Гэр бүлийн харилцаанд жижиг асуудал гэж байдаггүй

83803317

Эхнэрүүдийн анхааралд:

– Нөхрийнхөө дуртай зүйлээр үе үе сюрприз барьж бай. Тухайлбал дуртай хоолыг нь өөрт нь зориулж хийх гэх мэт,

– Нөхрөө хүүхдүүдийнхээ дэргэд бүү шүүмжил,

– Нөхрөө өмчлөх гэсний хэрэггүй. Учир нь түүнийг байнга хянавал энэ нь эцэстээ залхааж, гэр бүл дэх уур амьсгалыг зөрчилтэй болгоно.

– Та хадам эхдээ тийм ч таатай бус ханддаг, гэтэл нөхөр чинь ээждээ сайнаар ханддаг бол түүнийг нь бүү эсэргүүц. Та ээждээ хайртай шиг тэр ч бас ээждээ хайртай шүү дээ,

– Нөхрөө үе үехэн магтан сайшааж, бас дэмжиж бай,

– Нөхрийнхөө дургүй зочдыг гэртээ битгий урь,

– Нөхөрт чинь таалагдахгүй байгаа бол ямар нэг урилгыг бүү хүлээн ав,

– Гэр орондоо эмэгтэйчүүдийн эрх энэ тэр гэж ярих хэрэггүй. Учир нь ийм сэдэв угаасаа л маргаан үүсгэдэг.

Нөхрүүдийн анхааралд:

– Буйдан орон дээр хэвтэн зурагт үзэж цаг үрэх хэрэггүй. Эхнэртээ тусалж, дэлгүүр хоршоо явж хүнсээ цуглуулж бай,

– Хоол идэж байхдаа юм бүү унш,

– Үдэшлэг дээр хоёулаа очсон бол эхний бүжгийг заавал эхнэртэйгээ хий,

– Хаалгаар орж гарахдаа эхнэрээ үргэлж урдаа гаргаж оруулж бай,

– Эхнэртэйгээ хамт байхдаа өөр эмэгтэй рүү эргэж харахгүй байхыг хичээ,

– Ямар нэг шалтгаан хэлэлгүйгээр жижиг бэлэг авч өгч бай,

– “Би чамаас шаардаж байна” гэдэг үгийг бүү хэрэглэ.

/Хань/

2 Comments

  1. cahirmaa says:

    амьдрал үнэндээ жижигхээн юман дээр л тогтдог ш дээ.

  2. Emegtei says:

    Баярлалаа хүмүүст хэрэгтэй, ёс суртахууны талаар мэдээлэл сайн өгч бгаарай.
    Сэкс.мн -нийхэнд амжилт хүсэе!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.