Хүнтэй суугаад 7 жил болж байна. Эхнэр ёстой балиар хүн гэдгийг нь өдрөөс өдөрт мэдэж өдрөөс өдөрт дургүй хүрж жигшдэг болж байна. Анх танилцахад жигтэйхэн сайн хүн байсан юм аа. Аймаар гэгээлэг гэнэн цайлган юм яриад л шударга үнэний туйл. Шударга бус хүмүүсийг жигшээд л. Би эд нараас өөр хүн гээд л. Би бол маш зөв амьдарч ирсэн цаашдаа цав цагаан амьдарна гээд л аймаар сайн сайхны туйл ярьдаг хүн байсан юм. Тэрэнд нь болсон гэх үү дээ. Сайн хүнтэй учирлаа л гэж өөрийгөө боддог байлаа.
Харамсалтай нь сайн хүн гэдэг эсрэгээрээ муу хүн болж хувирах магадлал маш өндөр ер нь муу хүн чинь эхлээд аягүй сайн хүн байдаг юм биш үү. Энэ хүний санаснаар юу ч болдоггүй нээх гэнэн цайлган сайхан хандлага гаргах гээд дандаа бөгс авдаг. Юу гэхээр өөрөө нээх сайн байх гээд хичээгээд ирэхээр хажуу хавьд нь хүн амьтан тогтохын аргагүй байдаг. Нөгөө хүмүүс нь өөрийнхөөрөө ч байж болохгүй хэцүү болчихдог. Тэрнээсээ болоод урт хугацааны найз нөхөд бараг байхгүй. Багын хэдэн найз л байдаг. Шинэ найз нөхөдтэй болж байхыг нь лав сүүлийн 8 жил харсангүй. Дорхноо муудалцаад алга болчихно. Тэгээд хүн өөрийнхөөрөө байж чадахгүй болоод зугтаад яваад өгөнгүүт тэр хүнийгээ аймаар муухай надад муулдаг. Энэ тийм муу зүйл хийж байсан муу хүн гээд л.
Дээр нь ажил төрөл ч хийж чадахгүй. Ажилд орно. Дарга мэнэжер нь шаардлага тавиад хатуу хандангуут энэ сайн хүн биш байна гээд хаяад яваад өгнө. Одоо сүүлдээ бүр нэг гэрээс гараад очих газар байхгүй хорвоо ертөнцийг муулсан нээх муухай авгай болж ирж байна. Би өөрийг нь яг мэднэ л дээ. Хамт гэр бүлийн найзууд уулзахаар эхнэр л болдоггүй. Хүмүүс бөөнөөрөө ширээ тойрч суугаад юм ярих гэхээр яриаг нь шүүмжлээд аягүй тэнэг ёо. Зүгээр л нэг бөө мөөд сайн ханддаг хүн гараад ирэхээр аймаар муухай доогуур үзнэ. Христийн шашинаа чухам алмас эрдэнэ олоод шүтчихсэн юм шиг ярина. Зүгээр л хүмүүстэй ярьж чадахгүй аймаар шүүмжлээд л эсвэл муу эсвэл сайн гэж ярина. Одоо гэр бүлийн ч найзгүй болж байна даа. Хамт явахаа ч больж эхэлсэн. Аягүй балиар хандлагатай.
Хүн тэгээд хүмүүсийн дунд амьдраад л дуусна ш дээ ямар Тереза эх байгаа биш. Сүүлийн жил бол бүр ааш зан нь аймаар муухай эвдэрч байгаа. Найз нөхөдгүй болж эхэлсэн. Гарах газаргүй ажил хийж чадахгүй тэгээл утсаа гөлийгөөд л фэйсбүүк дээр байдаг хэдэн тэнэг токсик пост үзээл шээр хийгээл сууж байдаг. Тэр анх мэддэг байсан хүн бол биш болсон бүр тэс өөр шал эсрэгээрээ. Нээх гэгээлэг ариун тунгалаг юм ярьдаг байсан хүн одоо бол хорвоо ертөнцийг муулсан үзэн ядсан. Яриаг нь сонсохоор бөөн хар энэрги байж суухын аргагүй. Би өөрт нь учирлаад хэлдэг л байсан. Чи наад хачин токсик хандлагаа орхиочээ. Хэзээ ч чиний хүссэн шиг байхгүй юмыг зүгээр байгаагаар нь хүлээж аваач гэж учирласан.
