Хүн яагаад гетеросекс, гомосекс болдог вэ?

gay1.jpgГОМОСЕКС БОЛОХОД НӨЛӨӨЛДӨГ ГЕН “Х” ХОРОМСОМД БАЙДАГ
Энэ бол маш сонирхолтой бөгөөд маргаантай асуудлын нэг. Эхэн үед судлаачид гомосекс чиг хандлагыг тайлбарлахыг чухалчилдаг байсан бол сүүлийн үед гетеросекс чиг хандлагыг ч тайлбарлах хэрэгтэй гэж үздэг болжээ. Энэ нь зөвхөн гомосекс хүний асуудлыг биш ер нь хүний бэлгийн чиг хандлагыг судлахад анхаарч байгаа хэрэг юм.

БИОЛОГИЙН ОНОЛ
Олон эрдэмтэн хүний бэлгийн чиг хандлагад биологийн хүчин зүйлс нөлөөлдөг гэсэн таамаглал дэвшүүлдэг. Биологийн хүчин зүйлсээс хүний бэлгийн чиг хандлага бүрэлдэхэд удамшил, ургийн хөгжил, уураг тархины бүтцийн хөгжил болон дааврын тогтолцооны тэнцвэр алдагдах зэрэг нь хамгийн их нөлөөлөх магадлалтай аж.

УДАМШЛЫН ХҮЧИН ЗҮЙЛС
Бэлгийн чиг хандлага бүрэлдэхэд биологийн хүчин зүйлс нөлөөлдгийг судалсан нэгэн судалгаанд ихрийн өрөөсөн, эсвэл өргөмөл эрэгтэй дүү буюу ахтай гэй, бисекс эрэгтэйчүүдийг сонгож авчээ. Энэ судалгааг нэлээд нарийн хийгдсэн гэж үздэг. Ихрүүдийг удамшлын сангаараа яг ижилхнийг нь нэг өндгөн эсийн ихэр гэж ялгадаг. Иймээс хүмүүсийн “усны дусал шиг адилхан” гэдэг ихрүүд нь нэг өндөгний ихрүүд байдаг ажээ. Нэг өндөгний 56 ихэр гэй эрэгтэйчүүдийн өрөөснийх нь 52 хувь нь гэй байсан бол өөр өндөгний 54 ихэр нь гэй эрэгтэйчүүдийн өрөөснийх нь 22 хувь нь гэй байсан ажээ. Харин өргөмөл гэй ах, эрэгтэй дүүтэй эрчүүдийн 11 хувь гэй байсан байна. Энэ судалгааг мөн лесби эмэгтэйчүүдийн дунд явуулжээ. Нэг өндөгний 76 лесби ихэр эмэгтэйн өрөөснийх нь 48 хувь, өөр өндөгний 37 ихэр лесби байжээ. Харин өргөмөл гэй эгч, эмэгтэй дүүтэй эмэгтэйн 6 хувь нь лесби байсан ажээ. Дээрх судалгааны аргыг арай боловсронгуй болгож хийсэн нэгэн судалгаанд нэг өндөгний ихэр эрэгтэйчүүдийн өрөөсөн нь гэй байсан хувь арай бага буюу 38 хувь байсан байжээ. Харин лесби эмэгтэйчүүдийн дунд явуулсан судалгааны дүн нэг их өөрчлөгдөөгүй байжээ. Нэг өндөгний ихрүүд хоёулаа гэй байх магадлал хоёр өндөгний ихрүүдээс илүү байгаа нь бэлгийн чиг хандлагад удамшил нөлөөлдөг гэсэн дүгнэлт гаргахад хүргэжээ. Гэтэл удамшил үнэхээр шийдвэрлэх үүрэгтэй байсан бол гэй хандлагатай нэг өндөгний ихрүүд хоёул гэй байх байсан. Гэтэл дээрх хувь үүнд хүрээгүй. Эндээс удамшлын хүчин зүйлсээс гадна бусад хүчин зүйлс бэлгийн чигхандлагад нөлөөлдөг таамаглал бодитой байж болох юм. Дашрамд сонирхуулахад хэсэг судлаачид гомосекс чиг хандлага бүрэлдэн бий болоход нөлөөлдөг генийг Х хромсомд байдгийг нээсэн тухай мэдээлсэн нь нэлээд маргаан дэгдээхэд хүргэсэн юм. Ийнхүү бэлгийн чиг баримжааны талаарх гол хэдэн онолуудыг судалсны дүнд эрдэмтэд доорх дүгнэлтэд хүрчээ.

