Бүсгүй хүн оньсого мэт нууцлаг байх ёстой

92702822

Хорвоогийн хүүхнүүдээс эрчүүдэд хамгийн их таалагддаг нь нууцлаг, учир битүүлэг бүсгүйчүүд гэнэ. Судлаагүй, таньж мэдээгүй бүхэн мэдээж анхаарал татаж, шохоорхол төрүүлэх тул эрчүүд оньсогыг тайлах хүртэл тайвшрахгүй.

Иймээс хэрэв таныг эрчүүд сонирхож шохоорхдоггүй бол танд ямар нэгэн “ойлгомжгүй”, “тайлбарлашгүй” зүйл дутаж байгаа бололтой. Чухам юу гэдгийг тодруулахын тулд сонжоонд хариулж, дөрвөн хариултын нэгийг сонго.

1. Нөхрийн (хайртай хүний) чинь эцэг эх огт таалагдахгүй бол та ямар байр суурь баримтлах вэ?
а. Тэдний ядаж нэг сайн талыг олж харахыг оролдоно.
б. Эцэг эхийнх нь талаарх бодлоо түүнд шууд хэлнэ.
в. Нөхрөө тэдэнтэй цөөн уулзуулахын тулд бүхнийг хийнэ.
г. Төвийг сахих тул ойртох, дотносох алхам хийх талаар тэд найдалтгүй.

2. Нөхөр чинь хэрүүл маргааны бүх бурууг танд тохвол?
а. Эвлэрэхийн тулд буруугаа хүлээх ч үнэндээ дотроо тэгж боддоггүй.
б. Уурлаж хилэгнэнэ.
в. Элэглэж дооглоно.
г. Нөхцөл байдлын талаар тайван хэлэлцэхийг хичээнэ.

3. Хамтдаа амрахаар төлөвлөж байсан мөнгөөр нөхөр чинь компьютер худалдаж авбал яах вэ?
а. Түүнээс өшөө хэрхэн авахаа төлөвлөнө.
б. Зальт үйлдлийнхээ шалтгааныг тайлбарлахыг шаардана.
в. Эхлээд уйлж, дараа нь огт юм ярихгүй.
г. Бэлгийн харьцаагаа түр тасална.

4. Та нөхрийнхөө ажил дээр очтол тэр нарийн бичгийн даргатайгаа маш дотно ярилцаж байвал?
а. Юу ч анзаараагүй дүр үзүүлэн нөхөртэйгээ юм ярина.
б. Зориудаар дүр үзүүлэн шууд буцаж гарна.
в. Маргаашнаас нь эхлэн тэднийг мөрдөж, хэр дотно харилцаатайг нь тодруулна.
г. Давхар утгатай хошигнол чулуудна.

5. Хэрэлдсэний дараа амраг чинь секс хүсэхгүй бол?
а. Түүнд эрхэлж наалдана.
б. Нервтэж, түүнийг эхний алхам хийхийг хүлээнэ.
в. Өөр хүүхэнтэй болсон байх гэж хардана
г. Түүнийг секс хийх саналд татгалзаж өшөөгөө авна.

6. Таны нөхөр бүтэлгүй найз хүүхэнд чинь санаа тавьж халамжлаад байвал:
а. Тэгтлээ хичээх хэрэггүй гэж нөхөртөө шууд хэлнэ.
б. Нөхрийнхөө найз эртэй учиргүй дотно нөхөрлөх болно.
в. Тэднийг хяналтдаа авч ажиглана.
г. Найз хүүхэндээ туслахыг оролдоно.

7. Нөхөртэйгээ хамтдаа амралтын өдрүүдээр аялах ёстой байтал тэр гэнэт “настроение байхгүй” гээд татгалзвал?
а. Учрыг олохыг хичээнэ.
б. Гэрийн ажлаа тайван хийнэ.
в. Түүний хүссэн газар луу очихыг санал болгоно.
г. Маш гомдож, бодсон бүхнээ уудалж хэлнэ.

8. Үдэшлэг дээр нөхөр чинь танаас бусадтай сээтгэнээд байвал?
а. Түүнд дайн зарлана.
б. Гараас нь атгаж нэг ч алхам холдохгүй.
в. Тааралдсан хүнтэй аальгүйтнэ.
г. Xолоос түүнийг ажна.

9. Амрагтайгаа гудамжинд таван цагт уулзахаар тохирсон байтал тэр зургаад ирвэл яахав?
а. Жаахан зовоож байгаад хэвийн харьцана.
б. Дөхөж ирэхэд нь зориуд буруу харна.
в. Ирлээ гэж чин сэтгэлээсээ баярлана.
г. Галзуу юм шиг уурлаж, түүн рүү дайрна.

