Би хайртай…

93189555

Сайн байна уу эрхэм хүндэт элэг нэгт ахан дүүсээ. Энэ сайтад өөрийнхөө эргэлзээд байдаг байсан зүйлээ бичье гэж гэнэт шийдэв. Уул нь энэ сайтыг уншаад л өнгөрдөг байлаа. Хүмүүсийг сонсоё гэж шийдсэн юм. Намайг Ч гэдэг. Одоо 27 настай залуу. 10н жил их сургууль ажлын гараа гээд амьдралын амтыг мэдэрч л явна. Эхнэр авах гээд л… Нэг бүсгүй бий. Манай их сургуулийн ангийн залуу таньдаг бүсгүйтэйгээ санаандгүй байдлаар намайг танилцуулж байсан юм. Тэр минь одоо миний энэ бүсгүй. Танилцаад л өнгөрч байсан юм. 2003 оны намар л даа. Оюутан байсан болохоор номын санд их суудаг байсан. Тэгээд хэд хоногийн дараа нөгөө охинтойгоо номын санд таарсан л даа. Тэгж л бид бие биенээ сайн мэддэг болж эхэлсэн. 2005 он хүртэл бид хааяа уулздаг төдийгөөр хязгаарлагдсан тийм л найзууд байсан. Ингээд би сургуулиа төгсөөд 2 жил гадаад улсруу явсан юм. Энэ 2 жилийн хугацаанд бид ямар ч холбоогүй болсон байсан. Би оюутан байх даа ч өөр оронд амьдарч байх даа ч тэр өөрийн хүсэл тачаалдаа хөтлөгдөөд байдаггүй, дэмий хүүхэнтэй анхнаасаа орооцолдоод хэрэггүй гэсэн байр суурин дээр бат зогсдог нэгэн байсан магадгүй суурь хүмүүжил маань ч нөлөөлдөг байсан байх. 2 биендээ хал балгүй хааяа уулздаг тийм бүсгүйтэй байсан л даа.

Ингээд 2007 оны намар би ирсэн л дээ. Найз нөхөдтэйгээ уулзах гээ л нутгаа санасан, сэтгэл хөөрсөн хүн ирсэн. Дөнгөж ирээд 10н жилийнхээ найзуудтай уулзаад нэг кафений газар сууж байтал нөгөө бүсгүй минь хажуугийн ширээнд сууж таардаг байгаа. Хамт нэг ширээнд суугаад ууж идэж баахан наргисан. Тэр минь ч нэлээд согтсон би нэлээд согтсон байсан. Тэндээсээ би түүнийг шууд буудалруу чирээд аваад орчихсон. Яагаад тэгснээ би өөрөө одоо болтол ойлгодоггүй. Би өөрийгөө тийм үйлдэл хийх хүн биш гэж боддог байсан юм. Гэтэл сэтгэл хөөрсөн, бас оюутан ахуйн найз минь байсан болохоор итгээд тэгсэн юм болов уу, үгүй ерөөсөө пиво хэтрүүлж ууссанаас болж дээ гэж өнөөдөр боддог юм. Өглөө нь тэр маань яарч сандраад л гараад явсан. Тэгээд 2-3 хоногийн дараа уулзая гэж утасдсан л даа. Бид уулзаад оюутан ахуй цагаа дурсаад л, амьдралаа ярьцгаасан. 2 жилд нэлээд их өөрчлөлт гарсан байсан шүү. Тэр маань хүүхэдтэй болсон байсан. Хүүхдийнх нь аав гэж их баян тансаг ахмад насны гэр бүлтэй хүн гэсэн. Тухайн үедээ энэ бүхнийг мэддэггүй мэдэх ч шаардлагагүй гэж боддог байсан. Оюутан цагийн найзтайгаа ганц удаа унтаа л биз хүнээс гажууд юу байгаан гэж бодох болсон. Гэхдээ унтахад надад маш их таалагдсан ямар гоё юм бэ гэж бодож байсан. Дахиж унтах юмсан гэж ч боддогсон. Би анхандаа дахиж унтаж хэвтэх тийм л сонирхолтой байсан.

