Эмэгтэй хүний нөхөрт гардаггүй 15 шалтгаан

e6fb17a05809c195ef6e64284914410e

Нэг. Эр хүнд хэт амархан дасдаг, юу юуны духанд хүрэлгүй суух хурим хийх талаар яриад эхэлдэг бол ямарч эр хүн зугтаана.

Хоёр. Зарим эмэгтэйчүүд эр хүнийг хайртай эсэхийг нь шалгаж байна гээд залхаадаг. Ийм эмэгтэйгээс эрчүүд мөн л даажиж зугтаадаг.

Гурав. Хэрэв хэн нэгэн эр хүнийг түүнээс илүү яваа бусад эрчүүдтэй нь байнга харьцуулж ярьдаг бол танд нөхөр олдохгүй.

Дөрөв. Эр хүнийг хатуу чанга гараар барьдаг, чөлөөт цагаа зөвхөн өөртэйгээ хамт өнгөрөөхийг шаарддаг, бас байнга харддаг эмэгтэйчүүд гол төлөв нөхөргүй үлддэг.

Тав. Эр хүнийг огт хүндэлдэггүй. Дуртай цагтаа ирчихээд дургүйгээ хүрэхээр яваад өгдөг эрчүүдэд таалагддаггүй.

Зургаа. Мэдээж эмэгтэй хүн сээтэгнүүр, бага зэрэг хөнгөн явдалтай, шалиг зантай бол хэн ч танд дурлахгүй.

Долоо. Арван хуруу тэгш, төгс төгөлдөр эр хүнийг хүлээх нь хүүхнүүдийн нөхөрт гарахгүй оройтох нэг үндсэн шалтгаан болдог.

Найм. Зарим хүүхнүүд ирээдүйн эр нөхрийнхөө нас, өндөр, жин, царайны төрх, ашиг орлого, дадал зуршлыг нь хүртэл нарийн тооцоолдог учир нөхөр олдохгүй уддаг.

Ес. Заяаны хань зам дээр зогсож байдаг гэх мэтийн дэмий сул ярианд итгэж үнэмшсэнээс нөхөрт гарахгүй оройтох бас нэг шалтгаан болдог.

Арав. Санамсаргүй учрал, аз далласан захидал, чин сэтгэлийн илгээмж зэргийг хүлээх юмуу, хувь зохиолдоо амьдралаа даатгавал нөхөрт мөд гарахгүй.

Арван нэг. Хорвоо дээр арван хуруу тэгш хүн гэж хаана ч байхгүй. Хэрэв царай төрх, бие хаа сайтай, хөрөнгө чинээтэй, зан ааш эелдэг сайхан эр хүн тааралдах юм бол тэр заавал эхнэртэй байж таарна.

Арван хоёр. Хэрэв дээрх шаардлагыг хангасан хэрнээ үнэхээр эхнэргүй бол тийм хүнийг хүмүүс гомосекс гэж харддаг. Хэрэв үүнд итгэх юм бол эмэгтэй хүний сэтгэлд хэр баргийн хүн таалагддаггүй.

Арван гурав. Өөрийнхөө сул муу талыг байнга мэдэрч түүндээ гутарч байдаг эмэгтэй нөхөрт гардаггүй.

Арван дөрөв. Эмэгтэй хүн хэзээ ч эр хүнд хандаж хайр сэтгэлээ илэрхийлж болохгүй гэсэн итгэл үнэмшилтэй эмэгтэй нөхөргүй үлдэх нэг шалтгаан болдог.

Арван тав. Нийгмийн идэвхтэй зүтгэлтэн юмуу, ямар нэг намын гишүүн, улс төр, олон нийтийн ажлаар хөөцөлддөг эмэгтэйчүүд нөхөрт гарах тухайд мөрөөдөх ч хэрэггүй.

/Хань/

8 Comments

  1. XoXo says:

    Би ч нээx xүнтэй сууя интэр гэж боддоггүйшд

  2. just me says:

    ооо, яар миний шалтгаан бна доо, хэхэ

  3. Radical says:

    Эмэгтэй хун бур нохорт гарья гэсэн хусэлтэй байдаг юм уу? Нохор олдохгуй, нохоргуй улдэнэ нь ч гэх шиг тэнэг юм бичээд. Нохор гэдэг юмийг нээх их хусэн хулээгээд, нохроор дутагдаад байгаа юм шиг бичих юм.

  4. Special One says:

    Ямар үнэн юм бичээ вэ зарим нэг борлогдохгүй байгаа хүүхнүүд уншвал их хэрэгтэй юм байна даа 25 хүртлээ нөхөрт гарахгүй бол хэцүү шүү

  5. temuulen says:

    хаха ямар тэнэг ум бээ ийм юм шал хамаагуйшдээ оороо л ухаантайм бол тэрнээс биш учэр зуггуй ийм уманд итгдэг тгл у ч хийхгуй хулээдэг хун бдаггуймаа xо яхав жоохон довтолсон нийтлэл л бн гэхдээ оройтлоо гээд муу хэрэг биш ш дээ хэт залуудаа хуур хунтэй сууж эр н яаадаг бнаа

  6. Women says:

    14 миний асуудал бсан бна.

  7. Бодол says:

    Би өдий болтол ганцаараа явж байна. Үүнийхээ шалтгааныг олсон гэхүү дээ. Учир нь би өөрийнхөө ертөнцөд эрчүүдийг нэвтрүүлэх дургүй хувийн аливаа асуудлаа хэнтэй ч хуваалцахгүй өөрөө шийдэх дуртай. Бас дээрээс нь би өөрөө хүсч байгаа үед л найз залуутайгаа уулзана. Түүнийг уулзья энээ тэрээ гэхэд нь завгүй чадахгүй гээд өөрийнхөө юмыг хийгээд суучихдаг цаг гаргах дургүй байж билээ. өөрөөр хэлбэл би засрахгүй хувиа хичээгч байсан гэдгээ ойлгосон. Эмэгтэй хүн эр хүнээс доогуур гэсэн мэдрэмжийг тэдэнд өгч байх хэрэгтэй. Эн зэрэгцээд дайраад байгаа эмэгтэй хүнд ямар ч эр хүн дургүй байдаг юм билээ шүү бүсгүйчүүдээ. Одоо бодоход би түүнийгээ жаахан хүндэлж үгэнд нь орж эр хүн давуу гэдгийг нь хүлээн зөвшөөрч байхгүй яав даа гэж харамсдаг юм.

  8. Dr. bold says:

    үнээн үнэн. яг онож хэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.