-Хүний бэлгийн чиг баримжаа өсвөр насанд шилжихээс өмнө тодордог. Тиймээс хэрэв сургуулийн багш нь гэй бол сурагчдаа уруу татна гэж эцэг, эхчүүд санаа зовох хэрэггүй байх нь. Учир нь энэ үед хүүхдүүдийн бэлгийн чиг баримжаа аль хэдийн төлөвшчихсөн байдаг аж.

-Хүний бэлгийн чиг баримжаанд биологийн хүчин зүйл нөлөөлөх магадлал илүүтэй. Бэлгийн чиг баримжаанд хүүхдийн өссөн орчин нөлөөлдөг гэх онолууд няцаагдсан тул судлаачид ийм дүгнэлтэд хүрчээ. Сэтгэц задлан шинжлэлийн онолыг баримтлагчид гомосексийг хэвийн биш үзэгдэл, сэтгэцийн гажиг гэж үздэгийг нд дурдах нь зүйтэй. Маш олон гей хүмүүс тухайн амьдарч буй нийгэмдээ зохицож амьдарч чаддаг, тэдний дотор алдар цуутай, амжилттай байдгийг бид мэднэ. Энэ нь тэднийг гаж буюу эмгэгтэй гэх үндэслэлгүй болохын жишээ юм. Тийм учраас сэтгэцийн онолчдын гомосекс чиг хандлагыг гаж гэдэг үзэл нь шүүмжлэлд өртдөг. Энэ онолын бас нэгэн эргэлзээтэй зүйл нь бэлгийн чиг хандлагыг хүний хүйсийн баримжаатай хутгаж ойлгосон явдал юм. Гомосекс болон гетеросекс хүмүүсийн гол ялгаа нь бэлгийн чиг хандлага байдаг боловч хүйсийн баримжааны хувьд ялгарах зүйлгүй байдаг. Гей хүн өөрийгөө эрэгтэй, лесби хүн өөрийгөө эмэгтэй гэж үздэг юм. Харин сэтгэц судлаачид гей хүмүүс зөвхөн бэлгийн гаж чиг хандлагатай байгаад зогсохгүй хэвийн биш хүйсийн баримжаатай байдаг гэж үздэг. ТУхайлбал, эцэгтэйгээ өөрийгөө адилтгаж үзээгүй хүүхэд томроод хүйсийн эрэгтэй баримжаатай болж чаддаггүй гэх мэт. Хүйсийн гаж баримжааны энэ энгийн тайлбар нь судалгаагаар нотлогдоогүй билээ.

16 Comments

  1. casadon says:

    zarim negendn sain ym boljde!

  2. asian says:

    Sain uu. Deerhi Hi shig humuusiig shemale (ladyboy…) gedeg yum. Biendee nemelt emegtei hunii gormon avahaar emegteileg shinjuud ni yalgarch garch irdeg.Mongol-d iimerhuu humuus baival iluu delgerengui medeelel ogch boloh yum. Er ni er em hunii shij temdeguudiig gormonuud ni l bii bolgoj bdg,uuniig oorchilj bas boldog.

    ene talaar sonirhson hun baival bicheerei. asian_closer@yahoo.com

  3. Akest says:

    hi all!
    Yurn iim humuust hetsuu bdag bh l daa! Gantsaardmal uurteeguu adilhan humuus bdag yum bolvuu bi esuul iim yum bolvuu? gd l harin Ene site iin hamt olon ergelzeenees l salgaj sain uil hiij baigaad gunee talarhaj bn! Bas 1 1iigee olj bnshdee! Yahav boliishdee te zaluuusaa kk

  4. BAYARNAADAM says:

    last comment is available !

