Асуудлын гол нь бидний хэнд маань байгаан бол?

salalt

Сайнуу залуусаа. Бүгдэд нь энэ өдрийн мэнд. Би 25 настай эхнэр хүүгийнхээ хамт амьдардаг хуүййн нэг байгууллагад ажилладаг жирийн л залуу. Одоогоос 5 жилийн өмнө эхнэртэйгээ анх танилцаж түүндээ дурлаж түүнтэйгээ л хамт амьдарч байвал өөр юу ч хэрэггүй гэж боддог байсан. Хүссэн зүйл маань ч биелсэн. Одоо бодоход эхнэр маань байгаагүй бол би гэдэг хүн өдий зэрэгтэй явахгүй байсан байх аа. Олсон хэдэн цаасаа дэмий үрэн таран хийгээд л амьдралын зорилгогүй л амьтан байх байсан. Эхнэртэйгээ танилцсанаар л би мөнгөний үнэ цэнийг ойлгож түүнтэйгээ хамт амьдрахын тулд өөртөө зорилго тавьж ирээдүйн амьдралынхаа төлөө зүтгэх болсон. Эхнэр маань ч урам зориг өгч дэмжинэ. Тэр маань бусад хүүхнүүдийн адил гоёж гоодоод үнэтэй цайтайг хүсэж зовоогоод байхгүй. Мэдээж эмэгтэй хүн болхоор гоё сайхныг эдэлж хэрэглэхийг хүсдэг л байх гэхдээ намайг зовоочихно гээд хэлдэггүй байсан болвуу. Ийнхүү өөрсдөөсөө ч нарийлж хэдэн цаасаа цааш нь хурааж зүтгэсээр бид зорьсондоо хүрч шинэ байр авч орон гэрээ төвхнүүлж чадсан.

Асуудлын гол нь юу вэ гэхээр бид сүүлийн үед байнга шахуу л маргах боллоо. Эхнэр маань угийн ч ааштай хүн л дээ. Түргэн ууртай ааштай ч гэсэн сэтгэл нь их сайхан. Цайлган бас хүн чанар сайтай. Гэхдээ л сүүлийн үед арай л хэтэрээд уурлах юм. Юм болоогүй байхад л уурлаж бухимдаад юм л бол ам зөрөлдөх гээд л. Би эхнэрээ араар нь тавьж хуурсан юм бол байхгүй. Харин сүүлийн үед муухай ааш гаргаад унахаар нь гарч яваад үхтлээ архидаад шоудмаар санагдахын. Гэхдээ би ингэхийг хүсэхгүй байна. Эхнэр маань намайг эр юм байж гэрийн авгай шиг үглэдэг, нарийн энэ тэр гээд л уурлана. Яахав дэ би олсон хэдэн цаасаа гэр орондоо л нэг юм болгочихоё гэж бодож цааш нь хураана. Эхнэр маань бас ажил хийдэг. Цалингаа буухаар өөрийнхөө хэрэгцээнд авахаа аваад үлдсэнийг нь надад өгнө. Би ер нь гэрийнхээ дансыг барьдаг гэх үү дээ. Уг нь эхнэр хүүхдийнхээ өмсөж зүүж идэж уухаар нь дутаагаагүй л гэж бодохын гэтэл эхнэр мань юундаа муухай аашлаад байдын бүү мэд. Гэртээ нэг л өөриймсөг биш байхын. Заримдаа бүр уурлахаараа санаа зоволтгүй энэ гэрээс чин юу ч авахгүй хүүгээ аваад яваад өгнө энэ тэр гэж хүртэл хэлнэ. Эхнэрийнхэ ааш зангийн талаар 1 биш удаа ярилцсан. Ахиж муухай ааш гаргахгүйг хичээнээ л гэнэ. Тэгээд л байхгүй… Яавал дээр вэ? Асуудлын гол нь бидний хэнд маань байгаан бол? Залуусаа надтай өөрсдийнхөө санал бодлыг хуваалцаарай. Та бүхний сэтгэгдэл надад үнэтэй байх болно. Цаг зарцуулж захидлыг минь уншсанд баярлалаа.

