Ийм байдалд орж байсан хүн байна уу?

tba151065

Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. Миний нөхөр бид хоёр гэрлээд жил хагас болж байна. Бид хоёрын хэн хэнийх нь хувьд энэ 2 дахь амьдрал. Би урьдах нөхрөөсөө хүү, охин хоёртой. Нөхөр маань урьдах эхнэрээсээ нэг охинтой, одоо 8 настай. Нөхрийн маань охин ээжтэйгээ хааяа уулздаг, гэхдээ охин аавтайгаа үлдэнэ гэж хүссэн учраас бид хамт амьдардаг. Ээжтэйгээ тийм ч дотно харьцаатай биш, ээжийгээ нээх үгүйлээд байдаггүй, очих ч дургүй байдаг юм. Миний нөхөр хүүхдүүдтэй маань их сайн харьцаатай. Хүүхдүүд маань ч хоорондоо их сайн дотно харьцаатай байдаг. Ер нь бол манайх жаргалтай л айл. Би нөхрийнхөө охинтой ч дажгүй сайн харьцаатай. Би миний охин гэж дууддаг л даа, та бүхэнд ойлгомжтой болгохын тулд нөхрийн охин гэлээ ойлгоорой. Гэхдээ бидэнд нэг асуудал байнаа. Нөхрийн маань охин аавыгаа надаас их харамлах юм. Нөхөр маань миний хүүхдүүдийг эрхлүүлж, үнсэж тоглоход охин яах ч үгүй, хамт тоглоод баяртай байдаг. Харин нөхөр маань намайг үнсээд, тэврээд, хамтдаа байхыг харвал дүргүйцээд, над руу муухай хараад суучихна. Ажлаа тараад бид хоёр бие бие санаад хамтдаа тэврэлдэж суугаад кино үзэх, эсвэл бие биеэ үнсэх зэрэгт дүргүйцнэ.

Бүүр гэр бүлээрээ хамт суугаад кино үзье гээд дуудахаар нөгөө хоёр хүүхэд маань гүйгээд хүрээд ирнэ, харин охин бол ганцаараа дүргүйцлээ илэрхийлээд суучихна. Харин нөхөр бид хоёр түр тар хийсэн үед бол надтай тоглоно, хамт байж хүүхэд шиг хамаг юмаа яриад, инээж хөөрөөд баяртай л байдаг. Бид хоёр эвлэрээд, бие бие санаад жоохон нялуураад, тэвэрч үнсэх гэнгүүт хаалга үүд саваад уурлаад эхэлнэ дээ. Нөхөр ажилдаа явсан хойгуур надтай зөв зүгээр хөөрхөн харьцна. За тэгээд орой унтах үед манай өрөөнд орж ирээд намайг торгон унтлаганы хувцас өмссөн байвал, угүй ээ энийг өмс гээд зүгээр подволка гаргаад өгнө. Надаас байнга, аав таныг унтахдаа тэвэрч унтдаг уу, их үнсдэг уу гэж асууна. Бас та аавд таалагдах гэж ийм гоё хувцас өмсөөд, хумсаа будаад байгаа юмүү гэнэ. Ааваасаа, ээж бид хоёрийн хэнд нь илүү хайртай вэ гэж асууна. Надаас аав танд өнөөдөр хэдэн удаа хайртай гэж хэлсэн бэ гэж асууна, тэгээд надад таньд хэлсэнээс олон удаа хайртай гэсийн байна гэж хэлнэ. Нөхөр бид хоёр бүүр гайхаад, инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг. Нөхөр маань охиндоо эвтэйхэн тайлбарлаад, аавын охиноо хайрлах хайр нэг ондоо, эхнэрээ хайрлах хайр гэдэг чинь шал ондоо асуудал гэх мэт янз бүрээр тайлбарласан. Загнаж ч үзсэн. Нэг хэсэгтээ гайгүй ойлгож байгаад, тэгээд дахиад л эхэлнэ. Энэ тохиолдолд одоо бид яах вэ, охиндоо ойлготол нь тайлбарлах уу, эсвэл том болоод өөрөө ойлгоно гээд тоохгүй орхих уу? Энэ одоо хэвийн үзэгдэл уу? Эсвэл энэ их хартай охин уу? Надад ч эхэндээ инээдтэй санагдаж байснаа, одоо үнэндээ дургүй хүрч эхэлж байнаа. Нөхрийгөө чөлөөтэй үнсэхээс ч болгоомжилдог болсон. Эсвэл 8 настай охинд хайр дурлалын тухай, эрэгтэй эмэгтэй хүмүүс яагаад хамт байхыг хүсдэг тухай гүнзгий ярьж тайлбарлаж өгөх уу? Би уг нь охидуудтайгаа ойр дотно найзууд шиг байж том болоход нь ч хамгийн дотны хүн нь болохыг их хүсэж байна. Ийм сонин зүйлээс болоод бид хоёр нөгөө хойд ээж, дагавар охин хоёрийн муухай харьцаанд орчихвий гэхээс айж байна. Яасан нь дээр вэ? Ийм байдалд орж байсан хүн байна уу?

