Эр хүн бүхэн энэ тохиолдолд гутардаг уу?

IS098R42K

Сайн байцгаана уу? Та бүхэнтэй, ялангуяа эрчүүдээс нэг юм асууж хуваалцах гэж үүнийг бичиж байна.Би нөхөртэйгээ хамт амьдраад 5 жил болж байна.Бид 30 гаран насны хүмүүс. Анх бид 2 өөр улсад байхдаа нийлж, Монголдоо ирээд жил гаран болж байна. Урд нь бид 2 гадаадад байхдаа хоёулаа ажил хийгээд, би хажуугаар нь сураад хамтдаа аз жаргалтай л байсан. Харин одоо энд Монголд ирсэний дараа би гадаадад магистр хамгаалсан болоод ч тэрүү ажил төвөггүй олдоод, харин нөхөрт маань ажил олдохгүй одоо болтол гэртээ, хүүхдээ хараад байж байна. Эхэндээ гайгүй байснаа, одоо бүүр ажилгүй болохоороо бухимдаад, намайг ганц хоёр мөнгөний тухай юм ярихаар л өөрийг нь дарамталсан болоод би буруутаад манайхаас хэрүүл салахаа байлаа. Би уг нь нөхрөө ажилгүй гэж голоогүй, дарамтлая ч гэж бодоогүй. Миний нөхөр гадаадад ажилласан мөнгөөрөө боломжийн амьдрах байр орон, унаа тэрэг хэнээс ч дутахааргүй сайхан айл болоо л амьдарч байдаг. Гэтэл эхнэр нь ажилтай өөрөө гэртээ гэхээс л дургүй нь хүрээд байх шиг байна. Учирлаад хэлсэн ч 2,3 хоногийн дараа дахиа л хэрүүл. Одоо намайг юу ч хэлээгүй байхад, би чамаас мөнгө нэхэхгүй, нэхэхийн бол чи намайг дарамтална гээд хэрүүл өдөөд унана. Мөнгө аваад хоол унд аваад идэхгүй өдөржин өлсөж явна. Сүүлдээ би бүүр нөхөртэйгээ ярьж байснаас дуугай сууж байсан нь дээр санагдаад, урьдын гоё манай гэрийн уур амьсгал алга болж байх шиг байна. Ажлаасаа гардагийн билүү, эсвэл нөхрийгөө ажилд ортол нь дуугарахгүй байх уу?

Эрэгтэй хүмүүс ингээд эхнэрээсээ бага цалин аваад ч юмуу, ажилгүй байгаад байвал бүгд ингэж гутардаг уу? Уг нь ажилтай ч байсан, ажилгүй ч байсан би нөхөртөө хайртай л юмсан. Сэтгэлийн тэнхээ байхгүй юм шиг санагдаад уур ч хүрэх шиг. Амьдралд энэнээс ч хэцүү юм тохиолддог биздээ?

секс.мн дээр ирсэн захидал

30 Comments

  1. onna says:

    тийм юм шиг байна лээ, би нөхөрөөс эрөнхийдөө салах болсон шалтгаан маанъ мөн л адил чиний энүүн шиг байсан.Тэр монголд цагдаагийн цалин авдаг би гадаадад байсийн , суулийн 1-2 жил байнгийн наад хэлээд байгаа үгийг чин хэлээд уурлаад бүүр галзуу хүн шиг аймаар дайрна.Гадаадад урж абчираад нээх гое байна даа гээд мөрөөдсөн чин ирсэнийхээ маргааш нъ л цалин мөнгө үнэт эдлэл абсан юмнаас болоод хэрэлдээд л намайгаа манартал алгадаад унгааж байсийн.Алгадснийхаа дараа хамгийн хайртай хунээ зодчиxлоо гээд л шууд эсүсийг шутээд л эхлэсэн дээ.Тэгээд мгл уруу бутцаж яваад л бид хоер нэг жил хиртэй хэрүүл мөнгөний тооцоотой байж байгаад намайг гэнэт хаяад л таг болсоод солонгос уруу яваад л шинэ амъдрал зохиосон

  2. НО says:

