Сайн байна уу. би танай сайтыг байнга уншдаг. хүмүүстэй санаа бодлоо хуваалцдаг нь надад их таалагддаг. тэгээд би өөрийнхөө амьдралыг бичихээр шийдлээ. Намайг У гэдэг. одоо 28 настай. Би 7 жилийн өмнө оюутан байхдаа найзаараа дамжуулж нэг залуутай танилцсан юм. Бид эхэн үедээ утсаар л харьцдаг байсан юм. Яагаад гэвэл тэр хөдөө нэг хувийн байгууллагад ажилладаг байсан юм /бид нэг нутгийн хүмүүс байсан л даа /. хотод ирэхээрээ бид уулзаж гадуур их зугаална, үргэлж хамт байдаг байсан. Бид 2 жил гаран үерхэж дотноссож, яг нэг хүн шиг сэтгэж боддог болсон байсан. өөрөөр хэлбэл 2 биеэндээ их хайртай болсон байсан. удалгүй би сургуулиа төгссөн. Уг нь би хотод үлдэж ажиллаж амьдрах бодолтой байсан л даа гэтэл тэр аймгийн төв дээрх салбар руугаа шилжиж ажиллах болсон учраас би аймагтаа ажиллахаар болсон. Нутагтаа очоод бид 2 тус тусдаа байсан. Тэр гэртээ би ч бас гэртээ. Удалгүй би ажилд орсон. Шинэ ажилд орсон хүмүүст чадахгүй зүйл их байсан болохоор бид уулзах зав бараг гарахгүй байдаг байсан. Гэтэл найзууд маань тэрнийг өөр хүүхэнтэй явж байна гэж надад үргэлж хэлэх болсон. Би тэрэнд их итгэдэг байсан болохоор тэгэх болгонд нь инээгээд л өнгөрдөг байсан. Тэрнээс асуухаар үгүй л гээд байдаг. Би гэдэг хүн тэрний үгэнд итгээд л…
Удалгүй би жирэмсэн болчихсон. хүүхдээ гаргана гэж бодож байсан л даа. би тэрэнд хэлэх гээд гар утас руу нь залгатал салгаатай байсан болохоор ажил руу нь залгасан чинь өвчтэй байгаа 3 өдөр ирээгүй гэдэг юм байна. Гэтэл надтай өглөө нь ярихдаа ажил дээрээ байна гэсэн юм. би гайхаад бас уур хүрээд /найз нарын минь хэлсэн зүйл бодогдоод/гэр лүү нь залгатал тэр утсаа аваад, чамд хэлээд санаа нь зовчих байх гээд худлаа хэлсэн юм. ханиад хүрээд халуураад босож чадахгүй байна, гэдэг юм байна. Би яваад очьё гэхээр гэрийн түлхүүр байхгүй гаднаас дүү нар цоожлоод явсан гээд байдаг би түүнийг баярлах байх гээд жирэмсэн болсноо хэлтэл харин ч бүүр эсрэгээрээ, бие өвдөөд байхад битгий балай юм яриад бай гээд утсаа тасалчихсан. Тэр үед тэнгэр газар 2 нийлэх шиг болсон. Хүүхдээ гаргана гэхээр эцэггүй хүүхэд гаргах хэцүү санагдаад яах ч учраа олохгүй дэмий л баахан уйлж билээ. Түүнийг би надтай уулзах байх гэж хүлээгээд байдаг харин тэр алга л байлаа. гэрт нь очоод уулзая гэхээр бардам зан маань дийлээд. цаг хугацаа яваад байдаг хүүхэд маань 3 сартай болчихлоо. Гэтэл тэр надтай уулзахаар манай ажил дээр ирсэн. Найз нь эхнэртэй болж байгаа түүнийг А гэдэг. Бид хамт ажилладаг. Эхнэр маань дагавар нэг охинтой. Тэр охин их хөөрхөн. Намайг анх хараад л ааваа ааваа гээд гүйгээд ирсэн. Намайг бага байхад эцэг эх маань салаад эмээ дээрээ өссөн болохоор энэ жаахан охиныг эцэггүй өсгөмөөргүй санагдаад. Манай эхнэр их сайхан хүн байдаг юм. Найз нь одоохондоо эхнэртэй хайргүй ч цаг хугацаа өнгөрөхөд дасах байхаа. гэхдээ найз нь чамд үхэн үхтлээ хайртай үргэлж чиний дэргэд зовлон жаргалыг чинь хуваалцах хамгийн сайн найз чинь байх болно, гээд духан дээр минь үнсээд гарч билээ.