cekc.mn дээр ирсэн захидал

39 Comments

  1. bb888mn@yahoo.com says:

    ккк зугээр л дансаа барихаа боличихгуй юу даа оорт ни огоод бариул хөөрхий амитан бас бусад авгай шиг дансаа баримаар байгаам баагаа биз дээ…………

  2. hello says:

    миний мэдэх гэр бүл бас нөхөр н санхүүгээ баридаг байсан, 10 жил болоод салсан. эр хүн нарийн бол хичнээн сайхан тансаг хаустай жийптэй бгаад амидрал н болдоггуй юм байна лээ шуу залуусаа.

  3. тамир says:

    хооое анд минь дээ эхнэртээ мөнгөө өг эхнэр хүнд санхүүгийн эрх мэдэл байгаа үед цаадуул чин ааш зан сайтай байдийн шүү.тэгээд мөнгөндөө харамсаад бүр балай юм болох вий айн чи нэг хичээгээд эр хүн шиг нөхөр шиг байгаад үз дээ л гэе. АМЖИЛТ

  4. khaliun says:

    hi zaluu minidee vnetei yum nehdeggvi geed awch ogohgvi baij bolohgvishdee awaad ogvvl yasan ih bayarlah bol.Tegeed bas tsalingii ni awch huraadag gej ehner chin tsalin hediig awdagiin heregleendee hediig awch vlddeg we nuuts bish bol? Minii bodloor chi ooroo mongo sanhvvgee zohitsuuldag amidralaa gn setgeltei uhaantai zaluu sanagdlaa gehdee chi ih halamj muutai baihaa het ih mongo bodood ulairaad bgaan bishvv ehner chin neg l oroi ajilaasaa irehgvi bol yana!! Hairtai ehner chin gundaj amidarch bgaag anzaarahgvi yawaan bish bizdee zaluu mini uhaantai bgaarai az jargal hvsie.

  5. badarchin ba says:

    мана найзийн эхнэр бас нанай эхнэр шиг болсон гэсэн . тэгээд манай найз 7 одор 7 шоно дараалаад сэкс хийсэн чини 8 дахи одроосоо хоол тсай зоож гуйгээд ихэлсэн гэсэн.

  6. tengis says:

    tanai ehner yag manai ehner shig yumaa.gehdee manai avgai gertee bdg ohinoo haraad.manai hvn bas l uurlaad utsaarlaad l.neg bol neeh saihan aashlaad l.bi bvr gaihaad baisiin.oor hvn amitantai bolsiin bolvuu ch gj hardaj vzlee.getel tiim shinj er algaa.asuudal bas l iim shaltgaantai baisiin bna l da.ziak ziak henii yanaagvi enhneree jaahan bootsiilohoos.zaluu min chamd amjilt.

  7. ZAHIDLIIN EZEN says:

    COMMENT VLDEESEN BVH ZALUUSTAA CHIN SETGELEESEE TALARHAJ BNAA.BI UG NI TVVNDEE MASHIN AVCH OGOH L SANAATAI…/TER MAANI MEDEEGVI BGAA L DA.SURPRISE BARIH GD L KKK./GEHDEE BI BAS DUTUU BODOJ BJEE.VVNIIGEE TA BVGDIIN ACHAAR OILGOLOO.ERCHVVD BID CHIN DEER COMMENT VLDEESEN LADY-N HELSENEER AMIDRAL AMIDRAL… GJ YAVSAAR IIMERHVV ASUUDALIIG ANZAARDAGGVI ORHIGDUULDAG YUM BNA.AMINDAA L OORSODIIGOO BVGDIIG BOLGOOD BNA L GJ BODOO YAVDAG GETEL TIIM BISH BJ.AMIDRALAA GJ…ZA YAMARTAA CH BVGDED NI BAYRLASAN SHV.

