Аав ээж хоёр нь уухаараа 2-лаа цуг 7, 8 хоногоор уудаг хүмүүс манай аав ээжээс өөр байдаг болов уу? Би одоо 37 настай. Одоо ч зовоосоор.
Цагдаад баригдана, хүмүүстэй зодолдоно, муудалцана, хоорондоо зодолдоно, байнга салж нийлнэ, үр хүүхдүүд рүүгээ агсан согтуу тавина. Ухаан орсон цагаас минь л ийм байсан одоо ч ийм хэвээрээ. Харьцахгүй холбоогүй байя гэхээр өвдлөө хавдлаа гээд л байнга дуудна. Ач зээ нараа санаад байна гээд л уйлж унжина. Ийм хүмүүсийг яах ч ёстой юм бол доо?