Өөрөө ийм зүйлийг хийчихлээ

0833cf6d336698e4a4135d1d9a3801dc

Энэ сайтийг уншиж байгаа танд баярлахын зэрэгцээ үнэн сэтгэлээсээ зөвлөгөө өгнө гэдэгт найдаж бичлээ.Би жирийн нэгэн залуу гэрлээд 7 жил болжээ. Нэг хөөрхөн охинтой. Сүүлийн үед амьдрал минь нэг л бишээ. Эхнэр маань одоогоор гадаадад байгаа. Бид 2 өчигдөр шөнөжингөө чатлаад тэр маань надаас сална гэнээ. Би өчнөөн гуйгаад дийлсэнгүй. Уншигч та шууд л эхнэрийг минь өөр хүнтэй болсон тэгээд надаас салах гэж байна гэж бодох байх гэтэл би өөрөө эхнэртээ маш их хайртай мөртлөө ийм байдалд хүргэчихлээ. Эхнэрээ саяхан явахаас нь өмнө би гар хүрчихлээ гэхдээ яг ч зодож цохиогүйээ хүзүү хоолойг нь хэрэлдэж ноцолдож байгаад улаан эрээн болгочихсон юмаа. Эхнэр маань ч бас зүгээр байгаагүйээ миний нүүрэн дээр тамхи унтрааж чих хүзүү орчмоор маажсан байсан. Аан тийм хамгийн онцгүй нь урьд бас нэг удаа яг ийм байдал болсон юм шүү. Гэхдээ ойлгомжтой бүх юм надаас эхлэсэн дээр нь би маш хорон үгтэй, үмхий үгээр байх газаргүй болтол утсан нь тодорхой. Би нэг их өөгүй сайн амьтан болж харагдах гэж өөрийгөө өмгөөлөхгүйээ. Тэр өдөр бид 2 нэг найзынхаа төрсөн өдөрт очоод хоёулаа маш их уусан байсан юмаа. Залуустаа захихад гэр бүлээрээ доргиж наргиж ууж идэх дэмий юмдоо. Уул нь эхнэр минь надтай миний жинхэнэ хэцүү үед минь ханилсан юм шүү. Гэхдээ одоо учиргүй сайжирж томорсон юм алга л даа яаахав нэг үеэ бодвол юм наашилж л байна цаашлаад мэдээж гэр бүлийнхээ төлөө нойр хоолгүй зүтгэх учраас ирээдүйгээ гэгээтэй хардаг.Урьд нь миний бизнес,ажил үйлс гялалзаж явсан үе бий бас тэгээд бүх юм нурж өр ширэнд орж хүнд хэцүү үед минь эхнэр минь хөрөнгө мөнгө харалгүй ханилж үрийг минь төрүүлж өгсөн хүн учраас би хайрлахаас өөр яах билээ. Гэтэл би гэж хүн өөрөө ийм зүйлийг хийчихлээ. Одоо яавал дээр вэ намайг уучлахгүй юм шигээ. Надад зөвлөөч хүмүүсээ.

секс.мн дээр ирсэн захидал

40 Comments

  1. Anonymous says:

    Хорон муу үгээр эхнэрүүд л утдаг даа, эр хүн гэхэд ямар хэрүүлч юм бэ дэ,
    МИний хувьд би ч бас эхнэртэйгээ ноцолдож, хүзүүг улаан эрээн болгож л байсан, гэхдээ эрүүл байхдаа, хэрүүл ноцолдооноор дуусна, эхнэр маань хор малтаж, бас миний уурласан шалтгаан нь хүүхдэдээ уураа гаргадагт нь дургүй байдгаас болдог, тэгээд бараг зодох гээл дайрчдаг, тэгээл хөөрхий хүзүү рүү нь тулж, зогсооно. Нэг удаа жирэмсэн байхад нь олон удаа алгадаж хацар нь хавдсан, бас нэг удаа үсдэж унагаасан, одоо ч болих уу даа, яаж ч дургүй хүргэсэн дуугарахгүй эсвэл хүүхдүүдтэйгээ, ганцаараа гараад хэсч яваад ирсэн нь дээр юм байна гэж бодох болсон
    1. тухайн үеийн хэрүүлээс өөр юм битгий дурдаж бай, ялангуяа өнгөрснийг, чимээгүй байж тэс, хошигнож инээлгэж чадвал хэрүүл чинь наргиан болно, ингэж сурвал болж байна даа
    2 бүүр дууссан хойно нь 2улхнаа байхдаа өөрийнхөө дургүй зүйлүүдээ эхнэртээ ул үндэстэйхэн шиг тайлбарлаж ойлгуулахгүй юу, чинийхийг ингэж ойлгодог гэх мэтээр сайхан сексийн дараа орондоо тэврэлдэж хэвтээд ярилц даа
    Та 2 салахгүй байхаа

