Монголчууд ёстой дарамттай хүмүүс юм аа. Хамаатан саднаараа орохоор л нөхөр сүүдрийг нь асуугаад оройтлоо хөгширлөө л гээд байх юм. Хий насаараа 29 настай сив сингл эмэгтэй нь байна. Өө тэгээд одоо яахав дээ хөгширч л явна. Багаасаа л даруу төлөв амьдралаар амьдарлаа сонгосон мэргэжил маань ч бас бусдаас илүү ёс зүйтэй байхыг шаарддаг. Өнөөг хүртэл одоо ч гэсэн зөв л амьдарч байна л гэж боддог. Өөрийгөө бүтээчих гээд амьдарчих гээд л ажиллаад л байна.
Найзуудтайгаа хааяа гарч ордог л юм. Гэсэн ч одоо хүртэл нөгөө зам дээр тааралдах заяаны хань маань гарч ирсэнгүй ээ. Тэгээл ажлынхан ч гэсэн нээх зэвүүн нээрээ чи чинь ганц бие билүү нтр гэж ёжлоод яах гээд ч байдаг юм бүү мэд ээ. Өөрсдийгөө түрүүлж хүнтэй суусан гэр бүл болсон гээд гайхуулаад ч байгаа юм уу бүү мэдээ сонин мэдрэмж. Заримдаа гологдох мэдрэмж үүнээс үүсдэг. Тэгээд одоогийн энэ замбараагүй хүнийг ашиглах хүн чанаргүй олон дундаас яажшуухан нэг заяаны ханиа, өөрийн өрөөсөн дугуйгаа хайж олно доо л гэхээс айх юм. Ер нь тэгээд хаанаас олддог юм бэ? Ёстой л нөгөө хорооноос олж өгвөл сууя даа гэдэг нь л болох гээд байна жүү. Мэргэн ард аа энэ байдал маань удаан үргэлжилбэл жинхэнэ нөгөө траума нтр болох гээд байгаа юм биш үү яаж амьдарна аа…
10 Comments
монголчуудын богино насалдаг шалтгаан. Хар залуугаасаа олон хүүхэд цувуулж биегүй болдог. Япон, Со -нууд 35-аас хойш гэрлэж 1 юмуу 2 хүүхэдтэй болоод урт насалдаг. Хоол унд, цаг агаар гэх байх л даа. Гэвч хамгийн гол шалтгаан нь стресс байдаг нь батлагдсан. Стресттэй, дарамттай, ялархаж амьдардаг хүмүүс урт насгүй. Одо харин юм өөрчлөгдсөн_. Чи 35 хүртлээ дураараа яв. суралц, өөрийгөө хөгжүүл, аялж зугаал. Эрүүл амьдар. Тэгээд гэрлэж болно. Бас нэг юм хэлэхэд 35-аас хойш гэрлэсэн хүмүүс салах нь бараг л өдрийн од шиг
Naad cjin bas gaigui oir toirnii humuus chin chinii single ger bulguig meddeg tul chamaig deerelhej ehelne avah umaa avna daraa n chuluudna chinii ard baij chamaig umguuluh er hun bhguig yalanguya mongol erchuud sian meddeg uchraas deerelhdeg za emegteichuud n bas tiim ershuud huhnuud ih. Ted naraas bolgoomjtoi bh heregtei gej helii daa
tsarai biy haa harkugaar 1 dontoi ohintoi dotno taniltsy hh
ywaandaa bur hiiy hh
Hi taniltsaj ulzaj baih emegteitei taniltsan nas chuhal bish setgel chuhal engiin daruuhan zaluu bna utas 94811213
Битгий тоо. Өөрийнхөөрөө л бай. Тэр хүмүүс өөрсдийнхөө өнцгөөс л харж байгаа, чиний талаас хараагүй бас харж чадахгүй шүү дээ.
Ахын дүү битгий тоо тиймэрхүү хүмүүсийг. Заавал хүнтэй суух албатай ч биш. Ер нь ойлгож байнаа манайхан хүний хувийн амьдралд оролцох дуртай байдаг. Нэгэнтэй тиймээс хойш тэднийг өөрчлөж чадахгуй юм чинь тэр чигээр нь орхи. Жилдээ ганц болдог цагаан сараар асуугаа л биз хая²
Сайн байна уу. Байгаль бие өгөгдөл байдаг адил сэтгэл зүйн хий бие өгөгдөл бий түүнийгээ нээж таны гэвэл холбоо бариарай танхим сургалт бий
Mongolchuud bish tanai hamaatnuud l daramttai teneguud yum bish vv
Зүгээрш дээ. Шаалцаж яваад гоол алдахаараа тэгээд 2лаа хариуцлагаа үүрнэ дээ. 40 хүрчээгүй бол ямар хамаатай юм. 40 хүрчихвэл харин гоол алдахгүй шаалцах хэрэг гарна.
Хоёулаа нас ойролцоо юм байна. Ярилцаж үзэх үү.