Мэдээж хэн ч гэсэн хүний хүүхдийн эцэг болно гэж бодохгүй байх. Тэр маань өнөөг хүртэл 2 жил миний хойноос гүйсэн дээ. Би анхнаасаа унтаж хэвтэж байхад сайхан амьтан шүү гэж л боддог байсан. Юун эхнэрээ болгож авах огт төсөөлж байгаагүй. Миний эхнэр авах тухай ирээдүйн амьдралаа төсөөлдөг төсөөлөл маань шал өөр байсан болохоор би энэ бүсгүйтэйгээ сууна гэж бодож чаддаггүй байсан. Сайхан сэтгэлтэй, эмэгтэйлэг, эр нөхрөө хайрлаж хүндлэхийг мэддэг, эмх цэгцтэй нүд дүүрэн инээмсэглэлтэй тийм сайхан охины араас гүйж байгаад л би эхнэрээ болгож авна даа гэж мөрөөддөг байсан. Би эхнэр авна шүү гэж би хэлдэг байсан. Тэр маань тэгээрэй эхнэр болохоор сайхан бүсгүйтэйгээ чамайг таарсан гэвэл би холдоод өгнөө гэдэг л дээ. Саяхан би хүүхдийг нь харсан ямар хөөрхөн охин бэ энэ охинд ямар буруу байгаа юм бэ энэ нялх хонгор амьтан хорвоод хүрээд ирсэн байхад би зөвхөн хүүхэдтэй гэдгээр нь хүнийг энэ бүсгүйгээ дараа үзээд байж болохгүй ш дээ гэж надад шууд бодогдсон. Тэгээд хүүхэд нь намайг хараад надад эрхлээд намайг үнсээд байсан болохоор бүүр сайхан санагдсан л даа. Та хөөрхөн агаа байна та надын аав болохуу ч гэж байх шиг. Эндээс л би маш их бодсон доо. Хүн яах гэж хорвоод ирдэг юм бэ, хорвоо ертөнцөд хүн хүнээ хайрлах хамгийн үнэ цэнэтэй зүйл биш үү гэх мэт маш их юм бодогдсон.

Тэгээд л би энэ хүүхдийн аав нь болох уу гэж боддог болсон юм даа. Амьдралдаа алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй ээ. Эр хүний уужуу тайван бас сэтгэлээ дагасан ухаанаараа л шийдье даа гэж би боддог л доо. Миний бүсгүй бол үнэхээр сайхан эзэгтэй, сайн хань ижил болж чадах тийм хүн юм байнаа гэж би тэр чанарыг нь олж харсан. Илүү юу ч хэрэггүй биз дээ залуусаа. Намайг гэх сэтгэл, хайр, мэдрэмжтэй байна тэгээд л бид л амьдралаа босгоно ш дээ. Тэр маань миний ар талыг бат аваад явж чадах хүн мөн гэдэгт огт эргэлзэхээ байсан. Яахав энд тэнд нөгөөдөх чинь дагавар хүүхэдтэй хүүхэнтэй явдаг гэнэ гэх мэт их хэл ам гардаг л сурагтай тэр бүгдийг би огт тоохгүй байх хэрэгтэй биз дээ. Тийм үү залуусаа?

секс.мн дээр ирсэн захидал

26 Comments

  1. deep says:

    xeden demjsen comment ogchxoor ongirood bain bain niitleed bgamu xaashaa yum? bi bol xunii xuuxdiig osgox tal deer esreg bair suuritai bi ter amidraliig medne nmg toiroogui za tgd chinii l asudal uchraas medeej nadaar zaalgaxgui biz. Gexdee amidrald chi yaaj zoos olox sanaa onoogoo daxiaad bicheed nemeed niitle kkk twl bur ix eyereg sanal awax n. tgdch xunii xuuxedtei sxan ailch bn saar ailch zondoo bn medeej saar n olon gedgiig sanachix axij niitlexdee axisan shatnii yum bicheerei

  2. deep says:

    mongon bogstei ongo saitai xuuxnuudl bayanii xuuxdiig teedeg yum odoo tsagt bogs n mongo boltson bdg yum serj uz