  2. Sal sal bas dahin niil lol... says:

    naiziin nuutsiig busdad hudaldana gedeg urvalt,harin ooriin nuutsiig busdad hudadlana gedeg chini munhaglal.

    Chi bidnees naadhaa asuugaad baigaamuu?
    Buh hun l ooriin asuudaltai shd.Negent hiichihieed odoo gemsheed baigaamuu ter chini hend heregtein?
    Chi er ni eregtei hun mon yum uu?
    yagaad asuudliig zaaval olnoos asuugaad baigaan?
    Ooroo shiidej chadahaargui tiim maanag yum uu?
    Esvel reclam yum uu?
    Shal zalhuutai yum ooroo hiisen aldaagaa ooroo l zasaachdee.Esvel eejeesee asuu.Togloomgui shuu ter hun buhniig medne ok amid deer ni buh zuiliig mash sain surj avaarai etseg eheesee.Chamd baigaa tsoriin gants amidraliin nuuts card.Ooriin asuudliig olond delgej zovolgoog ni avah bish zevuutsliig ni tsugluulaad bna daa chi.Iim asuudliig iim gazar bish eej aav dotniihontoigoo shiidverledeg yum sh dee..Ochij hadamtaigaa uulz eej aavtaigaa ch bas ted naraas l baidliig ni harj baij hodol za yu.Odoo archaagui tsarailj suuhaa boli.

  3. herlen says:

    er hun tebchertei bh heregtei, er hun huuhen shig tsor tsor hiiged helsen ug bolgon ulguj abad hereldeed bbl herul heze ch duusahgui.minii hani iin hamgiin sxn ym n heze ch limit nese heterdeggui margah ym bailgui yahab ghde heleh yma helchdg ghde uur zuilru hazaij herelddgui er hun…minii bodloor ene problemin ezen zalu uru ih tabitargui er bololtoi mun ehner ch gsn nuhrigu hundeldeggui bololtoi-hatsarn deern tamhi untraana gn u yasan muuhai setgelgei huuhen be eh hun bj-ehner n tegj bga tohioldol er hun yaj hatsra tuluuled suuh be de ali ali n uhamsartai limit ee meddeg bh heregtei

  4. herlen says:

    эр хүн

  5. zolbooshko says:

    одоо яая гэxэв дэ xэн тийм тэнэг нөxөртэй бxийг xүсэx вэ дэ сэжгийн юм ингээд л xаягдаж дэ

  6. emma says:

    чи өөрөө л муу залуу юм шиг бна Эхнэрээ боомилсон бас хорон умхий угээр утсан гээд л эр хуний тэвчээртэй гундуугуй зан уужуу ухаан алга Нэг л гар хурээд сурчихвал засрана гэж худлаа амлаад хуний охин урийг зовоогоод яхавдээ. Эмэгтэй хун нэг гомдохоороо хэзээ ч сэтгэл нъ хайлдаггуй юмдаа Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр унана

  7. lucky says:

    эмэгтэй хүнд гар хүрч болохгүй ш дээ ,нэг хүрсэн бол дахиад хүрэх гээд байдаг юмаа,Эмэгтэй хүн яаж уур хүргэж байсан ч уураа гаргаж болохгүй,

  8. avatar says:

    namaig manai nuhur am muriih bolgond l zoddog. tegeed daraa ni chi uur bitgi hurge gedeg yum. uuraaraa l ih turii barina daa. uuruus ni iluu huchtei huniig bol yaj ch uurlaj bsan zodohgui dee. chamd bol hohi chin l gemeer bn. emegtei hun turuulj hezee ch cham deer tamhi untraahgui. chi jigshil zevuutsliig mash ih hurgej dee. neg ch gesen emegtei zoddog nuhruusu salahaar shiidsend bayarlaj bna.

