг нь хуваалцаад орж ирээд байна. Мэдээж татсан. Дайн дуусах нь ойлгомжтой болжээ. Залуус хийх ажлаа төлөвлөөд л. Ихэнхи нь махны чиглэлийн бизнес эрхлэнэ гэж байна. Яагаад тэр юм бол доо. Миний үеийхэн бичжээ надад итгэж. Би ч бас хэцүүдээд энд ирсэн. Сар шинийн дараа Монголд очиж ээжтэйгээ золгоно. Тэр үед та нартайгаа биечлэн уулзана. Сошиал ертөнц барьцгүй шүү дээ. Нүүр нүүрээ харж ярьж хуучлая. Сарын 20-доор уулзана. Очоод ирлээ гэдгээ бичнэ. Тэгээд холбогдоно. Бидний үеийнхэний зовлонг ойлгох хүн ховор доо. Бид 91-93 онуудад талханд өдөржин очерлож, картны гурил будаа махаа авах гэж алаан болж лангуу хоосорхыг харж, цэрэгт тураал бөөнөөр болж байхыг үзсэн. Тийм юм үзэж хал сууж халуун чулуу долоосон бид хэр барагтай юманд гомдохгүй.
Гэтэл ахмад настан биднийг ингэж хүний тооноос хасаж голд хүйт даалгаж гадуурхаж гомдоосон байхгүй юу. Над дээр ир хашир чонуудаа. Монгол эр хүн аз жаргалаа өөрөө яаж бүтээж амьдарч чаддагаа үзүүлэе. Амьдралд хүрэхгүй 5 цаасаа ч өгч чадахгүй байж хөгширсөн хойноо эх орноосоо явлаа гээд л их солиорноо наадуул чинь. Бүү тоо. Гэхдээ тэдэнтэй холбоотой байсан нь зөв. Гологдмол би ийм л чадалтай гэдгээ харуул үзүүл. Амны зоргоор үсэг өрдөг хүүхдүүдэд өөрийгөө харуул. Үзүүлээд өгье эрчүүд ээ. Би нусгай нарт хандсангүй. Жинхэнэ он жилийг элээсэн хугараагүй ноён нуруутай миний үеийхэндээ хандлаа. Очоод Монголд баяртай золгоё. Энүүхэнээр өнөөдөр өндөрлөе. Хараалыг тоохгүй, хэрүүлийг хийхгүй, магтаалыг алдахгүй. Түр бака…
3 Comments
Ene oros orkiin buunii nohoig harin harmaar sanagdchilaa barij avaad balbamaar sanagdchilaa bn, ireed hna hze uulzha helcheerei!! Mongolchuudiin tarhiig ugaah gj oroldoh amisgaad mongolchuud ymr baidgiig uzuuley
Zailoo
Архичин өвгөн наанаа үх. Битгий наашаа зүглэ.