  3. deep says:

    balai nowsh ta nar xoorondoo saain orootsold xaa xurxiign xaraya xunii xuuxed erxem eej shine aawiig. amidral amarxan sanagdaa yuu

  4. kkk... says:

    Аа бас баян л бол новш байдаг хүүхэд ни хүртэл новшийн хүүхэд болдог, Ядуу жирийн монгол залуугийн хүүхэд л зүгээр хүүхэд ших хүүхэд байдаг гэж энэ дээр бичсэн хүн хаанаас сонссийн бол оо? Нөгөө түүхийн номон дээр бичсэн байдаг шиг ийм анги давхрагаар ялгасан феодал. харц ард гэдэг шиг ийм юмийг хаанаасаа толгойдоо ингэтэл ни шингээчдэг байна аа!Тгд ийм байж яаж 21р зуунд амидрах гэж байгаан бол доо зайлуул!

  5. kkk... says:

    хүмүүсээ гэж … яахав дээ ийм зүйлийг 2,3 байтугай 10 уншсан ч яаадийн ямар ч хүлээц байхгүй. Төд удалгүй тэнэг мангараар ни нэг нэгнийгээ дуудаад эхлэхийн. Бид нар цөөхүүлээ шдээ. Ийм байдлаар нэг нэгэндээ хандаж болохгүй шд!
    Би лав энийг одоо л анх удаа уншжийн. Амжилт хүсий л гэж хэлий даа тыт залууд!Нээрээ бид нар одоо байгаагаасаа арай л уужуу байж байж орчлон хорвоог арай лүү тод өнгөлөг харна шд.Нийгэм улс төр эдийн засаг гэж бухимдаж ядацгааж байж бас нэг нэгэндээ ингэж хандаж уур бухимдлаа гаргаж хүнийг эвгүй байдалд оруулж байх үнэхээрийн илүүц санагджийн.

  6. ganaa says:

    яг тийм чи жинхэнэ эр хун шуу. у усэг н гардаггуэ хэхэ

  7. Ramirez Sanchez says:

    чи энэ бичсэн зуйлээ тэр эмэгтэй дээ 1 хэлээд үзээр!
    Заавал!!!

  8. dermee says:

    Xөгшин баян новшийн хүүхдийг яагаад гаргасан бэ? Зүгээр энгийн нэг сайхан залуугийн хүүхэд бол яая гэхэв гэсэн!! Тэгхээр наад чинь ажил, амьдралаа доодхоороо зохиоцуулдаг гэдэг нь ойлгомжтой юм биш үү?

  9. lam says:

    Энэ тэнэг юмаа хэдэн удаа бичих гээд байгаа тэнэг вэ чи? Алдсан л байгаа биз гээд л хаа хамаагуй хүний хүүхдийг харж хандаж бүх юмаа зориулах нь эр хүнүү үүрэг юм уу чинийхээр? Битгий тэнэгтцгээ!! Хэдхэн 7 хоногийн өмнө энэ нийтлэл тавигдсан байсныг хүмүүс мэдэж байгаа байх. Эсвэл энэ нөхөр өөрөө зохиож бичдэг байж байгаад андуурцан байх!!!

  10. bolor says:

    сэтгэлийн хөөрлөөр шийдээгүй л бол чи сайн залуу байнаа. харин сүүлд нь 1 ндээ эрдэж чамайг би тоосон, надад чамаас илүү нь байсан гэж тэнэгтэхгүй л бол!!!
    бичсэнээс чинь харахад чи гайгүй л хүмүүжилтэй залуу болтой юм. сайн явах санааных гэж, сайхан санаж явбал сайхан амьдарнаа…

  11. jeki says:

    байсан нийтлэл байна

  12. admin says:

    сайхан сэтгэлтэй л юм гэхдээ тэр охинд оорийнх нь л аав хэрэгтэй .хэрвээ салсан бол хамаагүй ээ сайхан сэтгэлтэй л залуу юм

  13. bichigch says:

    бусдын хүүхдийг л хайрлавал жинхэнэ эр хүн гэдэг ш дээ. чамаар бахархаж байнаа, даан ч миний хүүхдийг зулбасага л гээд хайрлах эр олдохгүй юмаа, балиар юмнууд.хүүхэд маани эр хүнээр хайрлуулах ёстой, албатай. бас надад л дуртай байгаа юм бол хүүхдэд мин ч дуртай байх ёстой, тийм биз дээ, хүүхнүүд ээ!