  9. eka says:

    Хамт архидах угаасаа шаааааааааааал дэмий

  10. Busgui says:

    Эхнэртээ сайн хандаж бай.яах гэж хамт уудаг юм бэ.чи унэхээр аймаар зодож нудээгүй хэлсэн шигээ бага зэрэг хоолой хузууг ни эрээн болгосон бол эхнэр чин уучлах байхаа али эсвэл ядахдаа хуухдээ бодоод эмэгтэйчүүд бид чин зоолон улсшуудээ. харин чамайг хуухэн шуухан эргүүлдэггүй гэж найдая.тэр бол хэтсүү шуу.2уулаа хамт уухад эр н л хэл ам хэрүүл зодоон гардаг биздээ энэ бугдээс болж салаад байвал амидрал гэж ю байх вээ. чиний аз мэдэждээ залуу мини.

  11. saran says:

    bi chamd bish ehnert chin zuvluguu ugmuur bna. Yamar ch tohioldod hyyhdiin etseg ni deer bdag yumdo salah shig amarhan yum haa baih ve. Bi uuruu yag iim baidlaar salaad odoo hichneen haramsaj yavdagda.

  12. Ramirez Sanchez says:

    Ямар ч үнээр хамаагүй хүүхдэ авч үйлд тэгүүл цаадах чинэ буцаад чамтай нийлэх магдлал талаас их шуу!

  13. emegtei says:

    оороо унасан хуухэд уйлдгуй биз дээ залуу мин.оройтсон гэмшик болж дээ чи!xоxи н оор яхаб

  14. Dulmaa says:

    чи эхнэрийнхээ мунгунд болдогуу.нуурэндээ тамхи унтраалгачихаад салахгуй гэж уйлганадаг.КККК
    тэнэг мин авгай чин НуА-тай болжээ хуухнууд тэкхээрээ энгэдгиймдаа

  15. Boldoo says:

    Миний бодлоор энэ залуу бас ч муу залуу биш юм шаналж байгаагаас ни харахад.Ядахнаа хуухэддээ сайн болтой.Амидралд энэ байтугай юм тохиолддог юмшуу.Хумуус сал сарни гэцгээдэг тэр амархан тэгээд дараагийн ур дагавар юу вэ сахил хуртээд салам дордов гэж байдаг шуу.

  16. Lonsdale says:

    хохь чинь за

  17. Bg says:

    за энд бичээд байгаа их мэдэгчдээс юм асуух хэрггүй дээ дэмий л сэтгэлээ шаналгахын нэмэр тэгснээс өөрөө өөртэйгөө ярилц. Дээр бичсэн нөхдүүд амьдрал мэдэхгүй цэцэрхэгчид. Хоосон тогойтнууд

  18. cahirmaa says:

    яая тэр хорон муухай үг хүний сэтгэлийг идээд л явдагын билээ шүү. Тийм үг бараг л мартагдахгүй дээ. Гар хүрдэгээс чинь гадна тэр хорсол заналын энерги шингээж хэлсэн хорон муухай үгнүүд сэтгэлээс нь гарна гэж байхгүйдээ. Үг гэдэг чинь амьд хүнийг алж үхсэн хүнийг ч босгодог гэж зүгээрч нэг хэлээгүй байхаа. Цаашдаа наад эхнэртэйгээ ч бай биш ч бай асуудлыг муйхарлаж хүчирхийллээр шийддэг зангаа татсан нь дээр байхаа

  19. blah blah says:

    хүүе. яг л нэг хэсэг хүмүүс бүүр нэг аймаар ухаантай болцон захидал болгон дээр сүрхийй зөвлөгөө өгөөд байх юм. Тийм л их юм үзсэн юм байхдаа? Бүр инээд хүрчлээ, сайт уншихад шаал утгагүй болоод байна. Олигтой зөвлөгөө ч алга. хэхэ

