Ахиад миний амьдрал гуниг болох байх гэсэн бодолд үргэлж салахгүй юм

sb10067563f-001

Энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо 25 настай. Төрийн албанд ажилладаг. Би бол нэг жирийн бүсгүй. Та бүхэнд өөрт тохиолдсон гуниг амьдралаа хуваалцаж байгаадаа баяртай байна. Би 16 настай байхад манай нагац эгчийн нөхөр гэртээ туслуулах гээд авч яваад хүчиндсэн. Энэ үйлдэл 2 удаа болсон. Тэр үед хэн нэгэн хэлэх гэж зөндөө оролдож байсан ч нэг л зориг хүрдэггүй. Хүн болгоноос айдагаад, хэн нэг нь намайг дооглох байх, ичээд яаж хэлэх учраа олдоггүй. Тэр хүнийг харахаар уур хүрч бүр орж ирэхээд гарах хүртэл уурладаг байлаа. Манай ээж эгч дүү нар юу ч мэдэхгүй болохоор надад уурлаад л хүнтэй ч зүгээр харьцахгүй. Хүн орж ирэхээр уурлаж байдаг гээд л надад тэр үед үнэхээр хэцүү байдаг байлаа. Хүн болгон зэвүүн. Би л энд илүү байна гээд л.

Амьдрах сонирхолч байдаггүй байлаа. Болж өгвөл хурдан үхэх л юм бодож явлаа. Намайг гэх хүн байхгүй л юм шиг байдаг байлаа. Энэ байдалтай олон жил явсан. Нэг удаа манай эгч намайг чи яагаад энгээд үргэлж уурлаад гэрийнхээ тоодоггүй юм, хэлэх юм байвал хэлээрэй, хэлэх дүргүй байвал март гэж хэлэхэд надад тэр үгийг хэлсэн эгчдээ намайг тоохгүй намайг ойлгохгүй гэж бодож байсан ч одоо бол баярлаж байна. Надад амьдрал хайрласан.

Би эгчийнхээ үгийг бодон бодон олон жил явахдаа би нэгэнт хэн нэгэнд хэлж чадахгүй, харин дотроо хадгалж явахаар шийдэж. Тэр хүн намайг энгэж доромжилж байхад би бууж өгч болохгүй харин чи түүнээс хэзээ нэгэн цагт хариугаа авна гэсэн ам тангараг өөрөө өөртөө өгч. 10 жилдээ хичээлээс өөр юм хийдэггүй сурагч байлаа. Би санасандаа хүрч мэргэжилтэй, ажилтай боломжийн л амьдарч байна. Гэхдээ тэр хар толбо мартая гэсэн ч мартагдахгүй. Үргэлж үзэн ядах сэтгэл надад үлдэж. Би одоо хүнд итгэх итгэл алдарч, секс-н тухай ярих, дуулахаас ч дүргүй хүрдэг. 10 жил болон оюутан байхад олон залуучууд гуйж байсан ч найзлаад үерхэсэн найзууд байхгүй.

Ганцаараа байх тутам одоо би муухай ааштай болоод ч байгаа юм шиг. Надад сайн гээд 6 жил гуйж байгаа залуу байна. Түүнтэй найзлая гэхээр би түүнийг хэзээ ч хайрлаж чадахгүй байх гээд. Тэр надаас өөр юм хүсвэл би тэр хүслийг биеүүлэхгүй бол, хэзээ нэгэн цагт хайр нь алга болж би ганцаараа үлдвэл яана, хэрвээ хэн нэгэнг хайрлавал тэр намайг хуурвал би ганцаараа үлдэнэ. Ахиад миний амьдрал гуниг болох байх гэсэн бодолд үргэлж салахгүй юм.

Би яавал энэ бүгдээс салж итгэх итгэлтэй БОЛОХ бол…

секс.мн дээр ирсэн захидал

22 Comments

  1. anand_amjilt@ says:

    Хэцүү л хувь тавилан байнадаа Хэрэв ярилцахыг хүсвэл адд хийгээрэй

  2. Toroo says:

    Sonin yum aa hun gej huuhed shig hunee huchindej bgag,marthad hetsuu ch uunees oor zam bhgui,ireeduigee harj amdirah heregtei.Bi olon nagats egchtei,tenigee eej,nohruudiig ni nertei ni aav gej duuddag.Urgelj minii toloo torson aavaas mini iluu bish ch dutuu bgaagui.

