Хайр дурлал, догдлол, хүсэл тачаал гээд харилцааны эхний үе шатууд бидэнд халуун секс, байнга тэврэлддэг өдөр шөнүүдийг авчирдаг. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам энэ бүх мэдрэмж аажмаар буурч эхэлдэг нь олон хосын нийтлэг асуудал. Тэгвэл сексийн дур хүсэл яг хэзээ, яагаад унтарч эхэлдэг юм бол?
Секс механик үйлдэл болчихвол
Хэт нэгэн хэвийн, таамаглаж болохоор болчихсон секс нь хүний тархинд “шинэ” гэсэн дохио өгөхөө больж, сонирхол буурахад хүргэдэг. Мэдрэмжээсээ илүү “үүрэг” мэт хандвал хүсэл унтарна.
Эмоциональ холбоо тасрах үед
Секс зөвхөн бие махбодын төдийгүй сэтгэл зүйн харилцааны үргэлжлэл байдаг. Хэрвээ өдөр тутамдаа үл ойлголцол, хөндий байдал давамгайлж эхэлбэл сексийн хүсэл дагаад алга болно. Сэтгэл хөндий бол секс хүсэл ч хөндий.
Стресс, ядралт, амьдралын дарамт
Ажлын ачаалал, санхүүгийн дарамт, хүүхдийн хүмүүжил гээд амьдралын жинхэнэ асуудлууд хосуудын энерги, анхаарлыг өөр тийш чиглүүлдэг. Ингэснээр секс “тэргүүлэх зүйл биш” болж хувирна.
Биеийн өөрчлөлт ба өөртөө итгэлгүй байдал
Жингээ нэмэх, арьсны асуудал, хөгшрөлт зэрэг өөрчлөлтөөс болоод өөрийгөө хүсэмжтэй биш гэж бодох нь дур хүслийг алдагдуулдаг. “Би таалагдах болов уу?” гэсэн асуулт сексийн дур хүсэлд хязгаар тавьдаг.
Харилцаанд шинэчлэл үгүйлэгдэх үед
Анхных шигээ үнсэлцэхгүй, болзохгүй, гэнэтийн бэлэг өгөхгүй болсон үед хүслээ илэрхийлэх хүсэл ч буурдаг. Хэрвээ секс тогтмол боловч сэтгэл хөдлөлгүй байвал удалгүй “үүрэг хариуцлага” болж хувирна.
Яаж сэргээх вэ?
Эцэст нь хэлэхэд…
Сексийн хүсэл унтрах нь буруу биш. Гэхдээ түүнийг анзаарахгүй орхивол сэтгэл хөндийрөл, итгэлцлийн доголдолд хүргэдэг. Хамгийн гол нь бие биенийгээ шүүмжлэх бус, ойлгохыг хичээх харилцаа хүсэл тачаалын “гол түлхүүр” юм.