Би өөрийгөө магтах гээгүй шүү би гэртээ хүүхдүүдээ сургууль соёлд нь зөөдөг гэрийн бүх ажлыг хийдэг хоол унд юм угаах гэр орноо цэвэрлэдэг хажуудан таксинд явдаг өдөртөө 100.000 120.000т олдог. Эхнэрийг орой ирэхэд нь хоолтой цайтай гэр цэвэрхэн угтдаг ийм байхад надтай байнга хэрэлдэх юм.
Ажлыхантайгаа нийлж ууж идэхдээ надад худлаа хэлж 1, 2 удаа үүрээр 4 цагт орж ирсэн. Ер нь намайг ажилгүй гэрийн авгай шиг гэж их хэлдэг боллоо. Би үнэхээр залхаж байна аль болох байхгүйд нь бүх юмыг нь амжуулж байхад намайг гэрийн авгай гэсэнд нь үнэхээр гомдоод байх юм.
Оройгоор таксинд яв гэж хөөх юм би өдөржин ийм их ажил амжуулчаад унтаж амрах эрх байхгүй оройн цагаар бас таксинд явах уу гээд маргалдаж үзсэн. Хүн юм ойлгохоор бол ойлгох хугацаа зөндөө өнгөрлөө даанч ойлгохгүй юм байна. Тэгэхээр би ганцаараа явах уу хамт амьдрах уу гэдэг 2 асуултанд уначаад яах аа мэдэхгүй байна…
3 Comments
Ehner chini oorhuntei bolson bn . Hair daahgui huuhen bndaa
Ёстой даварцан авгай вэ? Гэргий гэдэг үг зохихгүй, ав-гай гэдэг нэршил таарсан эмэгтэй бн. Хэсэг хугацаанд тусдаа байж үзсэн нь дээр байх. Тэгвэл өөрт нь ачаалал ирэхэд ойлгож магад.
ubcab iim sain oldog ymuu