  3. 555 says:

    òýð ÿìàð àçòàé çàëóó âý. 16-òàé íÿëõ íîãîî çóëãààæ ÿìàð÷ õàðèóöëàãà õ¿ëýýãýýã¿é áàéäàã. ýõíèé óäàà õ¿÷èíäýõýä íü öàãäààä ºãºõã¿é ÿàñàí þì. òýãýõýýð ÷àìàéã äóðòàé áàéíà ãýæ îéëãîîä íàõèñàí áàéõàä äàõèàä ë îðóóëæ áàéäàã. á¿ãä ÷èíèé áóðóó áàéíà äàà

  4. би says:

    би саяхан дүүгээ ийм хэргийн золиос болгосон лдоо хэцүү юм бна үерхэж байсан хүү гэж бодох тусам гомддог одоо …

  5. Emee says:

    эмээдни тийм юм зондоо тохиолдож байсан хонинд явах болгон харчуул дараад авдагл байсан

  6. ТЭР ЗАЛУУТАЙГАА ГЭРЛЭЖ БОЛОХГУЙ юМУУ АЗ ЖАРГАЛ БЭЛЭГЛЭХч юМ БИЛҮ

  7. Sarnai says:

    Жэки гэж жинхэнэ эргүү юм даа,
    энэ хүний сэтгэлд хэзээ ч арилашгүй бузарын хөр мөр үлдсэн бхад мартах хугацаа бна ш дээ, гэж солиорч бдаг.

    Захидалын эзэн чамд зөвлөхөд, өөрөө өөрийгөө ялах хэрэгтэй, баясалгалд яв, найз нөхөдтэйгөө зугаалж нтэр яв….
    тэгээд өөрийгөө аль болох хөгжилтэй байлга, завгүй байлга…. дахин дахин бодож стрэсст битгий ороо, наад залуутайгаа үерх, насыг ганцаар барахгүйгээс хойш, 6 жил дагаж бгаа бол чамд үнэхээр сайн бололтой…
    тэгээд эмэгтэй хүн чинь өөрийгөө уланм гоё сайхан байлга, өөрөө өөртөө таалагдаж, залуусын хайрыг татсан бүсгүй бол, тэгвэл тэр муухай явдалыг мартаад шаал өөр шинэ хүн болсоноо мэдрэх болно…..
    за тэгээд аз жаргал хүсье, цоглог бгаарай бүсгүй минь…

  8. Radical says:

    Жэки бол эмэгтэйчүүдийг яахаас ч буцахгуй амьтан. Оор бусад бичсэн бичлэгийг нь харахад хуртэл эмэгтэйчүүдийг амьтан чинээ боддог нь ойлгомжтой байдаг. Бараг амьгуй амьтан, ширээ сандал мэт уздэг гэхэд хэлсдэхгүй. Жэки оороо хучин хийж явсан гэж би бодож байна.

  9. Чамтай адил нэгэн says:

    Надад бас иймэрхүү явдал тохиолдож байсан гэхдээ би яг ч хүчиндүүлээгүй л дээ хүчиндэхийг завдсан гэх юм уу тэр үед би дөнгөж 10 тай байсан тэгээд хэнд ч хэлээгүй эгчийнхээ амьдарлыг л сүйтгэхээс бас ичсэнээс болоод хэнд ч хэлээгүй тэр цагаас эрэгтэй хүмүүст дургүй хүрч үзэн ядаж аавтайгаа хүртэл яагаад ч юм хөндий харьцдаг болчихсон их ганцаардмал жожиг бас л хэн нэгэнтэй үерхэж дотоносохоос айдаг яг чам шиг болсон байлаа. Одоо гэхдээ зүгээр ээ бүгдийг мартсан одоо би хайртай хүнтэйгээ сайхан амьдарч байна. Миний насан туршийн тэр сэтгэлийн дарамтыг арилгаж эмчилсэн хүн бол миний нөхөр. Хайр дотоносол аяндаа чамайг эдгээнэ чи тэр залуугаасаа зугтах биш сайхан хайрлаад дурлаад үз.Урьдны зүйлийг одоо март даа.

