Би үнэндээ л нөхрөөсөө залхаж байна яавал дээр вэ?

2-уулаа адилхан ажил хийж байж нөхөр маань маш их ядарсанаа гайхдаг. Би тэгэхэд хүүхдээ нааш цааш нь болгон хүргэж өгч ажлынхаа хажуугаар би л авдаг хүүхэд ханиад хүрэхэд би л санаа зовж цайны цагаар аптикаас эм нтр авна. Ажлаас ирээд би л хүүхэддээ хоол хийж өгнө бүх зүйлийг ганцаараа хийхээс залхаж байна.

Нөхөртөө хэлээд ингээд туслаад өгөөч гэхээр бөөн хэрүүл болдог би ядарч байна чамтай ямар гайгаар учирваа гэдэг би тэгээд хэрүүл нь даамжирахаар манай нөхөр үхмээр байна гэдэг эсвэл аяга нтр авч шиддэг гэрийнхээ хаа нэгтээ юм хумаа эвддэг гэрийнхээ, би ийм хүнийг яах вэ? Хааяа яахав аяга угааж өгнө хааяа нэг хоол хийнэ тэгэхдээ үглүүлж байж л нэг юм хийнэ яавал дээр вэ ийм хүнийг? Надад бол бүх зүйлийг ганцаараа ядраад хийж байхаас би үнэндээ л залхаж байна…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.