  8. үиүү says:

    ийм асуудал байж л байдаг ш дээ. Эрэгтэй нь бодохдоо баталгаатай амжиргаатай болтолоо хурааж хумия гэж бодоо биз. Тэгтэл эмэгтэйчүүд болохоор шал эсрэгээрээ л байдаг ш дээ. мөнгө яахавдээ дахиад ороод ирнэ биз л гэдэг ш дээ. мөнгө орж ирэх нь ирнэ гэхдээ амьдрал юу ч тохиолдоо билээ, тодорхой хэмжэний хуримтлалтй байхыг л бодно ш дээ. за тэгээд бүх эмэгтэйчүүд дуу нэгтэй муулж байхыг бодоход чи нилээн харамч нэгэн бололтой. эхнэрийн цалин хураах ч дэмий асуудал байх, эхнэр ер нь өөрийн гэсэн мөнгөтэй болохоор олон асуудл шийдэгддэг гэж байгаа. эхнэр гэдэг чинь хөгийн жижигхэн юмаар л хөөцөлддөгийн ш дээ. ар гэртээ дүү нартаа жаахан юм өгчих гээл харж үзэх гээл болохгүй болохоор уурлаал. Тэрэн дээр эр хүн уурлаад хэрэггүй байдгиймааа цаадуул чинь нарийн дээрээ тулвал эрэгтэй хүнээс илүү нарийн байнуу гэхээс дутахгүй, бас дээр нь гэр орон өөрийгөө гаргуунд гаргах тийм эмэгтэй харьцангүй цөөн байдаг юм. Тиймээс тэр эрх чөлөөг нь эдлүүлээд хаячих. сая энийг уншсан чинь би бас нэг юм саначихлаа. бүүр мартчихсан байсан юм. тэгээл уурлаад байсан байх.

  9. Mika says:

    Хэрүүл хийж бж дахиж хуухэд хэрэггүй бха. Чи хайраар, бас сэксээр дутаагаад бган бн даа. Хоорхий

  10. mongolhun says:

    олон асуудал бодохгүй болтол нь “шаагаад”өг. жирэмсэн болгоод,дахиад хүүхэдтэй бол

  11. medled says:

    хэхэ бас л нэг эхнэрээ болохгүй байгааг нь гайхсан, өөрөө бол хувилгаан дүртэй эрчүүлийн нэг байна даа. Ер нь энэ манай эрчүүл яасан хүүхэн зантай болцийм дээ. Манай эхнэр өөр хүнтэй болчихлоо би яахуу, эхнэр уурлаад байдаг боллоо би яахуу, эсвэл эхнэр хаяж явчихаад одоо гуйгаад байна би яахуу, ээ дандаа л би яахуу, би яахуу гэсэн хүмүүс. Би яахуу гэдэг чинь би зовоод байна, надийг зовоогоод байна эхнэр гэдэг хүн гэж бичээд байна гэж би ойлгоод байнаа. Или би буруу яриад байнауу? хэхэ. Энэ удаад нээх хэлэлцүүлэг явуулаад хавийн амьтнаас асуугаад байх шаардлага ерөөсөө алга, асуудал тодорхой байна шдээ. Нэг үгээр байнга мөнгө яриж, байнга хадгалах, хамгаалах, арвилах юм ярьж байдаг чамаас эхнэр чннь залхаж эхэлсэн байна. Тэр хүнд чи одоо ямар ч сонирхолгүй, албан газрын хамаг мөнгөний түлхүүр барьчихаад байхгүй, байхгүй гээд толгойгоо сэгсрээд байдаг нярав шиг л харагдаж байгаа. Хэрвээ энийгээ засья, амьдралаа хэвэнд нь оруулая гэж бодож байвал жоохон шедрий байл даа. Эмэгтэй хүн бүр шедрий залууд дуртай байдгийн.