  10. Eserguu says:

    Жэки чамайг хүргэн ах чинь 16 тайд чинь бандидсан бол чи 9 жилийн дотор мартах уу?

  11. Eserguu says:

    Тухайн үед нь хэлээд хэрэг явдал үүсгэсэн бол хүргэн ахыг чинь шоронд хийх байж. Шоронд хүчингийн хэрэгтэнүүд өөрсдөө хүчиндүүлдэг юм. Тэр новшоос хангалттай хариугаа авах боломж байжээ.
    Одоо гэхдээ мэдэгдэхэд тэр новш шоронд ордоггүй юмаа гэхэд чиний хажууд гэмгүй царайлаад явж байх үе нь өнгөрнө шүү дээ.

  12. gangaraa says:

    Надаа ч гэсэн ийм юм болж байсан. Ер нь иймэршүү юм зөндөө байдгиймаа, зөндөө сонсож байсан. Ингэлээ гээд дотроо хадгалаад хэрэггүй, өнгөрснийг дахин дахин бодуулаад байдаг муу энергийг арилгадаг сайн хүнээр засал дом хийлгэ дээ.

  13. Mongolka says:

    Нээрээ энэ жэки оороо хучин хийж явсиймуу хаашаайин?! Хонзон санадаг ч гэх шиг, зэвүү хурчихлээ. Явч зугээр улдээж болку! Ийм сериезний хэргийг тэгж ч амархан улдээхгүй шуу. Хамаатан садандаа хэл , тэгвэл чамайг муухай ааштай энэ тэр гэж бодохгуй харин ч оровдож харамсаж тэр муу новшийг хийх газар н хийнэ ш тээ. Эрх биш ээж аав чин охинийхоо толоо тэр муу новшийг зугээр улдээхгүй биз дээ.

  14. Eregtei says:

    цагдаад өгөөч новшийг. ахиад хэдэн ч хуухэд хучинэх юм. тэрнээс ни өмнө…..

  15. saak says:

    Манай улсад бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст туслалцаа үзүүлэх ялангуяа сэтгэл засал, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ сайн хөгжөөгүй болохоор сэтгэл заслын эмчилгээнд хамрагд гэж зөвлөхөд бас хэцүү л байна. Миний амьдарч байгаа улсад энэ асуудалд их ач холбогдол өгдөг, тусдаа мэргэжлийн хүмүүс ажилладаг юм. ялангуяа хүүхэд байхдаа хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг сайн эмчилгээнд хамруулахгүй л бол насан туршдаа шаналгаатай сэтгэцийн өөрчлөлттэй болдог юм. Ямар ч байсан чи сэтгэл зүйчид хандаад үзсэн нь дээр байхаа. Тэгэхгүй бол ирээдүйн амьдралаа баллана шүү. Далд хүчирхийлэл мөн ч их байх юм даа

  16. Radical says:

    Та нар ямар балиар юм хэлдэг хумуус вэ! Энэ Жэки гэж новш ямар балиар юм. Ийм юмийг март гэж хэлж байдаг. Хучин хийсэн хунийг шоронд хийх ёстой гэх байтал март гэж хэлж байдаг. Ёстой умхий ичмээр амьтан.

    Захиа бичсэн хунд хандаж хэлэхэд, мэдээж чи ухэх энэ тэр тухай бодож болохгуй. Тэр муу оодгуй амьтанийг баярлуулж ухэж болохгуй. Чи яагаад хэнд ч хэлээгүй юм бэ? Хучин гэдэг чинь гэмт хэрэг, гэмт халдлага шуу дээ. Цагдаад шууд хэлэх ёстой байсийм.

    Хучин хийсэн хун ингээд зугээр онгорсон гэж бодохоос дотор муухай оргиж байна. Энэ Жэки гэж зэвүүн новшид буур дургуй хурчлээ.

