ЭХНЭР НӨХРИЙН ЭРХЭМЛЭЖ ЯВУУШТАЙ 10 ЦЭЭРЛЭЛ

Хятадад хань ижлийн цээрлэж явах арван зүйл нэрт сургамж ихэд дэлгэрсэн байдаг. Тэр нь манай нийгэмд ч маш сайн тохирч мэдэх тул дор орчуулан нийтлэж байна.

  1. Гадны хүний дэргэд буюу үр хүүхдийнхээ дэргэд бие биесийн муу муухайг дуудалцаж бүү хэрэлд
  2. Бие биесийн өөдөөс гар далайх шиг муухай зүйл хаана байх билээ.
  3. Аль нэгнийхээ бие тавгүй үед муудалцах нь маш жудаггүй хэрэг
  4. Эр эм хоёр байтугай эрүү толгой хавшдаг хорвоо. Гэхдээ нэг нэгнийхээ урьд өмнийн болж бүтэхгүй зүйлийг битгий уудлаж бай.
  5. Хадмуудынхаа асуудлыг хэрүүл маргааны завсар оруулан хачирлаж байх ямар хэрэг байх вэ гэдгийг санаж байгууштай.
  6. Хэрэлдсэний дараа эсрэг хүйсийн найз дээрээ очиж уулзах хэрэггүй. Тэглээ гээд юу шийдэгдэх билээ гэдгийг санаж яв.
  7. Хэрэлдсэний дараа бие биедээ муу юм санаж өсөрхөхийн хэрэг юун? Муудалцсан өдрөө буцаад бие биенээсээ уучлал гуйгаад эвлэрч сур.
  8. Нэгнийхээ ар хударгаар бусдаас мөнгө зээлэхийг цээрлэ
  9. Хэрэлдэж муудалцахдаа эд юмсаа эвдэж гэмтээвэл «Эдийн заяа гомдох» нигууртайг санууштай.
  10. Маргах муудалцах үедээ үхнэ хатна, салж сарнина гэдэг үгийг амны уншлага бүү болго.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.