Бэлгийн хүчирхийлэл /3/

88010387

Хүчин гарах шалтгаан

Хүчингийн мөн чанарыг тайлбарласан янз бүрийн онол, үзэл баримтлалаас гол гэж үздэг дөрвөн чиглэл байдаг.

1. Хохирогчоос үүдэлтэй гэх үзэл. Энэ үзэл баримтлалд эмэгтэй “ингэхийг хүсэх нь” хүчин гарахад хүрдэг гэж үздэг. Үүгээр  бол хүчин гарах нь эмэгтэй хүний буруу болж байна. Энэ үзэл нь “хохирогчийг буруутгах” хандлагатай юм.

2. Хүчин үйлдэгчийн сэтгэлзүйн эмгэг (психопатологи)-ээс үүдэлтэй гэх үзэл. Энэ нь хүчинг зөвхөн сэтгэцийн эмгэгтэй хүн  л хийдэг үйлдэл гэж үздэг үзэл юм. Гарч буй гэмт хэргийн шалтгааныг тухайн хүний “гажиг” зантай холбон тайлбарладаг байна.

3. Феминист үзэл. Феминистүүд нь хүчин үйлдэхийг завддаг, үйлддэг хүмүүсийг хүн төрөлхтний жендэрийн үүрэгтэй  холбоотой нийгэмшлийн үр дүн, бүтээгдэх үүн гэж үздэг. Эдгээр онолчид секс болон хүч чадлын хоорондын ээдрээтэй  уялдаа холбоог үндэслэн өөрсдийн онолыг дэвшүүлсэн байдаг. Тэд зарим тохиолдолд эрэгтэй хүн эмэгтэйч үүдээс дээгүүр  эрх мэдэлтэй, чадалтай гэдгээ харуулах гэж сексийг ашигладаг бол, зарим тохиолдолд секс хийхийн тулд эрэгтэй хүн эрх  мэдэл, хүч чадлаа ашигладаг гэж үзсэн байдаг. Феминистүүд түүнчлэн нийгэм дэх хүчирхийллийн секс чиг хандлагын талаар  тэмдэглэсэн байдаг. Жендэрийн тэгш бус байдал нь хүчингийн шалтгаан ч, үр дагавар ч болдог байна.

4. Нийгмийн зохион байгуулалт, эмх замбараагүй байдлаас үүдэлтэй гэх үзэл. Социологичид зөвхөн хүчин төдийгүй бусад  гэмт хэрэг гарах үндсийг нийгмийн зохион байгуулалтгүй байдалтай холбон тайлбарласан байдаг. Ийм нөхцөлд олон нийт  нь гэмт хэргээс сэргийлэх, нийгмийн хэм хэмжээг сахиулах шаардлага тавих боломжгүй байдаг байна. Уншигч та эдгээрээс  аль нэгийг нь, эсвэл бүгдийг нь ч дэмжиж байж болох юм. Хүчингийн асуудлыг судлахдаа судлаачид аль нэгнийг нь  баримталдаг нь тэдний судалгааны ажлын үр дүнд нөлөөлж болохыг үгүйсгэх аргагүй юм.

Эдгээр мэдээ баримт бидэнд юу өгүүлж байна вэ? Судалгаанаас үзэхэд хүчин гарахад олон хүчин зүйл нөлөөлдгийг  тогтоосон байдаг бөгөөд үүнд нийгэм, соёлын хүрээнээс эхлээд хувь хүнтэй холбоотой хүчин зүйлс хамаардаг байна.  Тухайлбал, соёлын уламжлалт үнэт зүйлсийн нөлөө, бэлгийн зан үйлийн талаарх ойлголт, төрж өссөн гэр бүлийн нөлөө, үе  тэнгийнхний нөлөө, орчин тойрны нөхцөл байдал, харилцан үл ойлголцол, сексийн болон эрх мэдэл, хүч чадлын сэдлүүд, эршүүд байх хэм хэмжээ, эрэгтэйчүүдийн хандлага зэргийг дурдаж болно.

Соёлын уламжлалт үнэт зүйлсийн нөлөө

Энэ нь хүчин гарахад нөлөөлд өг хүчин зүйлсийн нэг. Боловсрол дорой, эрэгтэйчүүдийн ноёрхол давамгайлсан нийгэмд  хүчин элбэг гардаг, хүчирхийллийн түвшин өндөр, эрэгтэйч үүдийн эзэрхэг байдлын үзэл санаа өндөр байдаг байна. Хүчирхийллийг судалсан, социологич Лэри Барон, Мэри Штраус нар феминист болон нийгмийн зохион байгуулалт, эмх замбараагүй байдлаас үүдэлтэй гэж үздэг онолыг үндэслэн өргөн хүрээний судалгаа  хийсэн байна.

Эдгээр онолоор хүчинг нийгэм соёлын нөхцөлийн үр дүн гэж үзсэн байдаг. Дээрх судлаачид Америкийн 50 мужаас мэдээлэл  цуглуулахад нийгэм  соёлын ялгаатай байдлыг харуулна гэж үзжээ. Феминист онолыг шалгахын тулд муж бүрээс жендэрийн  тэгш бус байдлыг илтгэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн зөрүү гэх мэт баримт цуглуулсан байна.