  17. cahirmaa says:

    хүн мэдэхгүй юмнаасаа үргэлж айж явдаг юм. хүн болгоныг нэг хэвэнд цутгаад харж болохгүй ээ. ямарваа үйлийг хийж оролдож байж амжилтанд хүрнэ. тэр үед алдах ч юм байна хожих ч юм байна. чи боддоо маш энгийн жишээ авья л даа. нэг хүн байжээ тэрээр усан үзэм тарьмаар байдаг гэтэл ургаачуу үгүй ч үү бусдыг хараад байхад ургахгүй нь тариад бүтэлгүйтвэл хайран хүч хөдөлмөр сэтгэл минь гэж бодож явдаг. харин нөгөө найз нь юу болохыг нь мэдэхгүй байж айж болгоомжилж явахгүйг шийдээд усан үзэм тарьжээ. бодож байсан шиг нь тийм амар байсангүй гэхдээ алдаж эндэж явсаар хэдн жилийн дараа харахад нэг нь усан үзмийн том талбайтай болсон нөгөө нь айж эргэлзсэн хэвээрээ л . хүн гэдэг алдаж онож байж л хүссэндээ хүрч ухаан суудаг. айдас болгоомжлолоо захирч удирддаг болоо тэрэндээ битгий дийлдээд байлдаа

  18. jeki says:

    16 – 25 нас зөрүү 9 жил маш их хонзон санадаг хүүхэн байна уг н бол хэр барагийн юу м мартагдах л хугацаа

  19. sony says:

    олон олон зууны тэртээ африкаас европ руу боол болон ачигдаж байсан харууд хамгийн азгүй хүмүүс, харин яаж ийгээд нутагтаа үлдэж чадсан нь азтайд тооцогдож байсан гэдэг. нутгаасаа алс газар тэр их зовлон шаналлын дунд амьдарч байсан харуудыг одоогийн өндөрлөгөөс харвал харин ч хожсон мэт. эсрэгээрээ одоогийн африкийн улсууд дийлэнх нь өлсгөлөн, ядуурал гээд л. аливаа зүйлсийг хэзээ хаанаас нь ямар өнцгөөс харах вэ гэдгээс их зүйл шалтгаална л даа.цаг хугацаа бүхнийг илааршуулдаг мэт. энэ илаарших цаг хугацааг хурдасгах уу, удаан байлгах уу гэдэг нь чамаас шалтгаална. хэдий хурдан байлгаж чадна, төдий чинээ аз жаргалтайгаа хурдан учран золгох болов уу. энэ талаар дэлгэрэнгүй лавлахыг хүсвэл pusony@ymail.com хаягаар хандаарай.

  20. beegii says:

    amidral gedeg chin yoronhiidoo ehen uydee ter chigtee turshlaga dund uydee tanin medehui, harin daraa n az jargal, togs togoldor amjilt, gerelt ireedui bdag ym shig bgaan. aa harin ene hoorond medeej boon l ym bolj taaraa. hamgiin gol n davdagiig n davtsan ym bol tsaashaa oortoo itgeltei l bh heregtei. chi hicheeldee sain bsan ym shig bn te, chi shalgalt ogchool dungee sonsoogui hernee 100 A avtsan gedgee battai medtsen bsan uy zondoo l bsan biz dee, ene uydee chi oortoo yamar ih itgeltei bsan shigee amidral deer tiim bh heregtei. Turshlaga gedeg n yanz yanziin ymnaas turshlaga hurimtluulah, yalgaj tsegneh gesen utgatai ym, odoo er huntei nzalj nohorlo, bolku bol sal, dahiad oroldood uz, ene buhnii etsest buh ym chinii tald, chinii az jargaliin toloo bh bolno shuu, hamgiin gol n emegtei hun chin oortoo itgeltei, uhaalag shiidvertei l bh heregtei

  21. 9 says:

    6 биш 16 байлгүй дээ. тэр аxийгаа уучилсан цагт л итгэлээ олж авна даа!

  22. ain says:

    6 юм у 16 юм у за за ымар аймар юм бэ…..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.