  12. Man says:

    Ãîëîî öîõèñîí íàðèéí øààð âý ÷è. Õýçýý èäíý ãýæ þì õóðààäàã þì. óäàõã¿é ÷è ¿õýýä ë ºãíº. Îëñîí þìààðàà ýõíýð õ¿¿õä¿¿äýý áàÿðëóóëæ áàéë äàà

  13. oooooo says:

    нэг хүнтэй санал нэг байна. эхнэртээ санхүүгээ бариул.

  14. ........... says:

    ээөөээ chi odoo boliooshtee yun aimaar iin. ehneriinhee tsaling avdag ch geh shig ehnertee itgeed uz l dee ayagui l bol chi bi ene bairiig chin avsan chinii um gej haana bgaa um geh metchilen todordog biz chi ehnerteee itgehgui um chin ehner chinoorimsog bus l handana shtee. manai nuhur l lav tegdeg bair mahsinaa 1 t tavidag bi ch gesen endees chin yavbal yu ch avahgui taivan bai huuhdee avaad l yavna gej heldeg.chi ehner huuhdee bish ed hurungu 5 10 tsaasandaa love um bn ldaa.tegeed l cham shig shalchignasan zantai erchuud hereg bdagui shtee togoo shanagnii heruul hiigeed

  15. Lonsdale says:

    чамд л гол учир бна шд эхнэрээ чөлөөт санхүүтэй байлгаач чавганц шиг жон жон хийгээд гэдэгтэй санал нийлж бна. чи өөрөө хэт хүүхэн шиг юмаа. нэг бол гэрийн санхүүгээ эхнэртээ өг нэг бол эхнэрийхээ цалинг хурааж авахаа болиочээ.

  16. otgoo says:

    ehnereiinhee tsaling avdag umuu.boliochee.zugeer l ehneree tsalingaa oortoo zartsuul gej hel.emegtei hun nohortei bolson ch ooriin gesen erh choloo dutagdaj baidgiin. busad huuhnuudiin adil saihan huvtsaslaad saihan um edelj hergelii gej bodoj l bgaa.ter tal deer n joohon anhaaral taviad uzeech.shine huvtsas hunar avch ogooch.ehneree jaahan erhluuleh tsag boljee.ehner chin uhaantai gej chi hellee.tiim bolohoor neg ih davrahgui bhaa.

  17. the.phone says:

    эхнэрээ уурлахаар нь сонсож байгаа дүр эсгээд,
    дотроо өөр юм бодоод (маргаашийн ажилаа төлөвлөдөг ч юмуу) аан аан гээд л сууж байхаас.
    дуугуй болхоор нь за миний ханийн уур дуусав уу (унтахуу даа, хоолоо идэх үү, би юунд туслах уу гэдэг ч юмуу) хацар дээр нь үнсчихэж бай.
    түргэн ууртай хүн амархаан тайвширчихдаг юм.
    тэгээд жон жон гэсэн хэрүүл чи хийдэг бол больчих за.

  18. sony says:

    эхнэр чинь өөр хүнтэй болсон, эсвэл болохыг завдаж байгаа байж магадгүй. хэрэв ээ тийм бол тэр хүнийх нь мөнгөтэй харьцах харьцаа болоод амьдралыг үзэх үзэл нь чинийхээс шал ондоо юм байна гэсэн үг.

  19. mongol says:

    залуу минь байраа авцан юм бол одоо хэсэг амс хийгээд авалдаа.тэгээд эхнэртэйгээ дараагийн зорилгынхоо талаар ярилц,машин авах ч юму гэрийн тавилга эсвэл том ТВ ер нь юу хэрэгтэй тэр талаараа.магадгуй эхнэр чинь дотроо оор юм бодсон байж болно шуу дээ.