10. Хайрт чинь хамтдаа чухал арга хэмжээнд очихгүй гэж шалтаг тоочвол? а. Орилж чарлан уурлаж санасандаа хүрэхийг хичээнэ.
б. Гомдсоноо харуулахын тулд бүхнийг хийнэ.
в. Түүнийг хүсэхгүй байгааг ойлгож ганцаар явна.
г. Өмнө нь хэзээ ч татгалзаж байгаагүй хуучин амраг руугаа утасдана.

Одоо оноогоо тоол

sonjoo

0-6 оноо:
Та бол эр хүний юу хүсч байгааг мэддэг хүн. Тэрчлэн эрчүүдийн өө дутагдал, хандлага, хүсэл эрмэлзлэлийг маш сайн судалжээ. Та өмнө чинь ямар хүн байгааг маш сайн ойлгодог бөгөөд хоёуландаа таатай байхын тулд хэрхэн яаж харьцахаа мэддэг. Таны маш үнэтэй чанар бол тэвчээр. Гэхдээ л та ямар нэг алхам, үйлдэл хийхдээ туушгүй. Энэ нь таныг нууцлаг шинжтэй харагдуулдаг.

7-14 оноо:
Та эрчүүдийн учрыг олж чадна гэж боддог ч үнэндээ нөхцөл байдлыг бүрэн ашиглаж, өөртөө дээд хэмжээгээр ашиг гаргаж чаддаггүй. Та нууцлаг хүн, яагаад гэвэл ааш зан хувирамтгай. Танд төлөв томоотой зан, тэвчээр, заримдаа логик дутагддаг. Гэхдээ эдгээр шинж чанарын ачаар та амрагтаа учир битүүлэг, гайхалтай эмэгтэй мэт санагддаг аж.

15-22 оноо:
Та зөрчил маргаанд дургүй, ямар ч аргаар хамаагүй иймэрхүү байдлаас зайлсхийхийг оролддог. Хурц өнцгөөс зайлсхийж, асуудлыг зөөлрүүлэхийг оролдон хэвийн сайхан мэт дүр үзүүлэхийг хичээдэг. Та төрөлхийн шударга, сайхан сэтгэлтэй, эв дүйг олдог, заримдаа маш итгэмтгий. Иймээс та болгоомжтой байх хэрэгтэй, хэн нэгэнд хуурагдаж мэхлэгдэн ашиглагдахаас сэрэмжил. Та итгэмтгий тул амархан гомддог. Мэдээж бүх зүйл таны хувь заяагаа холбосон хүнээс хамаарна. Та энгийн, нээлттэй тул эрчүүдийг хажуудаа барьж тогтоох нь хэцүү. Таны хийх алхам, үйлдлийг урьдаас тааварлаж болохоор. Та ийм байхаа боль. Арай нууцлаг, хаалттай байвал эрчүүд таныг сонирхож эхэлнэ.

23-30 оноо:
Таныг нууцлаг гэх аргагүй. Уур хилэн, сэтгэл хангалуун бус байдал, өөртөө болон амрагтаа итгэлгүй байдлаас үүдэн та үл ойлгогдом байдаг. Гэхдээ үүнийг учир битүүлэг, дур булаам байдал гэхгүй. Түүнээс гадна таны ааш зан амархан хувирдаг, баярлаж хөөрч байснаа гэнэт гүн гунигт автдаг. Та тааварлашгүй оньсого мэт, гэхдээ энд эрчүүдийн сэтгэлийг татах юм бараг алга. Та бол довтлогч, сүрдүүлэгч. Хүмүүст итгэдэггүй бөгөөд заль мэхээр удирдаж, тушаах дуртай, эрх мэдлийг хүсдэг. Эдгээр шинжийг таниас олж харсан хүн танд илбэдүүлэхгүй. Ямар ч эр хүн хийрхүү дарангуйлагчийг бус ухаалаг, хэрсүү, төлөв даруухан бүсгүйг хүсдэг. Товчоор өгүүлэхэд хэрэв та өөрчлөгдөхгүй бол хань ижил олоход хэцүү. Та түрэмгий, догшин зангаа хая, нэгэнт сонгож авсан амрагтаа итгэж найд.

/Хань/

2 Comments

  1. hair says:

    юу ч ойлгосонгүй кк. би оньсого шиг байх дуртай

  2. Natali says:

    Áè÷ñýí íü ãàð÷èãòàéãàà óòãà íü íýã ë àâöàëäàõã¿é ë áàéíà äàà.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.