Мөн порно зураг, кино зэрэг үзүүлбэрийг хүчингийн хэрэгт нөлөөлдөг гэсэн феминистүүдийн таамаглалыг шалгахаар  мужуудад тараагддаг янз бүрийн порно сэтгүүлийн талаар мэдээлэл цуглуулжээ. Тэд нийгмийн зохион байгуулалтгүй  байдлыг хэмжихдээ мужид орж гарах хүмүүсийн нүүдэл суудал, гэр бүл салалт, жуулчдын тоо зэргийг авч үзээд дараах 3 дүгнэлт хийжээ:

1. Хүчингийн хэрэг нь жендэрийн тэгш бус байдалтай холбоотой (Жендэрийн тэгш бус байдал өндөртэй мужид хүчингийн

хэрэг гарах нь их байжээ).

2. Порно үзүүлбэр нь хүчин гарахад нөлөөлдөг (Порно сэтгүүлийн хэрэглээ өндөртэй мужид хүчингийн хэрэг их гарсан

байна).

3. Нийгмийн зохион байгуулалтгүй байдал хүчин гарахад нөлөө үзүүлдэг. (Нийгмийн зохион байгуулалт муутай хэд хэдэн  мужид хүчингийн хэрэг их гарсан байна) гэсэн гол гол дүгнэлт хийжээ.

Энэхүү судалгаа нь нийгэм соёлын орчин нөхцөл нь нийгмийн уур амьсгал бүрдүүлэх, хүчин гарахыг хориглох, эсвэл хүчин  гаргахад хэр их нөлөөтэй болохыг харуулсан чухал судалгаа болсон юм.

Бэлгийн зан үйлийн талаарх ойлголтын нөлөө

Энэ нь хүчин гарахад нөлөөлдөг бас нэг хүчин зүйл юм. Бэлгийн зан үйлийн талаарх уламжлалт ойлголт нь үеэс үед дамжиж,  өсвөр насныхан түүнээс суралцдаг байна. Энэ нь ихэнхдээ эрчүүд сексийн хувьд давуу байх ёстой, сексийн “түрэмгийлэгч” гэсэн ойлголт төрүүлэхээр байдаг учраас хүчин гарахад нөлөө үзүүлдэг байна. Дунд сургуулийн 1700 сурагчийн дунд хийсэн  судалгаанаас харахад хөвгүүдийн 25 хувь нь хэрэв эмэгтэй хүний төлөө мөнгө зарцуулсан бол түүнийхээ хариуд секс хийж  болно гэж үзсэн байна. Дунд сургуулийн болон коллежийн оюутнуудын дунд хийгдсэн бусад судалгаанаас ч ижилхэн зүйл ажиглагдсан байна.

Төрж өссөн гэр бүлийн нөлөө

Хүний төрж өссөн гэр бүлийн амьдралын хэв маяг эрэгтэй хүнийг бэлгийн түрэмгий зан авиртай болж төлөвшихөд нөлөө  үзүүлдэг байна. Бага байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүн бэлгийн түрэмгий зан авир гаргадаг болох нь элбэг ажээ.

Үе тэнгийнхний нөлөө

Үе тэнгийнхний зарим байдал, үйлдэл нь эрэгтэй хүнийг хүчин үйлдэхэд нөлөө үзүүлдэг байна. Жишээ нь, эрэгтэйчүүд бие  биенийгээ өдөөн хатгах, басамжлах, хорыг нь малтсан үг хэлэх, турхирах зэрэг нь хэн нэгийгээ хүчингийн хэрэг хийхэд  нөлөөлсөн тохиолдол нэг биш гарсан ажээ.

Орчин тойрны нөхцөл байдлын нөлөө

Энэ нь хүчин гарахад тодорхой үүрэгтэй ажээ. Хүнгүй зэлүүд газар, архи дарс хэтрүүлэн хэрэглэсэн үдэшлэг, зугаалга зэрэг  нь хүчин гарах нөхцөл болдог байна. Мөн нийгмийн зохион байгуулалтгүй, эмх замбараагүй байдал ч хүчин гарах бас нэг  нөхцөл юм. Дайн самууны үед эмэгтэйчүүдийг хүчирхийлэх явдал элбэг гардаг байна. Жишээ нь 1990-ээд оны Югославын  дайны үед Боснийн эмэгтэйчүүдийг сербичүүд хүчиндэх явдал их гардаг байжээ.

Харилцааны үл ойлголцол

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцааны үл ойлголцох байдал нь хүчин гарах өөр нэг хүчин зүйл болдог байна. Болзооны  хүчингийн тухай өгүүлсэн хэсэгт энэ талаар жишээгээр тайлбарласан билээ. Ихэнх хүн сексийн талаар илэн далангүй, шууд  ярьж чаддаггүй болохоор үгийн бус харилцаа, үйл хөдлөлөөс бэлгийн сонирхлыг тааж мэддэг учир алдаа гарах эрсдэл их  байна.

Жишээ нь, эмэгтэй хүний эелдэг, найрсаг байдлыг эрчүүд сексийн санаархал мэтээр ойлгож хүлээж авдаг байна.

Секс ба эрх мэдэл, хүч чадлын сэдлүүд

Феминистүүдийн үзэж буйгаар хүчин нь эрх мэдэл, хүч чадалтайг илэрхийлж, эрэгтэйчүүдийг эмэгтэйч үүдээс давуу гэдгийг  харуулдаг гэжээ. Тэд бэлгийн болон хүч чадлын сэдэл нь харилцан хамааралтай гэж үздэг.

Хүний бэлгийн амьдрал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.