  20. huuy ee says:

    хууеэ ямар шог юм бэ хэхэ

    мэдээж эхнэр чин сайн сайхан юмийг хусээд л дуугай явж дээ. гэхдээ одоо аргаа бараад л муухай аашилж бгаа бх. эхнэртээ том гэнэтийн бэлэг бариад узээрэй

  21. suwd says:

    анужингоотой санал нэг бна.
    амжилт хүсье залуу минь!

  22. busgui says:

    хэхэхэ нээрээ xн яг манай нохортэй адилхан юмаа. эхнэр чин яг над шиг юм. чамд гэж хэлэхэд чи эхнэртэй санхуугээ бариул. чи зовхон хянагч бх ёстой. би бас яг тэгдэг за ашгуй нэг юмний ард гарчихлаа одоо нэг оортоо цалингаа зарцуулий гэхээр ийм ч юм тийм ч юм гээд бдийн. мэдээж би эм хун л юм чин бас оортоо гоё юм авмаар санагдана. ямар ч эм хун нарийн эр хунд унэн голоосоо дургуй бдийн. эрчүүдээ нарийн зан хамгийн муухай шуу! хэрвээ нарийн эр хун бвал наад зангаа эмэгтэй хумуусээс нууж бай!

  23. nomiok says:

    Чи яг манай нөхөр шиг юм байна. Эхнэр чинь уурлаж бухимдах нь аргагүй шүү дээ. Эхнэрээс чинь ялгаатай нь би гэртээ хүүхдээ хараад суудаг, эмэгтэй хүн заавал гоё ганган байх гэсэндээ биш эрэгтэй хүнээс өдөр тутмын хэрэгцээний хувьд илүү байдаг учраас санхүүгийн хувьд бусдаас хараат болоод ирэхээрээ бухимдаж уурлах нь зөвөө. Тэр тусмаа цалинг нь авна гэдэг чинь бүр ч тэнэг хэрэг байна. Хүн мөнгө хурааж болно гэхдээ эхнэртээ санхүүгийн эрх чөлөө олгох хэрэгтэй биз дээ
    эмэгтэй хүн угаасаа өөрөө мөнгөө зориулаад авсан зүйлдээ л анхаарал халамж тавьж өөриймсөг хандана шдээ. Аягүй бол чи тэр байр сав, эд хогшилдоо эхнэрээсээ илүү хайртай байдаг байлгүй.

  24. uyanga says:

    minii bodloor ehner chin oor hvn mvntei blsn asuudal bhvie.chamaas l anhaaral halamj shaardaad bgaa bh.chi amidraliinha toloo gsn setgel bas ehnertee vnench bgaa chini geed l chamd avuushtai chanaruud bnaa zaluu min.bas end zahidal bichij bnaa gdg chin ger bvliinhee asuudald todii chinee sanaa tavij bgaag haruulj bna.odoo ehnertee l jaahan halamj tavi.orhiinhoo tosoviig ehnertee daatgaad vz ok.ene deer ANI … za da chi ch barag chadkv bz.genvv.ene er ni sonin hvvheen.bichsen commentuud ni oligtoi yum neeg bhgvi…

  25. HOSO says:

    tanai ehner oor hvntei bolsiin bishvv hogshoon.

