Би өчигдөр бүсгүйчүүддээ зориулаад хэдэн зөвлөгөө бичсэн юм аа өнөөдөр эрчүүдэд зориулаад хэдэн үг биччихье.
Би нөхөртэйгөө ханилаад нилээд олон жил болж байна. Энэ хугацаанд өчнөөн л зүйл үзэж амслаа. Амьдараас их олон зүйлийг сурч ажиглалаа.Та 2 нэгэнт л гэр бүл зохиохоор шийдсан бол бие биедээ үнэнд байхыг хичээгээрэй. Анх чи эхнэртэйгээ зовлон жаргалаа хуваалцана гэж авч суучихаад зовлонг нь хамт үүрээд гэр бүлийн хамгийн нандин ариун жаргал болох сексийн жаргалыг өөр хүнтэй хуваалцах хэрэггүй шүү гэж юуны түрүүнд хэлэх гэсэн юм.Эмэгтэй хүнийг аз жаргалтай болгох цөөхөн зүйл бий мөнгөөр үнэлвэл өчүүхэн ч гэсэн эмэгтэй хүний хувьд их чухал зүйлүүд шүү.
1. Эмэгтэй хүн хайр секс 2-ыг ямагт цугт нь ойлгодог хэзээ ч салгаж ойлгодоггүй. Тиймээс чи түүнийг сексээр дутаавал чамайг өөртөө хайргүй болж ээ гэж бодох талтай. Ер нь эмэгтэй хүнд(энд би тогтмол сексийн харьцаанд орсон эмэгтэйн тухай ярьж байгаа шүү өөрөөр хэлбэл гэр бүлтэй эмэгтэйчүүдийн тухай) секс дутагдахаар ууртай уцаартай болдог. (чиний дутагдлыг илүү олж харах гэх мэт)
2. Чи түүнийг байнга үнсэж эрхлүүлж байх хэрэгтэй намайг үнссэнгүй өөрөө ирээд эрхэлсэнгүй гэж бодохын оронд чи санаачлагаараа байнга эрхлүүлж илж таалж бай. Ажилаасаа ядраад ороод ирсэн ч заавал үнсэж бай. Эмэгтэй хүмүүс эрчүүдээр гуйлгаж эрчүүдийг байнга хүлээж дотроо нөхөр минь намайг эрхлүүлээсэй үнсээсэй илээсэй таалаасай гэж байнга бодож байдаг улс ер нь гуйлгах дуртхай гэх юм уу даа.
3. Эмэгтэй хүмүүс үнсэлт тэврэлт санаа тавьсан хэдэн үг гэх мэтийн маш өчүүхэн зүйлд баярлан хөөрч аз жаргалтай болдог улс. Үүнтэй адил ямар ч эмэгтэй хүн цэцгэнд дуртай байдаг. Чи өмнө нь зөвхөн баяр ёслолоор түүнд цэцэг авч өгдөг байсан бол зүгээр нэг энгийн өдөр сайхан цэцэг авч өг шилж сонгож байгаад энэнд чи огт нарийлах хэрэггүй. Мөнгө муутай байсан ч авч өгөх хэрэгтэй энэ нь чи хайртай гэж хааяа нэг хэлснээс хамаагүй их түүний сэтгэлийг хөдөлгөх болно.
4. Гэр бүлийн санхүүг эмэгтэй хүн барих хэрэгтэй үгүй бол чи түүнд итгэдэггүй юм шиг сангдах болно.Ханиа сард 2-уулаа нэг тэд орчимыг хүнсэндээ хэрглээд бусдыг нь хадгалж байгаад тийм ийм юм авъя гэж хэл. Хэдийгээр эмэгтэй хүн гоё ганган юманд дуртай ч чамайг итгээд хадгалуулахаар чиний өмнө гэр бүлийнхээ өмнө маш их хариуцлагыг үүрч байгаа мэт түүнд санагдах болно. Өдөр тутмын хоол хүнсний мөнгийг юунд яаж зарцуулав гэж түүнээс бүү асуу. Мөнгө хадгалснаараа эхнэр чинь харин ч аривч хямгач болно.