    За энэ лав тухайн хүнээсээ л болно. Бүгдээрээ эхнэрээсээ эзлэх байр суурь бага цалин бага болохоор гутраад ингээд байдаг гэж ойлгож болохгүй байх. Гэхдээ дийлэнх нь тийм байх талтай байж болох юм. Харин таны зүгээс хэлэхэд аль болох нөхрөө тийм биш гэдгийг нь мэдрүүлж харьцах хэрэгтэй байх. Урам өгөөд ч юмуу өөрийг нь чадвартай сайн байх талаас нь харьцах хэрэгтэй байх. Нөхөр чинь энэ тал дээр их асуудалтай бололтой. Гэр бүлээ аваад явах гэсэн чинь ажил олдохгүй эхнэрээрээ тэжээлгээд байна гэж гутарч байгаа байх нэг ёсондоо бардам зан гаргаад байна гэсэн үг. Ажилд ортол нь харьцахгүй байна гэвэл утгагүй шүү дээ. Тэгээд ажилд ороод ч асуудал гарч болзошгүй шүү дээ. Тиймээс аль болох эвтэйхэн ойлгуулах хэрэгтэй. Таны зүгээс зөв харьцаад байвал гайгүй байх гэж бодож байнаа.

  3. kkk says:

    hi odoo yed ihenh erchyyd gertee hyyhdee haraad l baij bgaash dee. hyyhdee jaahan tom bolgood ta 2 2 laa hubiin biznes hiisen ni deer bh herbee ajild orbol tsalin baga tegeed gadaadaas irsen eregtei hymyyst ter byr amar ajil oldohgyi sh d zaraas ajild oroe geheer tseberlegch yilchlegch naraa deed bolobsroltoi hyn abna gej bhad yun meregjil bolobsrolgyi gadaadad bsan hyniig ajild abah mongol yneheer hetsyy sh d. udahgyi chi amidarald chini yamar 1 asuudal garahaar chi ooroo buhimddag bno tegeheer hamtdaa sain yariltsaad ehleed nohoroo sain oilgood nohorteigoo adil hyniig olood hamtarch yum hiilgebel taarna .

  4. the.phone says:

    тэгнээ, амьдралд наадхаас чинь илүү бодит зовлон асар их.
    нөхрөө хурдхан ажилд оруулаарай.
    цалин мөнгө нь бага байсан ч хамаагүй.

  5. dagii says:

    Амьдрал нулимсанд дургүй гэдэг оросын кино байгаа түүнийг хурдхан олж үзээрэй тэр кино та хоёрт тус болно.

  6. mongoo says:

    nohroo ajil hiilgehgui bol udahgui ene baidaldaa dasaad ajil hiih sonirholgui arhi uudag chamaig hardsan archaagui l um bolno doo.

  7. lam says:

    Мэдэх юм алгаа Бурхан багшаас асууж өги доо

  8. Erka says:

    би ганц би¸ 30 гарсан залуу заримдаа уйтгарлан ганцаардах þм хааÿа санхүү өгөөд уулздаг намайг ойлгоод жаргалтай байж чадах бүсгүй мэссэж бичээрэй зөвшөөрвөл, миний утас 96658595

  9. oogii says:

    ААС тэрийг тоож яадаг юм. Эр хүн байж ажил олоод хийж чадахгүй бол хохь нь ш дээ, аймаар лаг биш ч таарсан ажил хийх хэрэгтэй ш дээ. Чи ажлаасаа гарлаа гээд монголд амьдрал ийм хэцүү байхад танайх гэдэг айл яаж амьдрах юм. Эсвэл боловсролгүй юм бол нөхрөө зүгээр гэрт суулгаж байхаар курс дугуйланд явуулаачээ ядаж компьютер ч юмуу

  10. Asiana.asie says:

    За да үнэнийг хэлэхэд бүх залуучуудтийм байдалтай байна шүү. Чи өөрөө тэрний оронд өөрийгөө тавиад үз л дээ. Ёстой нээрээ тэгэж үхэхээр тээглэж үхсэн ньдээр байхдаа. Ер нь болж өгвөл нөхрөө өөрийнх нь хүссэн ямар ч ажилд хамаагүй маш яаралтай оруул гэжхэлэх байна даа

  11. bat says:

    сайн бнуу. би ч бас тэгэх бсан. ер нь наадах-г чинь монгол залуу болгон тэвчихгүй байхаа. Миний бодлоор нөхөртөө хурдан ажил олсон нь дээрээ тэгэхгүй бол нээх удахгүй архичин ажилгүй нөхөртэй болох байх шүү. Ажилд ортол нь байдагаарай л байсан дээрээ дуугүй байна гэдэг болохгүй байхаав за амжилт.

  12. kkk says:

    odoo erthen ajil olj uguhgui bol suuldee tsairna gj unen shuu,,tgeed chinuii uurlaj buhimdah elj irne dee,,haha hurdan shiideerei ok!