  26. BAt 2 says:

    Тиймээ хүний амьдралд ийм зүйл тохиолдоно.Гэхдээ чи эхнэртэй үнэнч гэлээ энэ чинь л чиний амьралийн сайхан гэгээлэг амьдрах баталгаа юм шүү.чи эхнэрээ гэнэтийн зүйлээр үргэлж баярлуул.чи эхнэрээ одооноос анхаарч өөрийнх нь авмаар байна гэсэн хувцас ч юмуу,ер нь эхнэрийнхээ хувцаслалтан дээр нь анхаарсан дээр дээ эмэгтэй хүн юм амархан шантарч гутрах үе байдаг бас өчүүхэн юманд баярладаг юм шүү.чи мөнгө гэж явсаар эхнэрээ зөнд нь орхисонд эхнэр чинь чамд гомдсон байхаа.Эсвэл өөр хүнд сэтгэл нь хорогдсонч юм уу бүү мэд.Ааш зан өөрчлөгдөх талтай байдаг юм шүү. Амьдрал чинь овоо тэгширч яваа бол хурааж байгаа мөнгөнийхөө хэсэгхэн хувийг нь ч гэсэн байнга эхнэртээ зориулаарай эмэгтэй хүн хүнд сайхан л харагдахийг бодно шүү дээ Тиймдээч чамайг тиймч юм авч өг хэлж чадахгүй дотроо бухимдаж явдаг байлгүйдээ.Тиймийн учир чамайг нарийнаар чинь дууддаг байх гэж эр хүний хувьд бодож байна.Эхнэртээ өнөөдрөөс эхлэн аннхаарал тавьсан дээр боловуу чамд аз жаргалтай эвтэй сайхан амьдрахийг хүсэн ерөөе.

  27. Ani says:

    Жеки зөв xэлжээ. Ерэн манайxан яаааааг Голыг н олоод xэлчижээ. кккк. Эxнэр шиг Нөxрөөр яадын. xэрвээ Эxнэр чин чам,г үглээ нарийн гж xэлсэн бол юунд уурлад бгаа н тодорxойл бна ш дээ кккк. Эxнэр н Цалингаа авад Нөxөртөө өгдөг Гэр бүл гж Анx удаа сонслоо ваxаxаxа. шаал Солиотой юум. Санxүүгээ Эxнэртээ бариулад өөрөө Жооxон Нөxөр шиг бгад үздээ. Заа даа Чи лав тэгж чадкуу бxдаа. Эмэгтэй Xүн гдг чин гоеж гоодоxыг xүсэлгүй яаxав дээ. Чи Цалингаа өгч чадку xадгалмаар санагдаад бвал Ядаж Эxнэрийнxээ Цалинг xурааж аваxаа болиочээ. Би л лав Чам шиг Нөxөртэй 1 сар ч тэсэxгүй ээ. Xямгадаx Нарийлаx гдг чин шаааоол ӨӨр юум байдын заа….

  28. jeki says:

    энэ чини харин нилээн чагванц зантай нөхрүү айн битгий гэр орний санхүүг бариж солиороод бай зүгээр хянаж бай за тэгж хэлчихээр огт орхичихов хяналтийг сайн тави гэхдээ өдөр бүрийн жон жон гэсэн хэрүүлээр биш шүү өөр хэн хэндээ хал балгүй арга зөндөө л байдаг

  29. oyuk says:

    hvve chi arai manai nohor yum bish bzde kkk.manai amidral ter chigeeree buugaad ireh chin.

  30. anujingoo says:

    Би лав чам шиг нөхөртэй бол адилхан л уурлаж ундууцах байсан. Эхнэр шиг нөхрийг хэн нөхөр гэх юм. Үглээ, нарийн, бас өрхийн төсөв барьдаг гэхээр чинь чи эхнэрийн үүрэг гүйцэтгээд байгаа юм биш үү.Нөхөр шиг л бай л да. Бас нөгөө ажлаа сайн хийгээрэй.

  31. boloroo says:

    хи. чамд зувлухуд уурлахаа тур бариж бгаад эхнэрээ гадуур авч гараад сайхан ярилтсаарай. тийм ааштай юм чини амархан ойлголтсох бхаа. тэгээд бас та 2т сэксийн асуудал бна аа залуу мини. сайхан ярилтсаарай. амжилт.