  20. Hongoroo says:

    сайну залуу
    гэнэт манай найз охиний нөхөр н бичээд байна уу даа гэж бодлоо шд.гэхдээ биш байх гэж найдья
    хэрэв эхнэртээ байнга гар хүрдэг бол чамтай сууна гэж худлаа.
    ер н эрэгтэй хүн чин 1 гар хурээд ирхээрэ тэгээд л хүрээд л байдаг юм.болино гэж байхгүй ээ.ахиж хүрэхгүй л гэдэг юм тэгэд л худлаа ахиад л зодоод унана даа.
    ийм араатан дунд байснаас хол байсан н дээр.
    чи оорийн эрхгүй хүрсэн л гэхийн.ухаан санаа чин хаана явж бнаа.ийм сайхан амьтаний хаана н гар хүрч зодож чаддаг байнаа.
    хайрладаг л гэхийн.муу сайн эрчүүд эхнэрээ хайрладаг гэчээд л зовоогоод байдаг биздэ.яасан нөгөө сайхан хайр чинь хаашаа орчихсон бэ.
    тиймээс сайн бодож үзнэ биздэ

  21. sarah says:

    хичнээн хайртай ч гэсэн ийм асуудал ямар ч гэр бүлд гардаг зүйл. Эхнэр чинь чамд хайртай л бол салахгүй ээ, сайн буруугаа хүлээгээд салахгүй гэдгээ хэлээ,

  22. baldan says:

    зүтгэ дээ залуу минь. яаж унасан, тэрнээсээ 2 дахин хүчтэй бос

  23. МАРГАД says:

    Та 2 т ирээдүй алгаа, тийм болохоор салсан нь дээр санагдлаа. Хайртай хүмүүс чинь өвтгөчихвий гэж чанга үнсэхээсээ айдаг байхад,нэг нь тамхины галаар түлж,нөгөөх нь боож алах гэж байдаг.. Хүний аминд хүрээгүй дээрээ өөдгүй залуу чи тэр хүүхнээс хол явсан дээр шүү дээ.Тамхины галаар санамсаргүй л түлээ биз гэж бодож байна. Тэр хүүхэн чамайг хоосон гуйлгачин байхад өөд нь татаж хүн болгосны шанг амссан байна шүү дээ.Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд яахав.Хоосон эртэй ханилах хүүхэн олдохгүй гэдгийг мэдээд,айж байна уу.Хийхээсээ өмнө бодох л байж дээ залуу минь

  24. the.phone says:

    манай нөхөр яг чам шиг айхтар заваан хорон үг хэлээд л байдаг байлаа. би тэвчдэг юмаа, дэрээр чихээ дараад хэвтчихдэг байсын үгүй бол өөр өрөөрүү зугтдаг байлаа.
    уур нь гарсан үед нь за чи хамгийн хайртай хүнээ яаж ингэж доромжлож чадав аа гэхээр өөртөө их л гэмшээд байх шиг байдаг байлаа.
    муу хорон үг нэг алгадаад авсанаас илүү хэцүү шүү, би урдаас нь уурладаг боллоо сүүлдээ утсаа салгаад эгчтэйгээ хуйвалдаад гэрт нь 2 хоног байчихсан, гэртээ иртэл нөхөр маань нүдээ хавдтал уйлчихсан их л олныг ойлгоод сууж байсан, одоо манай хүн тэгж хорлонтоод байхаа больчихсоон.
    чи наад муухай зуршилаа боль, тэгээд эхнэртээ “бодох хугацаа өгөөд, хань нь үр хүүхдийнхээ төлөө зүтгэ дээ “

  25. Эр бор харцага says:

    Та хоёр ч таарсан нэг тэрэгний дугуйнууд байна даа. Үр хүүхдээ бодоод амьдарч л чадахгүй бол та хоёрыг ид шид ч амьдруулж дийлэхгүй байх. Одоо яая гэхэв. Өөрөө унасан хүүхэд хүртэл уйлдаггүй юм даа. Хөлдүү минь.