Би өөрөө гэр бүлийнхээ санхүүг баридаг л даа хэдий тийм ч ханийхаа олсон мөнгийг хямгатай зарцуулахыг хичээдэг. Би дуртай үедээ өөртөө зарцуулдаг ч гэсэн бас их хямгаддаг. Үг гэдэг их үнэтэй юм билээ. Нэг өдөр нөхөр бид 2 ярилцаж суугаад би санаандгүй би ямар цалинтай биш гээд хэлчихлээ тэгтэл нөхөр маань “ханиа чи надад нэг зүйл амла миний мөнгө бол чиний мөнгө би мөнгө олж байна гэдэг бол чи ч мөнгө олж байна гэсэн үг тиймээс миний мөнгө биш гэж хэзээ ч битгий бодож бай дуртай юмаа авч бай юу хүснэ дуртайгаа” гэж хэллээ.
Хэдийгээр би урьд нь дуртай зүйлээ авдаг байсан ч ингэж хэлэхэд нь маш их байрлаж өөрийн эрхгүй хоолойд нэг юм зангираад явчихаж билээ.
5. Зарим эрчүүд өөрийнхөө эхнэрийг яатайхан хувцасладаггүй хэрнээ сайхан хувцаслаж будаж шунхадсан хүүхнийг хараад толгой нь ар дээрээ гарчих шахдаг. Үүнийхээ оронд өөрөө эхнэрээ дагуулж яваад сайхан хувцасла л даа танай эхнэр сайхан хувцаслаад будаж шунхадвал тэр хүүхнээс илүү харгдах байлгүй. Цаад эхнэрүүд чинь чааваас нөхөр хүүхдэдээ би ч яахав гэж бодож явсаар царай гундсан үед эрчүүд та нар өөрлүү санаархана.Сар болгон эхнэртээ зориуд мөнгө зарцуулж бай.
6. Эцэст нь хэлэхэд эхнэртээ байнга сайхан үг хэлж бай. Хоол хийж өгөхөд нь баярласанаа хэлж үнсэж бай. Энэ тийм хэцүү гэж үү.
Үнсэлт энхрийлэл сайхан үг 3-г хэзээ ч битгий мартаж бай хэзээ ч. Энэ хэдхэн зүйлийг л хэрэгжүүлэхэд таны эхнэр аяндаа л уяраад явчихна. За залуусаа амжилт.
cekc.mn дээр ирсэн захидал
21 Comments
Гоё ай. Би ч найз бүсгүйгээ дандаа ингэж байдаг л даа. Гэхдээ намайг үнэссэнгүй энхрийлсэнгүй энээ тэрээ мэтээр гомдож бариж балайрдаг бсым бн. Эрэгтэй ч гсн эрхлэх би лав дуртай. Дандаа эрхлүүлээд бсан ч уйдахгүй дээ ер нь бол кэкэ. Зөвлөгөө чинь олон хүнд тус болж, олон бүсгүйчүүдэд жаргал аваачиж, түүгээрээ олон эрчүүдийг ч гэсэн аз жаргалаа олоход нь тус болно гэдэгт итгэлтэй байна 🙂
энийиг заавал хэрэгжүүлнээ их унэн уг бичсэн бн шооо баяарллааа яг одооо хэрэгжүүлнэээ
Гэр гийгүүлсэн гэргийтэй болох үедээ үргэлж санаж хэрэгжүүлж явнаа. Тэр дээр сул эрчүүдэд тохирох гэж бичсэн байна энэ таны бодол би хүндэтгэж байна гэвч дахиад нэг уншаад үзээрэй хө. Хайртай л бол дээрхи 6 зүйл хэцүү биш харин ч над шиг ойр дотны хүмүүсээ баярлуулах дуртай хүнд… 🙂
би нэгэн охинтой одоогоос 2 сарын өмнөөс танилцаж түүнтэй бараг бүхнийг хамт хийж тухайн үедээ би түүнийг зүгээр л шохоорхож байснаа сүүлдээ түүнд татагдаж эхэлснээ мэдсэн цаг хугацаа өнгөрөх бүр түүний тухай асар их зүйлийг мэдэх тусам түүнийг үзэн ядаж эхэллээ
Гэвч түүнийг үзэн ядах сэтгэлээс илүү миний түүнд хайрлах сэтгэл намайг түүнээс салгаж чадахгүй байна.
намайг ойдгож байгаа хэн нэгэн байвал надад туслаач би одоо яах ёстой вэ?
