Заяаны хань зам дээр тосоод зогсож байдаг гэж үү?

89829968

Хүмүүс амьдралынхаа ханийг өөр албан байгууллага, үдэшлэг уулзалт, олон нийтийн газар, найр цэнгээний үеэр, эсвэл бүр гудамжнаас ч эрж хайдаг гэдэг.

Тэгж яваад олох удаа бий ч, бас олдохгүй байх бий. Гэтэл заяаны ханиа эртний анд, хуучин танил, оюутан сурагч ахуйн найз нөхдөөсөө эрж хайх нь найдвартай гэж сэтгэл зүйчид нотолж байна! 

Зарим хүмүүс заяаныхаа ханийг эрж хайдаг бол, зарим нь “Заяаны хань зам дээр тосоод зогсож байдаг” гэх мэтийн дэл сул үгэнд итгэн хэнэг ч үгүй явдаг. Бараг л зам дээр тааралдаад шууд дурлаад л амьдрал болчих юм шиг ярьдаг.

Заяаны хань зам дээр тосоод зогсож байх нь ч хаашаа юм, гэхдээ огт санаандгүй учралаар танилцаад заяаны ханиа олох тохиолдол ч байдаг.

Гэвч зарим нь урт удаан хугацааны эрэл хайгуул болж байж хань ижлээ олох нь ч бий. Гэтэл зарим нь заяаных ч үгүй, завсрынх ч үгүй гон бие гозон толгой гиюүрч явах нь ч бий. Гэхдээ хамгийн гол нь заяаны ханиа хаанаас эрэх вэ гэдэг асуудал юм.

Цаг хугацаа бүхний багш гэдэг. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа хойш бүгдийг ялан дийлж, эзэгнэж ирсэн ч гагцхүү цаг хугацааг л буцаан эргүүлж хараахан чадалгүй байсаар олон мянган жилийг үдэж буй бөлгөө.

Он удаан хугацааны үерхэл нөхөрлөл нь хүмүүсийн хооронд урт удаан барилдлагыг бий болгодог гэж сэтгэл зүйчид үздэг. Энэ нь жирийн нэг үнэлэлт дүгнэлт биш болох нь амьдрал дээр ч олонтаа нотлогдоод байгаа ажээ.

Олон жил үерхэж нөхөрлөнө гэдэг мэдээж цаг хугацааны шалгуурыг дааж давна гэсэн үг. Олон жил сайхан дотно анд, найз нөхдийн харьцаатай явсан хүмүүс бие биенээ ёстой л гарын арван хуруу шигээ мэддэг болчихдог гэдэг. Тэр тусмаа монголчууд ийм нөхөрлөлийн ач тусыг “Дотор нь ороод гарсан юм шиг мэддэг” гэж хүртэл хэлдэг.

Энэ бол амьдралын бодит сургамж. Олон жил анд нөхдийн холбоотой явсан хүмүүс ядаж л бие биенийхээ,

– Зан,

– Хүн чанар,

– Ааш авир,

– Санаа бодол,

– Хичээл зүтгэл,

– Дадал зуршил,

– Мэдлэг боловсрол,

– Сайн явдал,

– Муу явдал,

– Элдэв араншин… гээд гадаад болоод дотоод бүхий л мөн чанаруудыг нь сайтар мэдэж, ойлгож ухаарч авсан байдаг.

Ийм л найз нөхдөөсөө заяаны ханиа сонгох юм бол амьдралын тань хаалга зөв нээгдэн онгойлоо гэсэн үг.

Харин хуучны анд найзаа нууц амрагаа болгох гэж оролдох нь түүнийг өөрөөсөө бүрмөсөн холдуулах ч тохиолдол бий.

Гэвч хуучны анд найз чинь таны үүрдийн амраг байсан байж болно шүү дээ. Магадгүй, та түүнд аятайхан санагддаг байсан ч янз бүрийн шалтгаанаас болоод ойлголцох боломжгүй явсан байж болох юм. Үүнийг мэдэхийн тулд, сэтгэлийн нууцыг нь нээх туршилт хийх хэрэгтэй.

– Би заяаны ханиа олоогүй л явна даа. Чи бид хоёрын үерхэл надад маш чухал байна. Тийм болохоор энэ үерхлээ хэзээ ч эвгүй байдалд оруулахгүй юмсан. Чи бид хоёрын харьцаа зүгээр нэг үерхэлээс илүү юм шиг санагдаад байна. Чи юү гэж боддог вэ?… гэх мэтчилэнгээр тандан өдөж болно.

Гэхдээ хэдийгээр өөрт чинь горьдлого төрж байлаа ч хайр сэтгэлийн талаарх энэ яриа таныг ч, түүнийг ч эвгүй байдал руу түлхэх ёсгүй юм шүү.

– Хайр сэтгэлээс чи юуг нь гол гэж үздэг вэ?… гэх мэтээр асууж болно.Та хоёр нууцаар амарлаглаж эхэллээ ч гэсэн үүнийг мэдэж байвал зохино.

– Цаашдаа юу болохыг мэдэж байна уу. Миний жаргалтай байгааг чи мэддэг үү. Чин үнэнээ хэлээрэй!… гэж асуу.

Ийм яриа та хоёрт харилцан бие биедээ итгэх үндэс болж өгнө. Хэрвээ итгэлийн суурийг түргэхэн шиг тавихгүй бол урт удаан хугацааны холбоог бий болгоход маш хэцүү болж ирнэ шүү.

/Хань/

8 Comments

  1. Zayanii haniin burkhan says:

    Бүх хүн заяаны ханьтай учирч хайраар баялхах болтугай. БИ болон бидний хайртай хүмүүс

  2. davka says:

    xун болгон заяаны xаньтайгаа,учирсан гэx юм гэтэл минийx xаана байна…

  3. cahirmaa says:

    жолооч нарын л гаргасан үг гэж боддог ш тээ. өөрсдийнхээ хэмжээд л сэтгээ биз

  4. Oogii says:

    Дээр уэд онгоц галт тэрэг байгаагуй уэд машинаар орон нутаг явдаг байж тэр уэд тийм яриа гарсан , Одоо бол заяний дээрэмчин зам дээр болсон шуу

  5. korea. says:

    энэ чимэг яг миний зауаний хани мөн шүү.хаана намайг хүлээгээд бга юм бэ чи мин.би чин чамайгаа олохгүй будилаад л явна шдэ.замаараа наашаагаа дөх л дө.замийн наана бас нэг бүсгүй бвал би яахийн xэxэ.

  6. chimeg says:

    би одоо заяний ханиа хулээгээл бж л бдаг хаана бга ум буу мэд Бурхан надад сайн хани зауасан бга гэж найддаг

  7. the.phone says:

    хэ хэ,,,
    би ханитайгаа нээрээ зам дээр таарсан,,,

  8. Radical says:

    Аа чотгор буу мэд. Байдаг ч юм уу байдаггуй ч юмуу. Байвал сайн л байна. Байхгуй бол бас сайн л байна. Али нь ч болно шдээ. Орчин уед хун заавал хэн нэгэнгтэй гэрлэж байж аз жаргалтай болох албагуй гэсэн ойлголт газар авч байгаа. Унэн ш дээ. Оороо оортоо сэтгэл хангалуун, оорийгоо авч явж чаддаг чадалтай хун байх гое шд.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.