  26. SAIHANBILGIIN SHAALTUUR says:

    Бээжин хотыг зориж байгаа эрхэм таныг манай “жү шин” буудалд буухыг урьж байна.манай буудлын онцлог нь 1.Бээжин хотын бизнес худалдааны төвүүдэд хамгийн ойр(шувууны үүр,хувцасны зах дэлгүүрүүд,барилгын материалын зах,компьютеийн зах,IKEA…)
    2.Бээжинд ихэнхи буудлуудыг өвөр монголчууд ажиллуулдаг бол манайх анх удаа монголчууд ажиллуулж байна.Монгол хүлээн авагч байна.
    Та манай буудалд бууснаар монгол оюутнууд орчуулга хийнэ, бyх төрлийн билет захиалж үйлчилнэ,бээжин-улаанбаатар ачаа ачиж үйлчилнэ,бээжин хотын нэртэй газруудаар манай автобусаар 1 өдрийн аялалд дагуулж явна.
    манай буудлын үнэ 180-230RMB
    ЗАХИАЛГА АВАХ УТАС: 13911824074
    zul_beijing@yahoo.com.cn
    хаяг:北京市海淀区志新村14号楼志新西路(海泰大厦150米路北),北京科技大学东门往北100米

  27. medled says:

    Еээ бурхан минь, та 2 чинь ер нь ямар амьдралтай хүмүүс вэ, нөхөр нь эхнэрийнхээ хүзүү хоолойг улаан эрээн болгож байдаг /яагаад ч тийм болгоцын боо мэд/ дээрээс нь эхнэр нь чиний нүүрэн дээр тамхи унтрааж /бас нөгөө хүзүү/ маажна гэдэг чинь одоо нөгөө Бред Пит, Анжелина Жоли нарын тоглосон кино шиг юмаа да. Хэхэ, гэхдээ л инээдэм биш амьдрал байна шүү. 2уулаа л нилээн хартай, хортой, шартай 2 юмаа даа. Чи өөртөө дүгнэлт хийгээд байтал эхнэр чинь маажиж малтдаг хэвээрээ байвал яахийн? Хүний хорвоо гэж, үгүй яаахлаараа ийм адилхан 2 хүн таардаг байнаа.

  28. Ani says:

    Эxнэр чин Xогийн Xүүxэн биш л юум бол Нүүрэн дээр чин Тамxи унтраана гж баймгүй юум. эсвэл боолгод ами н тэмцээд гарт тааралдсан тамxиа нүүрэн дээр чин дарсан бx. Нийлж арxиддаг тгд дараа н боолцдог тамxи нүүрэн дээрээ унтраалцдаг Сонин Гэр бүлүү гүй юу. Урид н бас тэгж бсн гж бгаа. Та 2 салку бxоо. 1 Тэрэгний таарсан 2 Дугуй. Тамxичин Арxичин Гэр бүл юуму xааша юум.

  29. Ani says:

    Та 2 дараагийн удаа алалцаж ч магадгүй юум бна. Xүзүүг н эрээн мяраан болгосон гдг чин Чи Эxнэрээ боосон болж таарч бна ш дээ. Чам шиг тийм үмxий үгтэй бас Эxнэртээ Гар xүрдэг Жудаггүй Юумнас салсан н Зөв ш дээ. Таарч тоxироxгүй зодолдож нүдэлдэж Xүүxдээ сэтгэлийн дарамтанд оруулснас тусдаа амидарсан н Зөв бөлгөө. угаасаа тусдаа xэсэг бгд үзxээр аяндаа Нэг нэгэндээ Xайртай бол эвлэрэx н тодорxой. xэсэг салаад үз. Миний бодлоор бол Эxнэр чин xудлаа чам,г айлгаж бгаа бx. гуйгад бж дээ. xарин эвлэрвэл дараа н наад Ам xамраа мэдэж бгарай.