баярлалаа. Шинээр эхэлж байгаа амьдралдаа хэрэгжүүлнэ ээ
Эмэгтэйчүүд ч гэсэн секс хайр 2 ийг ялгаж салгаж байх тохиолдол гаргадаг шд. Миний хувид ямар торлийн сексээсээ шалтгаалаад секс хайр 2 цуг эсвэл салангад байдаг.
За даа сулхан эрчүүдэд л зориулсан зөвлөгөө бн даа. Үнэхээр ингээд гоё таараад сайхан амьдарч байгаа бол болж л бн. Баяр хүргэе. Гэхдээ цалингаа тэр чигээр нь эхнэртээ аваачиж тушаагаал, байнга бэлэг, нялуун үгс урсган байж эхнэрээ тогтооно гэдэг бол сулхан эрчүүдэд л таарсан арга байх. Айл гэрийн ноён нуруу болж чадахгүй эрчүүдэд л таарах нь. Үнэндээ эмэгтэй хүн эр хүн шиг эрэгтэй хүнд л татагдаж нөмөр нөөлгөнд нь явах дуртай байдаг гэж бодном. Өрх гэрийн бүх юмыг эмэгтэй нь мэддэг бол ч хэцүү дээ.
за энэ 6-н зүйл ангийг сайн тогтоож авия.эхнэр авахаараа залхтал ни хэрэгжүүлнэ э.гэхдээ зарим эрчүүдийг харж байхад бас арай нялуун шалчигнуур байдаг.
Би яагаад нөхөртөө тэгэж их татагдаж, хайртай дуртай болж суусны нууц энэ юм байна л да. Манай нөхөр намайг дандаа жоохон хүүхэд эрхлүүлж байгаа юм шиг үнсэж үнэрлэдэг. Бас миний хийсэн ямар ч хоолыг магтаад үнсдэг, хааяа жоохон онцгүй болсон ч гоё байна л гэдэг. Ганц дутагдал нь цэцэг л авч өгдөггүй юм. Энийгээр яах гэсийн, надаас битгий горьдоорой гээд байдын, тэр нь жоохон сонин, би уул нь зөндөө л хэлдэг, нэмэр байхгүй.
гоё нийтлэл байна. яг үнэн ш дээ. харин эрчүүд минь сайн бодоорой кк
Ìàø çºâ.Òààëàãäàæ áàéíà àà
үнэхээр зөв бичсэн бна.. дэмжиж бна Байнга хэрэгжүүлж байнаа
Дэрмээ чи эр хүн ухаантай юм бол эхлүүлэхээр яаачих гээд байгаан xэ xэ. хэрэгжүүлэхээр л юм бичсэн байна шүү. баярлалаа
Мэдэхгүй юм даа ..яагаад эрчүүд бүхнийг эхлэх гэж…Харилцан байж болдоггүй юмуу.
YAG L MINII BODOJ YVDGIIG BICHJEE..BI EMEGTEI LDEE….ER HUN IIM BAIH YSTOILDOO ..INGEJ BHAD EHNER CHINE URGELJ CHAMD URGELJ BELEG BARIH BNO SHUU ..GANTS ED ZUILEER BISH,HOOL UND HIIH ,HOG SHOROO TSEVERLEH ,UR HUUHDEE ASRAH NUHURTEIGEE SAIHAN HARITSAH ,UUR ERIIN TUHAI BODOH CH SONIRHOLGUI ,UURIIN MEDELGUI L TIIM BOLCHIHNO…..BUH HETSUU AJIL HUNGUHUN SANAGDAAD L YVCHIHNA…EHNEREE JINHENE UTGAAR NI HAIRLAHAD ZAAVAL UR DUN NI GARNA SHUU ..EHENDEE MEDEGDEHGUI BLAA CH YVAANDAA…
Ёстой гое бичсэн байна. Хэрэгжүүлнээ
wow.erchvvdee,nohorvvdee sain unshaarai.maani megzem met tseejleed avahad ch gemgvi um bna.
wow…erchvvd min,nohorvvd min sain unshaarai.maani megzem met tseejileed avhad ch ilvvdehgvi yum bn.
wow…erchvvd min,nohorvvd min sn unshaarai.maani megzem met tseejleed avhad ch ilvvdehgvi shv.
үнэн юм бичжээ ойлгох нь харин хэд бол гэдэг л сонин….
super! дээрээс н хунтэй зугээр гоё ярилцаад учир зүйгээ олдог бол зүгээр. зарим эрчүүд үглээд эсвэл дүлий дүмбэ оргиод байдаг