  5. BAYARNAADAM says:

    Манай зарим балмад бүдүүлэг залуус гомо хүмүүсийг дүүжилж ал!, буудчих юм сан гэж дүвчигнэн балайрдаг.Гэхдээ одоо хүмүүс их юм мэддэг, гомо лесбийг сайн ойлгож мэддэг болжээ. GAY гэдэг нь Get As You буюу чамтай л адилхан хүн гэсэн үг юм.
    Одоогийн Монголчуудын сэтгэлгээ нь 70 жилийн өмнөх Америкчуудынх юм шиг санагддаг.

  6. BAYARNAADAM says:

    Манай зарим балмад бүдүүлэг залуус гомо хүмүүсийг дүүжилж ал!, буудчих юм сан гэж дүвчигнэн балайрдаг.Гэхдээ одоо хүмүүс их юм мэддэг, гомо лесбийг сайн ойлгож мэддэг болжээ. GAY гэдэг нь Get Us You буюу чамтай л адилхан хүн гэсэн үг юм.
    Одоогийн Монголчуудын сэтгэлгээ нь 70 жилийн өмнөх Америкчуудынх юм шиг санагддаг.

  7. BAYARNAADAM says:

    Одоо нэг үеэ бодвол хүмүүс их юм мэддэг, гомо лесбийн тухай сайн мэддэг болжээ. гомо хүмүүсийг дүүжилж ал!, буудчих юм сан гэж балмад авирлан дүвчигнэх харанхуй гарууд ч манайд их байх шиг байгаан. GAY гэдэг нь Get Us You буюу чамтай л адилхан хүн гэсэн үг юм.
    Одоогийн Монголчуудын сэтгэлгээ нь 60 жилийн өмнөх Америкчуудынх юм шиг санагддаг.

  8. Hi says:

    Hehe… Hvmvvs yagaad gay hvmvvst durgvi bdag yum bol? Gvi yahaw anh bdag gj medeed uhaan aldah duhsun l duu…
    Odoo bol uur shd, harin ch neeh huurhun haragdaad bdiin, geel… Hehe
    Gvi yahaw dee uursdiinhuu hvsleer yamar tiim boltsgooson bish… ad vzeed yahaw dee…

  9. tengeriin dagina says:

    eejee yu unshchwaa

  10. hi samji chamtai taniltsaj boloh uu my hayag temuulen78@yahoo.vom naashaa bicherei

  11. samji says:

    huhtei bas beleg erhtentei humuus gadaadad zunduu l baidagshdee mongold ch olon baigaa yalgawralaj uzeh ni manaihnii buduuleg zan mun Tegeed Hi chamtai taniltsaj bolohuu

  12. tulip says:

    gay humuus bjl bgldee. ad uzeed yahavdee. ymar uursdiih ni buruu bish. bidend gai bloh bish ymar

  13. donkey says:

    huuh chinii huh tegeed yag emegtei huniih shig yumuu?
    tegeed chi eregtei hun sonirhdog uu esvel emegtei yu? chinii mail hayag chini baihgui baina sh dee… chi tegeed zugeer l er eregtentei yumuu?

  14. hi says:

    hi bi hohtei mortloo er beleg erhtentei nad shig iim humuus haaguur bdag bol tiim humuustei nadtai holboo togtooj ogno uu? please nadad tuslaach
    minii mailruu holboo bariarai

  15. hi says:

    hi bi hohtei mortloo er beleg erhtentei nad shig iim humuus haaguur bdag bol tiim humuustei nadtai holboo togtooj ogno uu? please nadad tuslaach

  16. Uchral says:

    Tiim shuu zaluusaa Manaikhan gay zaluuchuudiig khichneen uzen yadaj doromjildog bilee getel ter ni um medekhguigee l khumuust kharuulj baigaa um. Shinjlekh ukhaanaar gay gedeg ni turulkhiin ged batlagdchikhsna shuu de

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.