  13. Dark says:

    nohort chine hetsuu l bga shde! er hun bolgonii dotor ger bulee sxan amiduulii gesen ermelzel bdg. teriigee bieluulj chadahgui ehnere tejeelged bhr hetsuu. yadj l chmd hairtai uchras chmg inged ger buliinhee toloo zutged bhd ooroo yuch hj chadq bgada gutarch bga bh. nohorteigee sn yariltsahaasaa iluu ajil oloh esul yamar neg yum erhleh tal der ni demjij og. ternes bish bitii sanaa zow geh metin yum yariwal erni demiidee

  14. mongolka says:

    Нохор чин оорийгоо голоо л стрессдээд бхгуй юу.гэхдээ ухамсартай залуу юм шиг бн. эхнэрээрээ албатай юм шиг тэжээлгэсэн, гэдсээ илсэн заваан залуучууд бдг ш тээ. нохроо магт! байр машинтай болно гдг хэн хуний авч чаддаг юм биш, би монгоо цуглуулж авна гдг эстөи бутэхгүй нтр гээд жоохон хийморий н сэргээ! мэдээж али болох хурдан ажилд оруулсан н дээр.хуухэд хараад бх чин ялангуяа эрчүүдэд ямар л олиг бхав! хоорхий амитан гэр булээ авч эстөи бтал нтр гээ л 80 юм боддогийн бгаздээ…

  15. Eserguu says:

    Би ч бас тэгнэ. Эхнэрээсээ бага мөнгө олж байж ямар нүүрээрээн хань нь гэж суухав.

    Гадаадад ажилладаг байхдаа нөхөр чинь чамаас илүү мөнгө олж, тэрний ихэнх нь чиний сургалтын төлбөрт зарцуулагдаж байсан уу. Энэ бол гадагш гарсан монголчуудын нийтлэг төрх шүү дээ. Одоо тэгвэл чи хариуг нь бариад дахиж гадагшаа гараад нөхрөө сургаж өөрөө гэрийн эдийн засгийг даах гээд үзээч. Мастер бол 2 жилд л бүтнэ.

  16. hmm says:

    хэрэв дуграхгүа гээд яваад байвал магадгүа нөхөр чин улам уур нь хүрээд уурандаа багтраад байх байх шүү, учир нь чамайг ажил хийгээд мөнгөтэй болоод эхлэхээрээ намайг тоохгуй дуграхгуй улам намайг дормжилж байна гэж бодогдох болно, тийм юм чин сайн ярилцах хэрэгтэй байх.

  17. Фаяр says:

    Энэ бол үнэн, ихэнх эрчүүд энэ тохиолдолд ингэдэг. Бүр эрдэмтэд тогтоосон гэж би мэдэх юм байна. Чи тэгэхээр хэлэх үгээ эхлээд бодож бай. Чамд л буруу байна даа

  18. hehe says:

    mongol zaluu-giin helsen zov baihaa. tanai nohort ajil oldson ch gesen master hiigeegui bol chamaas ondor tsalin avna gej baihgui. Gadagshaa butsaad garch demii, baahan gadna baijigad ired odoo yu hiih gej gadagshaa ahij yavahiin bair bna mashin bna ajil bna. Gadna udaj baigad irheer naiz nohodgui bolchidog yum bna lee. neg hesegteel hetsuu baiga baih. huviar ni yum hiilgeh geed uz. ashigtai ashiggui hamagui ooriig ni demj medeej tsaashid ashig olno geh meteer. harin arhi uulgaj bolohgui shvv, tiimerhuu naiz nohodtei bolhoos ni seremjleh heregtei!!!

  19. Eregtei says:

    хун хунээсээ л болох байх да. надад бол дээшээ хараад хэвтчихнэ сайхан л байна. бусад хунд яаадгийн бол до.

  20. Mongol ZALUU says:

    Сэтгэлийн тэнхээгүй эр бна даа. Турж үхээгүй л бол болоо ш дээ. Бас хажуугаар нь эхнэрээ зовоогоод. Ажил олдбол л шийдэгдэх юм шиг бна. Учир эрэгтэй хүн бүх юмыг контролдох дуртай. Гэтэл хэнд мөнгө бна түүнд контрол бдаг. Тэрэндээ л бачуураад байгаа байх.