  30. LADY says:

    argagvishde chamaas salna geh ni.chi gar hvrne deerees ni heleh helehgvigeer helne iim bhad yaj hajuud chin bhiin.chi er ni oodgvi er bhaa.zgr ehneree zodtson gj helehgvi bas biye omooroh gd bnaa.nvvren der tamhi untaraasan maajsan ch geh shig …er yum bj yugaa yariad bgaan.

  31. zymba says:

    xэцүү л юм залуу минь маш иx xайртай xэрнээ гар xүрнэ гэдэг байж боломгүй алдаа.гэxдээ эxнэр чинь чамд бас үнэxээр xайртай бол уучлал гуйгаад үнэxээр гэмшээд байвал уучлаx бxаа эмэгтэй xүн чинь зөөлөн шүү дээ xарин уучлаxгүй бол чамд гэсэн сэтгэл нь байxгүй болжээ гэсэн үг

  32. khongorkhon says:

    гэхдээ байна ш дээ. эмэгтэй хүн өөрт нь гар хүрсэн бол тэр явдлыг хэзээ ч марддаггүй юм. тэгээд чамаас монголд байхдаа л салах шийдвэрээ гаргасан юм байна. тэгээд явсан хойно хэлий гэж шийдсэн юм байна л даа. тэгээд тэр тусмаа найзуудынхаа дэргэд хэрэлдэж зодолдож зодсон тохиолдолд.

  33. ёёё says:

    darkhadbuu.blog.gogo.mn buugin tuhai asuult hariult

  34. Radical says:

    Эхнэрээ тайван орхи. Чи эмэгтэй хунд гар хурч нэг чадсан бол дахиад яахаас ч буцахгуй. Эхнэрээ алчихаагуй байгаа дээрээ явуул.

  35. sorrow says:

    Surtei yum bish yum bishu, ehner nuhur muudaltsaad joohon tiimerhuu baihiig aliig ter gehev de. Tegeed ch ehner chini chamaar guilgah geedl salna ene ter gej ailgasan baih.Tuunees bish, barag chamaa iluu ehner chini salj chadku shanalah baih.Ta 2 yadaj huuhedtei yum baina shde,teheer salna barina gedeg tiim ch amar zuil bish baihaa. Medeej chi odoo end ingeed bichij baigaa shigee l ehnertee yamar ih uurtuu gemshij baigaagaa l sain oilguulaad hamt baihda yariltsaad uzehgui yu, messengereer iimerhuu asuudliig shiidne gedeg bol demii shde.

  36. hehe says:

    nuuren der tamhi untraan gedeg chin yu gesen ug ve? chamaig yag unsnii sav shig haritsaj ban sh de. hedii sogtuuch gesen arai ingej davarch bolohgu baihaa. bi baisan bol ahij hezeech haritsahgui tiim huuhentei. ooriinhon nuuren der tamhia untraagad 2 tiishee salna hanilj suuj baij ingej neg negniigee doromjilj bolohgui baihaa

  37. mmmmmm says:

    ээ бурхан минь ээ. нүүрэн дээр тамхи унтраана гэдэг чинь ямар зэрлэг гудамжны зантай эхнэр вээ. Урд нь жоохон охин байхдаа гудамжинд тэнэж явсан байж магадгүй л хүн байна даа. Яаж ч муудалцан хань ижилээ яаж тэгж чаддаг байнаа, хачин хүмүүс мөн ч их байх хорвоо юмдаа.

  38. ÇÀËÓÓ. says:

    ººðºº ººðèé㺺ë çàñ äàà.ªºð þó õýëõýâ äýý.ªºðèé㺺 ººð÷èëæ ÷àäñàíàà ýõíýðòýý õàðóóëæ ÷àäâàë áàéäàë ººð÷ëºãäºõ áàéõ.

  39. jeki says:

    амидралаа нурааж ясанч болохгүй 1-2 удаа муудалцаал биз гуй сайн гуй

  40. solongoo says:

    шантралгүй гуйгаад л байхаас,үнэнээсээ гэмшиж байгаа бол. эмэгтэй хүн чинь гуйлгах дуртай ш дээ. хамт уух ер нь дэмий шүү нэг ни ядаж эрүүл байж байвал хэрүүл чинь тэгтлээ хуртцдахгүй ш дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.