Гэхдээ шувуун тархи нь тэрнийг хүлээж авч чадахгүй байна лээ. Намайг нөгөө хэдтэйгээ нэг баг боллоо гэж солиороод. Одоо бол тайлбарахаа ч байсан. Орой гэрт ороод л хүүхдүүдтэйгээ жоохон тоглож байгаад л ажлаа хийгээд суучихна. Аль болох харилцаа үүсгэхгүй жоохон юм асуувал л балиар хар энерги түрээд ороод ирдэг учир. Та нарт хандаж хэлэхэд сайн хүнтэй битгий суу. Эмэгтэй хүн хэт сайн байх нь нэг бол тэнэгийнх нэг бол муу зан чанараа далдлахын тулд үүсгэсэн халхалвч байдаг юм байна…
8 Comments
Төгс ганцаардалд байгаа хүн гэвэл эхнэр чин бнаа. Чи өөрөө тэгээд 7 жил тасралтгүй уруудаж ганцаардаж брд нь хөндлөнгөөс чимээгүй шүүмжлээд хамт амьдраад бсн лалар нөхөр бна даа.
Нөхөр биш Лалар бна даа ккк. Чи тэгээд түүнд яаж туслав.Яриаг нь сонсдог уу? Харилцан ярилцаж чаддаг уу? Чи өөрөө төгс хувиа хичээсэн хүн бна шүү. Хөөрхий их л ганцаардаж дотроо тэсэрч дэлбэрч яваа бүсгүй бна.Даанч хажуудах лалар нөхөр нь түүний сэтгэл зүйн хүнд давааг нь хөндлөгөөс бахаа хангаж ажигладаг новш л бна даа.
христийн шашинд хүнийг төрлөхийн гэм нүгэлтэй бузар гэж номлодог дөнгөж төрсөн нялх хүүхдийг хүртэл тэгж хэлдэг. есүст яваад итгээд ирэхээрээ хавь ойрынхоо хүмүүстэй таарахаа больж холбоо тасарцгаадаг. христээс нь өөр ямар ч бурхныг хүлээн шөвшөөрдөггүй бусад шашныг болохоор чөтгөрүүд сатанууд тамруу илгээгдэнэ гэдэг хэхэ. бүр библэ дээр нь хүртэл бусад шашны хүмүүсийг чулуугаар цохиж ал гэж тодоос тод бичсэн байдаг юм. Гүн итгэгч нар нь хий юм харж сонсдог сэтгэц мэдрэлийн өвчтэй болцон байдаг тэрийгээ бүр ариун сүнс гээд нэрлэчихсэн. эхлээд шашнаас нь салгах гээд үз дэ.