  21. Radical says:

    Хаха.. дээр нэг хун гуай, уурэг нь солигдочихоор нохор чинь уурлалгуй яахав гэж шаасан. Ухсэний чинь уурэг солигдох. Ухсэний чинь уурэг. Чадаж байгаа юманд аргагуй. Эмэгтэй хун нохроосоо илуу монго олоход ер нь яадгийн? Дандаа гэрийн ажилтай зууралдана гэж ёстой ухсэн мороодвоо. Жоохон аятайхан л байгаарай зугээр. Орчин цагт амьдарч байгаагаа мэдэж авбал оорт чинь л сайн.

  22. cahirmaa says:

    тэгээд нэг хэсэг зөнд нь орхиод үздээ.яаж ярьсан хүлээж авахгүй үе дээрээ байх шиг байна.Нэг юмны талаар хичнээн чиний зөв байсан ч өдөр болгон цаг бүрт хөндөгдөөд байхаар ямарч хүн залхана ш дээ. жоохон тайван байлгаж бодох боломж олгоо.Чи нэгмөр шийдэх гээд улайраад байвал бүүр дэмий юм болно.ямарч юм аажимдаа шийдэгдэхээс нэгдор болчино гэж байхгүй

  23. Niana says:

    TANII NOHOR IH SAIN HUN SGUG SANAGDLAA NADAD!2UULAA SAITAR YARILTSAAD ENE BAIDALAAS GARAH ARGAA OLOOROI!

  24. batnaa says:

    Олон л шалтгаан байгаа байх. Жишээ н нохор чин гадаадад баймаар байхад н чи чирээд ирсэн, чамайг сургахийн толоо оорийгоо бодохгуй явах гэх мэт. Гадаадад удаан бсанаас мглд найз ноходгуй ямар ч нулуугуй болсон ажилд орлоо ж урд авж бсанаас бага мунгу гээл.

    Та 2 бузаад гадагшаа гарсан л дээр байх. Би ч гадаадад байдаг хэрэв мглд очвол тийм л болох байх гэхээс айдаг. Энд бусадийн адил ажил хийгээд ахуй амидралаа хэнээс дутахгуй аваад явчиж байгаа болхоор.

  25. jeki says:

    хооэ та 2 мөнгөтэй ирсэн юум байгаа биз дээ хувийн нэг юу м байгуулаад өгчөөчээ юун гэрт хүүхэд харах ямар азарган тахиа биш

  26. tungaa says:

    эмэгтэй хун ч гэсэн гэртээ ажилгуй удаан суухаараа бас л тэгж утсаарлаад ууртай болоод бдаг шдээ. удуржин л гэртээ хуухэд хараад суух чин эр хунд тийм ч сайхан санагдахгуй л бгаа бх даа, хурдан бага тсалинтай ч хамаагуй ажилтай болгосон ни дээр юм багаас л эхэлнэ шуу дээ.

  27. Цэцэг says:

    Харин ч энэ талаар нөхөр чинь санаа зовж байгаа нь зөв шүү. Хэдий болтол ажилгүй, авгайгаараа тэжээлгэхэв. Гэхдээ муудалцалгүй шиг, бодит байдлаа ярилцаад, юу ч хамаагүй хийж эхлэхгүй юу. Ажилтай хүнд дараагийн ажил амархан олддог. Тэгэхээр юу ч хамаагүй хий. Эсвэл өөрөө хувиараа нэг юм оролдох хэрэгтэй.

  28. money money says:

    үүрэгээ соличиxоор чинь тэгэлгүй яаx вээ дээ ажилд ороод чамаас бага цалин аваад байвал бас л ингэнэ чи нэг ажил олоод өгчиxөөч арай л дээрдэнэдээ удаан байгаад ирxээрээ цайчиxдаг юм өө тэгээд чи насаараа гэрээ авч явна тэр үед чи буxимдаж эxэлнэ дээ

  29. beegii says:

    nohor chin ooriin erhgui l bi ajilgui ehnereeree tejeegej bgaa gehees uur n hureed bgaa bh oo, bas hamaatan sadan, nz nohod n tsaaguur n iimerhuu ym yaridiin bgaz. chi ajlaasaa garaad hereggui ee, harin nohortoo l ajilnii ym boduul zugeer bh daa

  30. khongorkhon says:

    нөхрийгөө эртхэн ажилд оруулсан нь дээр байх аа. эрэгтэй хүн гэр орныхоо бас өөрийнхөө санхүүг хангаж чадахгүй байхаар чинь уур нь хүрэлгүйл яахав бушуухан ажилд оруулсан нь дээр байх аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.