Тэр үед надаас тийм их тэвчээр гарна гэж би ёстой бодоогүй ээ. Би тэрэнтэй сайхан инээж хөөр ярьж байгаад л явуулсан. Гарсных нь дараа зөндөө их уйлж байгаад өөрийнхөө талаар бодож эхлэсэн. Би хүүхдээ гаргахаар шийдсэн. Түүнийг бодох завгүй байлгавал хурдан мартах байх гэж боддог болсон. Гэвч би буруу бодсон байсан. Хэт их ядарснаас болж би хүүхдээ алдсан. Энэ үед ямар хэцүү байсан гээч… юм юм бодогддог юм байна лээ. Тэгээд би энэ хүнд л муугаа үзүүлэхгүй тэр хүнээс илүү сайхан амьдарна гэж өөртөө хатуу тангараг тавьсан юм. удалгүй надад хотод мэргэжлээрээ ажиллах боломж олдсон. Хотод ирээд ажилдаа хамаг хүчээ дайчилсан. 4 сарын дараа надад ахин сургуульд суран боломж олдсон. Шинэ сургууль шинэ анги гээд бүх юм надад их сонин байсан. энэ л үед би ханьтайгаа учирсан. намайг хүнд хэцүү үед дэргэд минь байж ах хүний хувиар надад зөвлөж сургаж үргэлж хамт байсан болохоор би ханьдаа дассаад хайртай болсон байх. Одоо надад сайн хань, байр, унах машин гээд бүх юм байна. Бид удахгүй анхныхаа үрийг энэ хорвоод мэндлэх нь хүлээж байна.
Саяхан би өмнөх найз залуутайгаа таарлаа. Бид нэг газар орж жаахан ярьж суулаа. Тэр надаас салаад их хэмжээний мөнгөний өрөнд ороод одоо л дарж дуусах гэж байгаа. Мөн хөлсний байранд амьдарч байгаа саяхан эхнэр нь жирэмсэн байхдаа хүүхдээ алдсан гээд зөндөө л зүйл ярьсан. Тэрэнтэй уулзаад гэр лүүгээ харих замдаа тэр хүнийг өрөвдөх шиг, нөгөө талаараа намайг зовоосны хариуг бурхан өгч байгаа юм гэж бодох шиг. Хэлж мэдэхгүй юм даа.
секс.мн дээр ирсэн захидал
21 Comments
миний мэдэх золбоо нэртэй залуу хуний гарт амиа алдсан эр нь золгуй амьдардаг юм шиг снагдсан бас нэг золбоо бна эмэгтэй зовж амьдардаг гэхдээ тохиолдол бхдоо…..
хүний зовлонгоор жаргал хийсэн чи хэдэн жилийн дараа яаж ч явах юм билээ
хуучин залуутайгаа уулзаад ямар хэрэг байнаа,
бурхан шийтгэл өгсөн энэ тэр гэсэн атгаг хорын дэмий бодлоо авч хаяач.
хүний муу явааг хараад баярлаад байдаг ямар сонин хүүхэн бэ.
та 2 таарч тохиролгүй салаа л биз, одоо орхиочээ тэгээд. сайн сайхан унаа машинтай яваагаа гайхуулаа юу.
Ашгүй дээ нэг ч гэсэн эмэгтэй баяр хөөртэй амьдарна нэдэг яасан сайхан юм бэ. Тэр урьдын залууг огт битгий бод, зүүд байжээ гээд л болоо ш дээ. Ер нь бурхан байдаг дээрээс юмыг харж зохицуулж байдаг гэдэгт би бол итгэдэг. Хүнд муу юм хийхгүй явбал алсдаа үйлс бүтдэг шүү хүмүүсээ.
Ямар балиар залуу вэ? Өөрийнх нь үр бүрэлдээд байж бхад хүний хүүхдэд хайртай өнчрүүлмээргүй байан гэсэн гэнэ ээ…..яанаа, солиотой мал бна ш дээ…..
