Хал палгүй ингээд явах уу?

Нэлээд хэдэн сарын өмнө санамсаргүй өөрөөсөө нэлээд ах амжилттай яваа залуутай танилцаад уулзаж хамт хоносон юм. Тэрнээс хойш хаяа хаяахан цаг зав гарвал уулзаж ярилцаад бие биенийхээ ярих хэрэгцээг ч тэр биологийн хэрэгцээг ч тэр хангаад хал палгүй салцгаадаг.

Тэр хүн гэр бүл эхнэр хүүхэдгүй. Гол нь би тэр хүндээ сэтгэлтэй болчихсон хүлээж харуулдаад байдаг ч тэр хүнд сэтгэлийн сэмэрхий ч байхгүй нь ярианаас нь илт байдаг юм. Энэ харилцааг ч яах вэ? Хал палгүй ингээд явах уу? Дуусгасан нь дээр үү? Эсвэл яаж ийгээд өөрийн болгоод надад хайргүй хүнийг хүчээр хажуудаа наах уу? Элдвээр хэлэхгүй зөвлөөрэй. Баярлалаа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.