Ger bvliin hvmvvjil l chuhal ym baina gej oilgoj avsan da. ih surguuli togsson bagshlaj baisan magistr geed l mundag gej itgeed yvsan lag lag tsetsen vg heldeg yridag yg vnendee zahiin ail ch tiim zawaan baihgvi l baih da gej boddog bolson doo. Geriin ajil gej 00 /7 honogt dutuu hagas ger tserelene busd ved ni hogondoo daragdaad l baij baina/ za tegeed hvn ym chini zasrah baih gej bodson vgvi l ym baina. Hvn ydaj ym hiihed bayarlahgvi deerees ni vgiin muugaar devslene archaagvigeer ni duudna. Ehnereeree geree tseverlvvlehgvi bol ooroo l hiideg ym baina gedgiig oilogson doo. Ze tegeed sex bol bvr no sard 1 hiiy geed gaj donton, saltaandaa tarhi ni baidag, shalig zawaanaas oor bodoh bodolgvi hvn bolj taarlaa daa. Javlan ym da
Хүмүүсийн мэддэг ч хэлдэггүй зүйлийг хэлжээ. Ханиа муулах гэсэнгүй, анх танилцахад аав ээж нь багш, чухам л хүмүүжилтэй, мэдлэг боловсролтой сайн охин байлаа. Харин хүн чанар талаасаа авах юм гэр бүлд нь байхгүй. Яаж мэдсэн бэ гэхээр аялалд хадмуудтайгаа хамт явбаа. Би жолообарьж явсан, замд эвдэрсэн машин тусламж хүсэж гар өргөв, аав нь: зогсоод яахын бэ гэлээ. Би харин чадсангүй, зогсоод дугуй нь хагарсан, өргөгч байхгүй гэсэн тул туслахаар шийдлээ. 1 цаг орчим бороонд норж нөгөө машинд туслалаа. Тэнд нялх хүүхэдтэй хүмүүс байсан. Өөрийн машинаа багаж авах үед тэр хэд бүр үглэж байлаа, хурдан явъя энээ тэрээ гээд, би ч хүнд туслахаа бодоод анзаарсангүй. Тэгээд цааш явлаа, нөгөө 2 хөгшин чинь үглэж байна аа, оройтлоо ядарлаа энээ тэрээ гээд. би дуугарсангүй, харин хүнд тусалсандаа дотороо сэтгэл хангалуун явлаа, эхнэр ч бас цэхэлзээд хэрэг алга. За ингээд нэг юм яваад ирэв. Амьдрал юмдаа, хэдэн жилийн дараа эхнэртэй жаахан маргаад (үүнийгээ аав ээждээ ярьсан байсан кк). аав ээж нь гэрт ирж намайг загнав аа. би ч сайн ойлгосонгүй юу болодд байгааг. тэгтэл харин аялалыг яриад, чи ер нь хачин нөхөр. хамт явахаар хүн ядраадаг, замд зогсож залхаасан гээд кк. За бүр арай юу. (хүний үнэргүй юмнууд гэе дээ). Охин нь гэсэн аав ээждээ хамаг гэрийн юмаа ярьдаг, арай л хөнжлийн явдлаа ярьдаггүй байх, бараг манайд болж байгаа бүх зүйлийг хадмууд мэддэг, хэн ирсэн, нөхөр хэзээ хэнтэй гадагшаа гарсан, энээ тэрээ гээд бүгд. юу хэлэх гэсэн бэ гэхээр нэгэнт нөхөр хүүхэдтэй болсон бол аав ээжийнхээ өврөөс салаачээ, бие даагаачээ, эрхийн тэнэг хөлдүү байхаа болиочээ, хүн байгаачээ гэе дээ. 40 гарсан хүний тухай ярьж байна шүү хаха
Ер нь бол сайн бүсгүй байна шүү. Угаасаа энэ хорвоо дэндүү муу шүү. Гэхдээ энэ байдалтай эвлэрч амьдрах нь тэр хүнд үнэхээр хэцүү байгаа байх. Гэхдээ чи ч гэсэн тэр хүний үзэл санааг нь дэмждэггүй юмаа гэхэд үгүйсгэж эхнэрээ ганцаардуулж болохгүй. Сайн хүмүүс эцэстээ ганцаардаж л дуусдаг. Үнэндээ маш сайн байж магадгүй л юм байна танай эхнэр.
Чи ч гэсэн ханилсан ханиа муулаад л өөрөө энхийн цагаан тагтаа болоод л явах юм. Ханилж суугаад хамтран амьдрах гэж байгаа бол тэгээд өөрийнхөө ертөнцийг хуваалцаад гоё амьдраач дээ.
Яг үнэндээ ганцаардсан бүсгүй л байна
Сайн хүн ч гэж христчин л юм биш үү дээ хэцүү хэцүү
Христэд толгойгоо угаалгачихсан гар байна