Хүчиндүүлэхийн өмнө ба хойно…

92520308

Гэмт хэрэг үйлдэгдсэн /хүчиндүүлсэн/ нутаг дэвсгэрийн харъяа Цагдаагийн хэсэгт өргөдөл гаргах хэрэгтэй. Хохирогчийн өргөдлийг Цагдаагийн жижүүр тэмдэглэн авч бүртгээгүй бол эрүүгийн хэрэг үүсгэхгүй.

  • Насанд хүрээгүй хохирогчийн эрх ашгийг түүний ойрын төрөл төрөгсөд төлөөлж болно.
  • Хүчингийн хэрэг харгис хэрцгий гэх мэт байдлаар үйлдэгдсэн онцгой тохиолдолд прокурор хохирогчийн өргөдөлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэх эрхтэй.
  • Талууд эвлэрч, зөвшилцөж, тохиролцоонд хүрсэн тохиолдол нь мөрдөн байцаалтыг зогсоох үндэслэл болохгүй.
  • Сэжиглэгдэгчийн найз нөхөд, төрөл төрөгсөд болон тэр өөрөө айлгах, сүрдүүлэх үйлдэл гаргавал хуулийн байгууллагад хандах хэрэгтэй.
  • Хүчиндүүлэх аюул тулгарсан үед “Гал! Гал гарч байна!” гэж хашгиран тусламж дуудаарай.
  • Халдлагад өртсөн нөхцөлд эмэгтэй хүн өөрийн эрүүл мэнд, амь насаа бүх л аргаар хамгаалах эрхтэй, үүнд хүйтэн зэвсэг болон хийн буу орно.
  • Хүчинд автсан эмэгтэйчүүдийн 90 хувь нь хүчирхийлэгчийн хүйтэн зэвсэг болон өөр бусад зэвсэг хэрэгслээс айн эсэргүүцэл үзүүлдэггүй. Судалгаанаас үзэхэд хүчирхийлэгчид сүрдүүлэг болон зэвсгээ маш цөөн тохиолдолд хэрэглэдэг байна.
  • Болгоомжтой бай! Хэрэв таныг танихгүй хүн дагаж байгааг анзаарвал явдлаа өөрчил, толь болон замын хажууд тавьсан машины шилний тусламжтайгаар түүнийг ажигла.
  • Хэрэв араас чинь машин дагавал гудамжны нөгөө талд гар, буцаад яв.
  • Хүчиндэх аюул тулгарсан үед сарын юм ирсэн, бэлгийн замын өвчтэй гэж хэл, мөн галзуу солиотой хүний дүр исгэ. Ухаан алдаж буй дүр үзүүл. Эсвэл маргааш уулзъя гэж ятга, мэдээж очих албагүй. Хүчирхийлэхээр завдагч этгээдэд гар хангалга хийхийг санал болго гэх мэт.
  • Аальгүйтэж сээтгэнэх, хэт содон, биеийн хэсгүүдийг ил гаргасан хувцас өмсөх, сайн танихгүй эрчүүдтэй хамт порно кино үзэх, архи согтууруулах ундаа уух зэрэг нь хүчингийн хэрэг гарах шалтгаан болдог гэдгийг санаж яваарай.

8 Comments

  1. Баачих says:

    Та нарт хамгийн зөв аргыг зааж өгөе. Хүчиндүүлэх байдалд сайн гэгч нь дүлж байгаад баачих тэгэхээр сэжиглээд больчихно шдээ.

  2. Xongorzul says:

    Wow cool Mogican tasarhai arga bna daa. Hezee ch sanaand orj bsangui shuu. Za muu ohin duu nartaa bas helnee

  3. mogican says:

    хамгийн найдвартай арга өмдөндөө дүлж байгаад хүндээр бие засах, шээх 2 байдаг юмдаа. Ямар ч эр хүн тиим үед чамайг сэжиглээд яваад өгнө.

  4. Бүсгүй says:

    маргааш уулзъяа гэж ятга гэнэ үү, бас гар хангалга хийхийг зөвлө гэнэ үү ойлгосонгүй

  5. enkh says:

    Хэрэгтэй мэдээлэл байна. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд хаана хэнд хандахаа мэдэхгүй хугацаа алддаг байх.

  6. eb0831 says:

    эхнэртэй, охинтой, найз бүсгүйтэй залуучуудаа тэдэндээ биe ээ хамгаалах газ, эсвэл өөр юу ч байсан авч өгөөрэй. бид анхаарал тавихгүй бол…

  7. ttt says:

    hamgiin suuliin zaalt deer helhed sain tanihgui ch bai tanidag ch bai hamaagui yum bish uu

  8. tuya says:

    heregtei l medeelel bna.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.