  14. anujingoo says:

    Чиний амьдрал биз дээ. Чи өөрөө л шийдэх болж дээ. Нэг насаараа хань болж чадахгүй л бол хоёрын хоёр хүнийг битгий зовоогоорой доо.

  15. мongol er khun says:

    Зөв шийдвэр, тэднийгээ хайрлаад аз жаргалтай амьдраарай

  16. saikhanaa says:

    чи сайн залуу байна.хүний амьдралд юу ч тохиолдож болно.

  17. Zorigoo says:

    Õ¿¿õýä õººðõºí. Îõèí õ¿¿õýä á¿¿ð õººðõºí. Îõèíîî õàéðëàæ ÿâààðàé. Õ¿¿õýä òîãëîîì áèø ø¿¿

  18. solongoo says:

    чиний бодол надад таалагдлаа. сэтгэл санаа нийлж л байвал болохгүй юм гэж байдаггүй юмаа амжилт

  19. khongorkhon says:

    энэ одоо нэг юм аа яасан их оруулдаг юм бээ. нэг л байхад болно ш дээ. Өөрийгөө гайхуулахгаад байгаа юм уу хаашаа юм. урд нь зөндөө л хүн чиний энэ бичсэн юмыг чинь уншаад зөвөлгөө өгсөн л байсан ш дээ.

  20. ÇÀËÓÓ. says:

    äýýð ãàðñàí íèéòëýë áàéíà!

  21. zochin says:

    huuhedtei huntei suusan hun l sain hunu?
    hahah

  22. zochin says:

    за чи энийг хэд хэвлүүлэх гэсийн.тэр хуухнээ сайн танижийж л суух эсэхээ шийдэхгүй ю уур яадийн

  23. alba says:

    ene juice ymr balia amitan be!!neg n ch gsn shan bodoj shan amidrah gj bhad…hun er n uur shigee l yum boddiin gsn.zaluu min az jargal husey!mgl erchuud min iim l uujuu uhaantai bgasai

  24. juice says:

    ээ дээ энэ хүүхэдтэй хүүхнүүд мөн ч сэргэлэн шүү, нөхөр олж авахын тулд яахаас ч буцахгүй, нөхөргүй залуу охидуудын дэргэд бол залуучуудыг жинхэнэ худлаа уярааж чадаж байгаа юм даа. Тэр хүүхэн чинь охиндоо ч гэсэн тэгж хэлээрэй гээд зааж өгсөн байгаа. Гэтэл яс юман дээрээ эцэггүй хүүхэд гаргаж байгаа хүүхнүүд бол ихэнхдээ л нилээн явдал суудалтай л байгаа эсвэл байсан.

  25. tsetsen says:

    залуу мин чиний цаашдын амидралд чини аз жаргал хусэе!!чам шиг ийм уужуу дотортой ухаалаг залуучуудын ачаар хорвоо онго будагтай болдог юм шуудээ,тоорч торсон охин чин байх болтугай.тэднийгээ хайрлаж яваарай чамаар бахархая.

  26. Cekc says:

    ёоох чиний сэтгэл чинь сайхан юмаа. гэхдээ тэр бүсгүй чинь нөхөрөөсөө салцан юмуу. салаагүй юмуу. салцан бол заавал өөрөөсөө түлхэх хэрэг байна уу даа. хорвоо дээр ямар өв тэгш хүн, амьдрал гэж байх биш дээ. дагавар охинтой л байга биз.ямар хамаа байнаа ер нь. бие биедээ халамжтай, гэр бүл нь аз жаргалтай байвал тэгээд л тэр чинь хайр шүү дээ залуу минь. тэглээ ч авгай авахгүй бол нас чинь мэлээн явж байгаан байна шүү залуу мэээнь

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.