Найз залуу чинь чамайг харц салгалгүй ширтэх, тэврэх эсвэл ичингүйрэх мэт зайгаа барьж явах зэрэг нь юуг илэрхийлж байгаа болон энэ нь цаашдын үерхэлд чинь хир нөлөөлдөг талаар өгүүлье.
Тэр чиний хацар дээр үнсдэг бол: Их энхрий мэт санагдаж болох ч нөгөөтэйгүүр түүний чамд тэмүүлэх сексийн хүсэл сонирхол доогуур түвшинд байгааг илэрхийлж болно. Гэхдээ хэрэв даруухан залуу маань гэртээ тачаангуй амраг болж хувирдаг бол тэрээр зөвхөн олон нийтийн газар, бусдын нүдэн дээр сэтгэлээ ил гаргах дургүй нэгэн аж.
Тэр чамайг тэвэрдэг бол: Түүний хүчирхэг гар бүсэлхий болон мөрөн дээр чинь ямагт байдгийг чи мэдэрдэг үү? Тэр чамд зөвхөн бие махбодиор төдийгүй сэтгэлээрээ ойр дотно болжээ гэсэн үг. Гэхдээ хэрэв тэр чамайг 10 минутаас илүү тэвэрдэг зуршилтай бол тэр чамаас бүрэн хамааралтай болохыг илэрхийлнэ.
Тэр чиний гараас хөтөлдөг бол: Бүсгүйг олон нийтийн газар гараас нь барьж буй эр хүн бусдад тэр дундаа эмэгтэйчүүдэд та хоёрын холбоо салшгүй, гүн бат гэдгийг харуулахыг хүсч байгаа хэрэг. Тэр чамаар бахархдаг бөгөөд энэ тухайгаа хэнд ч хамаагүй ярихад бэлэн байна. Та хоёрын харьцаанд хүндэтгэл, хайр сэтгэлийн аль аль нь бий.
Тэр чиний уруулыг тачаангуй үнсдэг бол: Ийм илэн далангүй сэтгэлээ илэрхийлдэг залуус тун ховор тул чи өөрийгөө азтайд тооцож болно. Найз залуу чинь адал явдалд дуртай нэгэн бөгөөд эрсдэлээс айдаггүй. Тэр чамтай гайхамшигтай шөнийг өнгөрүүлэхийг хүсч байна.
/Монголчуудын амьдрал/
2 Comments
ваа яг таарч бна
Ани чи цоммэт бичээрэй. Би гараас чини хөтлөөд яв… билэн бна.Чи мини хынийх ч гэсэн хөөрхөн шу.