  32. smile says:

    Надад наад асуудал чин бас тулгараад байна
    Бид 2 нилээд удаагуй бн л ;гг гэхдэ оройтоод бхийн тэгхээр ни мини уур хурнэ тэгэл би уурлаж гарна
    Суулийн уэд би их бухимдуу болоод байга \
    Нухринхуу надад анхаарал тависангуй гээд

  33. мongol says:

    Эхнэрээрээ санхүүгээ бариулаад үзэхгүй юу…Чамд л учир байна даа…

  34. khongorkhon says:

    чи бүх санхүүг барьдаг юм бол тэгэлгүй яадаг юм ажил хийж байж цалингаа чамаас асуухгүйгээр өөрийнхөө хүссэн юмандаа зарцуулж чадахгүй байгаа юм чинь. ажлынхан хүүхэнүүд бас нөлөөлж байгаа ихэнх гэр бүлд эхнэр нь санхүүгийн барьдаг шүү дээ. хүссэн юм аа аваад гэж юу авах юм нэгд чи уурлана. хоёр цалин нь хоол унд ойр зуурын хэрэгцээгээ хангаал байж байтал үлдсэнийг нь чамд өгөхөөр чинь уур хүрнэ биз дээ. чи эхнэртэй ядаж өөрийнхөн авсан цалингийг нь хурааж авахгүйгээр өөрт нь үдээж бай. Тэгвэл асуудал шаал ондоо болно.

  35. LADY says:

    amidral amidral gj heden togrogiin araas yavsaar ehner hvvhdde tavih anhaaral halamjaa sulruulaad bgaan bish bzde.hvnii heregtsee hyazgaargvi yum hoino za neg bairtai bolchiyo geed daraa ni mashintai daraa ni… gj shunaal bval shunaal bna.doroosoo l heregtsee garaad bna.teglee geed het ulairch zvtgeed blgvi ehnertee todorhoi hemjeegeer mongo zartsuulj bh heregteishde.mongo garch bj ordog gdg shv de.ehner chin chamaig nariin gj helj bgaa bol chi ehnereese nariilsan bolood l ter.emegtei hvn chin ugasa jaahan ch gsn yumiig ih emzegeer hvleej avna.aa bas chi geriinhee sanhvv bolood dotood asuudald ni bitgii oroltsoj bai.ehnertee daatga.bvhniig chi ooriinho tolgoi deer vvreed bhaar ehner chin gertee yamar ch vvreg roligvi bolj huviraad tgd l ooriimsog bish handdag bh.

  36. tse says:

    манай эхнэртэй адил юм. гэхдээ манай эхнэр ажилгүй хүүхдээ хараад сууж бдаг. аль болохоор ойлгоцохыг хичээдэг. гараад явмаар үе бдаг. гараад явахаар дороо уур гардаг л юм. хамгийн гол нь тайван байж ухаалаг алхам хийх

  37. Нэг хүн says:

    Байр авсны дараа эхнэр чинь мөнгөө жоохон өөртөө зарцуулъя гэж бодсон байх л даа. Гэтэл тийм зүйл болоогүй бөгөөд байр авах гэж нарийлж зүтгэж байсан байдал хэвээрээ байгаа л юм шиг байна. Одоо гэрийнхээ санхүүгээ эхнэртэй итгээд хэсэг бариулаад үзвэл яасын. Магадгүй эхнэр чинь буруу тооцоо гаргаж алдвал чамайг нарийнаар чинь нь лав дуудахгүй. Харин эхнэр чинь зохицуулаад өөрийгөө болгоод дээрээс гэр орноо ч болгоод байвал сайн л биз. Ер нь гэрийн санхүүг эмэгтэй нь барьвал зүгээр байдгийн байна лээ.

  38. Asiana.asie says:

    Наад хүн чинь өөр хүнтэй болчихсон юм биш үү. Залуу чинь тэр талаар нь нэг судлаж үзээч.

  39. hi says:

    sex dur hanalt dutagdaad bna tegeed strestei bna ehner chine 1l taalaghdahgui bgaa bolohoor uuriin medelgui uurlaad bgaa bh shan enhriileed sex hiigeed shan ugnuud helj emegtei humuus tiim 1 jijigheen halamj anhaaral huseed teriig n hiihgui bol buhimdaad bdag yum! haayaa ch unetei hoolond oruulaad unetei huwts awj ugch bai!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.