Болиж, хохь нь,
ер нь тэнгэр дээрээс биднийг харж байдаг юм, муу үйл хийсэнийг нь заавал гэсгээдэг юм гэсэн, ялангуяа, иймэрхүү өөдгүй залуус энийг уншаад нэгийг ухаарна биз дээ!!!
чамайг ийм аз жаргалтай байгаад чинь би эмэгтэй хүнийхээ хувьд маш их баяртай бна, танай өмнөх залуу чинь тэнгэрээс гэсгээллээ амсчээ….нэг нэгээрээ болдоггүй л бхгүй юу даа….
Сайн байна сайн хүн байлгүй яах вэ сайн хүнээ олжээ одоо энэ залуус хайр сэтгэл секс хүсэл сонирхолоо ялгаж салгаж жаахан ухаантай байлдаа хүн амитан гомдоогоод яаж өөдлөх бмлээ зүгээр л үнэнээ хэлээ д о явж байлдаа суухгуй бол суухгуэй гээд сонин юм
жаахан утгагуй яриа байна гэхдээ ямарч байсан танай гэр бүлд аз жаргал хүсий
за тэгээд сайхан амьдраарай даа
Угаасаа хүн гомдоосн хүн өөдөлдөггүй юмаа.
амжилт хүсье бүсгүй!
Тэр залуу угаасаа явдалтай залуу байсан байна ш дээ. Хүн ер нь бага ч гэсэн худлаа хэлээд эхэлвэл болохоо байдийм дөө.
Би л лав итгэхгүй байна чи өөрөө өөгүй өндөг байсан гэдэгт! Өөрт чинь бас буруу байсан л байгаа.
Карс гоё хэллээ шуу. сонин л залуу байна. Золбоо гэхээр яадгийн? тэнэгтдэг байна шдэ.
тэр залуу чинь тэгээд хүний хүүхдийг тэгж аавтай байлгах гээд өөрийнхөө хүүхдийг эцэггүй хаяж байдаг хачин хүн бэ.
захидал бичсэн хүүхэн ухаантай хүүхэн байнаа. би бас их юм бодлоо. угаасаа амьдрал чинь бөөн шалгуур ш дээ. нэг нь ч гэсэн сайхан амьдарч байгаад баяртай байна аа. эмэгтэй хүнээр их тогловол энүүнээс дор юм болдог юм даа. тэрийг бурхан шийддэг юм. энэ МОНГОЛ ЗАЛУУ өөрөө их нотой юм шиг байна тэгээд сонин болоод байна уу кк.
За тэгээд энүүгээрээ юу хэлэх гэсэн юм бэ? Нэг залуу бна чамаас муу яваад чи баярлаад бгаа юм уу? Чи баян яваагаа гайхуулах гээд бгаа юм уу? Тэр залуу муухай зан гаргасан бна үгүүсгэхгүй ээ. Гэхдээ хэн өөгүй өндөг шиг бдгийн? Хүн засарч болно ш дээ. Чиний юу гэхгээд бгааг ерөөсөө ойлгосонгүй.
Яагад золбоо гэж өгч болохгуй гж?
бурхан байдаг гэдэгт би итгэдэгээ тэр залуу буруу зуйл хийсэн болохоор л шийдэгсэн бна харин чи ухаантай бусгуй болохоор чамд бэлэг бариж дандаа л унаж уруудсан амидрал бичигддэг оноодор харин жаахан ч гэсэн гэгээтэй зуйл бичсэнд чин баяраллаа
Бидэнд түүхээ бичсэнд баярлалаа бурхан байлгүй яах вэ дандаа бидний юу хийж байгааг харж байдаг. чиний түүх бусад хүмүүст сургамж болох байхаа. өс хонзон бодолгүй орхисон чинь зөв болжээ бурханд таалагдсан байх
Битгий оровд. Хун зовоож, хувиа хичээж, зовхон оорийгоо л бодсонийхоо хариуг тэр хун авсан байна. Ошоо ч муу юм тэрэнд тохиолдоно.
Болж дээ
үйлийн үрээ эдлэнэ гэдэг чинь энэ шүү дээ xүүxэддээ эрэгтэй бай эмэгтэй ч бай Золбоо гэдэг нэр битгий өгөөрэй