Тиймээ би янхан, тэгээд яадын

pretty-asian-girl-with-glass-of-wine

Үд дундын халуун наранд тэр жижиг эрээн цүнхээ барьсаар автобусны буудал дээр зогсоно. “Зэвүүн гичий чинь цүнх ухчихжээ, матарын амьсгааг тааралдахаараа нүүрийг нь маажаад хэд хоног гарахгүй болгоно л доо” гэж дотроо хараал урсгасаар татаж буй тамхиа амандаа зуунгаа халаасныхаа мухарт үлдсэн хэдэн задгай мөнгөө тоолж үзвэл лав таксидаж хүрэхгүй дэг. Сарын өмнө үү хоёр сарын өмнө үү, хэзээ хамгийн сүүлд микрогоор гэртээ харилаа нүүрний будаг хүртэл авчихдаг сонин п*** вэ, нэгэнт эдлүүлэх биеийг мөнгөтэйд нь л эдлүүлье гэсэн үзлээр адилхан замнаж яваа намайгаа мурьчаад одоо нөгөө хоёр “өвөөтэй” нэг газар алцайгаад хэвтээ болуу, жаахан охин дараа уулзахгүй юм шиг эгчийгээ ингэж чадах гэж, олсон мөнгөндөө хахаж үхээсэй.

Үсээ хойш нь дангинатал самнаж нарны шил зүүсэн охин хаалгыг нь сүр хийтэл хаасны дараа микро хөдөллөө. Хөгжмөөр явах зохиолын дуу даган аялангаа хүмүүсээс авсан мөнгөнүүдээ сурамгай тоолох зуур хар шилнийхээ цаанаас хэдэн зорчигчдынхоо зүсийг бүртгэв. Эрээн цүнх бариу жинсэн өмдтэй өөртэй нь ойролцоо насны болуу гэмээр охиныг хараад хойно суусан хөвгүүд намайг анзаарахгүй харин тэрнийг л үе үехэн ширтэх нь онцгүй юм даа гэсэн ганц хормын бодол төрнө. Дараагийн буудал ирлээ түүнд олон юм эргэцүүлэх зав алга, “оффицер хоёр зуу шар хад ,оффицер хоёр зуу шар хад”.

Цонхны цаанаас төөнөх зуны халуун нар, олон хүний шахцалдаан дунд тух муутайхан суух эрээн цүнхтэй охин буудал зарлан бархирах хайш яйшхан нас хүйс нэгтнээ хараад бодолхийлнэ. Уг нь үсээ эвтэйхэн самначихвал гайгүй нүүрний хэлбэр цухуйх ч юм шиг харагдахын. Хоолойгоо сөөтөл ингэж орилоод хөөрхий хэдхэн юм л олно ш дээ. Хямдхан утас барьж, хулхи хувцас өмсөөд, хужаа пудр түрхээд, амтгүй гуанзанд хооллодог, найз банди нь гэж азгүй залуу байдаг болуу бас хөөрхөн үе үехэн миа бааранд орж шоуддаг байлгүй дээ чааваас. Танидаг хүмүүс нь тааралдахаар ичдэг байх даа.

Согтуу хүнийг яагаад ч суулгаж болохгүй гэдгээ тэр мэднэ. Хөгшин залуу бор шар эр эм янз янзын хүмүүс л зорчдог болохоор хэн ч байсан түүний харц нэг хүн дээр тэгтлээ удаан тогтохгүй. Гэхдээ энэ удаа өөрийн үеийн охиныг хараад зэрвэсхэн гуниглал төржээ. “Гоё цүнхтэй юм байна аа, энэн шиг лаг харагддаг болох юм сан. Гайгүй айлын хүүхдүүд нь ингээд л хямсаганаж явдаг харин над мэтийн халамжлах хүнгүй нь кондуктор хийдэг. За за дэмий бодох ч яахав ядарч байна шүү, орой эртхэн хариад сайхан унтаж амарнаа”.

Хотын бөглөөтэй зам дунд дахиад ганц хоёр буудалын газар хороох гэж нэлээд хэдэн хором өнгөрч эрээн цүнхт ирэх ёстой газраа харлаа. Микроноос буугаад алхаж явахдаа хурдхан шиг гэртээ орж хүйтэн юм уугаад амрах хүсэл төрнө.

Харин орой болохоор чухамхүү ямар хүмүүстэй уулзаж хэдэн төгрөг олох вэ гэдэгийг хэн ч таашгүй бөгөөд ямартай ч өнөөдрийнх шиг мэргэжил нэгт “найздаа” мөнгөө суйлуулж клиентээ алдахгүй шүү гэж өөртөө амлав.

16 Comments

  1. kk says:

    Gangan huurhun ohinoog micronii conductor ohin haraad goe ohin bn shuu iim ch bsan boloosoi bi gj sanaa aldjee. Getel ter shan amitan uuruus n ylgarah ymgui l amidarj bj shudee. Hen negen uuruus chin iluu haragdah huniig haraad uuriiguu dord uzej bolohgui shuu gesen sanaag ilerhiileh gj hicheesen bn.

  2. b says:

    үгүй яахав өгүүллэг л бншдээ яацийн

  3. fa men says:

    hetsvv yumoo tee

  4. мб says:

    үнэхээр л бидний дунд байдаг өөр өөр амьдралуудын 2 жишээ бна энгийн мөртлөө тун ойлгомжтой болж

  5. emegtei says:

    ойсонгуй тэгээд юу ни буруу бгаан өөрийнхөө амидралийг уншсан хун л ойлгож бгаан блгүй дэ.

  6. MYOPHT says:

    Ойлгосон л гэж шаахаас. Би ойлгосон шүү хүмүүсээ. Маш сайн ойлгосон.

  7. bagi says:

    энэ миний мэдэxгүй төрөл байна аа гэxдээ дажгүй. сайн биш ээ

  8. Bg says:

    Энэ өгүүллэгийг товч бөгөөд тодорхой сайхан бичиж ээ яг л одоогийн охидуудын амьдралыг яг харуулчихаж. Харамсалтай нь дээр бичсэн нөхдүүд иймхэн юм ойлгохгүй юм даа өөрсдийнх нь амьдралыг биччихээд байхад.

  9. degi says:

    энэ чиний л орон зай юу ч бичсэн болно. гэхдээ надад чиний харсаныг харах сайхан байлаа. чамд зорилго хэрэгтэй

  10. hm says:

    гоё найруулсан бна, авьяс бнаа.

  11. За за says:

    Та нартай бас би нэгдэхээс яг юу хэлэх гээд байгаа юм болоо……….. гэж, эсвэл гүйцээч бичмээр юм уу. за за мэдэхгүй

  12. beegii says:

    ene oguulleg shig ymiig oilgohgui bgaag bodohod bid hed bugdeeree ymtai bh aa

  13. teneg yumaaaaaa says:

    за за

  14. anujingoo says:

    Өгүүллэг юм биш үү дээ.

  15. man says:

    Энэ яг юу вэ?

  16. hi says:

    энэ одоо юу вэ???

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.