секс.мн дээр ирсэн захидал

36 Comments

  1. kkk says:

    харин тиймээ . Ярилтсаад ч ойлгодогуй юм билээ.ёстой зодчмоор байгаа биз.Чиний охин биш болхоор зандарчихаж болохгуй.Оорийн юм байсан бол ч ойлгуулах арай л амар л даа.Хуухдээ ойлгодог баатар ээж болох гэхлээр чиний амидрал оровдөлтэй л юм даа.Хуний нуд харж нохроо хайрлах гэж.Гэхдээ нэг сайн тал байна аа.Чамтай ярилтсадаг юм бна.Тэгэхээр ингэж хэлээ.Бугдээрээ аавйигаа тэнцүү хайрлая гэж. Намайг унсэхээр миний охин бас унсээрэй.Ээж ни гоэ хувцсаа омсохоор миний охин бас омсоод аавдаа унсуулээд унтана.Аавийг н унсээд одоо чиний ээлж ирлээ унсээрэй гээд л.тэр тал дээр н залхат л ургэлжлүүл.аяндаа анзаархаа болино гэж найдаж бна даа.Харин Орой болход Том хунтэй хуухдууд унтаж болдоггуй юум.бугд тусдаа унтах ёстой .ороонд орж ирвэл хаалга заавал тогших ёстой гэдгийг дуугаа ондорсгож байгаад хатуу ойлгуул.Гадаадийн кинон дээрээс жишээ харуулж байгаад ойлгуул.Хуухдуудтэй байнга зоолон харицвал даврана шуу.Эцэгт н ч гэсэн яагаад дуугаа ондорсгож яриснаа тайлбарла.8 настай юм бол ойлгох л нас байна даа.Дэндүү зоолон байж давруулаагуй биз. Энэ н шулам бай гэсэн уг биш шуу.Гэр булд оорийн ч бай хунийх ч бай нэг л хумуужил байх ёстой. Одоо ойлголцолд хурэхгүй бол наад хуухдээсээ болж нэг л одор эцэгээс н салах юмуу амидрал чинэ там болох вий. Зоолон юм шиг хэрнээ хатуу байгаарай. гэхдээ дотроо хайрлаарай.охидууд хоорхон гэхдээ буруу осговөл шулам болно гэдэг унэн байх шуу.

  2. dalduu says:

    наад жижигхэн шулмааа бушуухан зайлуул. манай найз яг ийм охинтой хунтэй суугаад арай л амиа алдаагуй салсан.одоо наадах чини томроод ирэхээрээ та 2-ийн дунд хов яриж эхэлнэ. тэгээд л бух юм эхэлнэ дээ.

  3. ccc says:

    чи заавал хуухдуудийнха хажууд сэкс ээ хийх ыстой ыму гаж донтон бэ аман сэксээ!!!

  4. sss says:

    хэзээч охинд уурлаж болохгуй шуу.

  5. zochin says:

    эвий эвий, жижигхэн гэлтгүй наад хүүхэд чинь аавыгаа харамлаад бна шдээ. жаахан тэгж бгаад том болохоороо гайгуй болноо. 12 хуртэлээ тийм бж бгаад гайгуй болно.

  6. áîëä says:

    îõèí õààÿà ýýæòýéãýý óóëçäàã ãýñýí. ýýæ íü îõèíîîñîî ýëäýâ þì àñóóäàã÷ áàéæ ìàãàä. ãýõäýý õ¿¿õä¿¿äèéí äýðãýä íÿëóóðàõ õýðýãã¿é áàéõ. òà îõèíäîî óëàì ë ñàéí õàíäàæ ººðòºº óëàì ë òàòàõ õýðýãòýé. õýðýâ ààâ íü îõèíîî çàãíàâàë õààÿà ºìººðººä ë. äóðòàé ç¿éëèéã íü õàìò õèéëöýýä ë òýãæ áàéãààä ãàéã¿é áîëîõ áàéõ ãýæ áîäîæ áàéíà.

  7. manduul says:

    төгс юм гэж үгүй. хулгайч худалч бишд н баярлаж явна уу.

  8. emma says:

    Ихэнх хумуус охинийг сэтгэл зуйчид узуул гэсэн байхийн охин бол эрүүл харин та хэд цуг амъдраад хэдэн жил болсон … Сэтгэлдээ гунзгий шархтай яваа нялх охиний мэдрэлийг зовоохгуйн тулд тийм харилцаагаа ил тэвч хайртай гэдэгээ янз бурийн аргаар илэрхийл гол илэрхийлэгч нъ бусгуй та шуу. шилжилтийн зөрүүд нас 3ангилалаар явагддаг тэр уе дээрээ бна хэзээ ч буу ялгаварлалтай хандаарай иймэрхүү гун хямралд багаасаа орсон хуухэд бур хэт мэдрэмтгий зантай болдог юм. 12-13нас хурээд эргэн тойрноо би гэдэг хун ямар учиртай хун бэ гэдэгээ бага багаар ойлгож эхлэнэ Гэхдээ чамд захиж хэлхэд ээж нъ болхоор шийдсэн шигээ эцэсийг нъ хуртэл тэвчээр зөөлөн сэтгэл уужуу ухаанаар хандаарай гэж хэлэх бна. Аа бас охинийг эмчид узуулэх бус та 2 хуухэд хумуужуулэх ухаанд суралц мгл-хэл дээр олигтой ном сэтгүүл олдохгуй дээ

  9. john says:

    Хүүхэд л юм чинь ямар хар санаа байхав дээ.Чи өөрөө л эв зүйгий нь олох хэрэгтэй.дуртай юмыг нь авч өгөх гэх мэт аяндаа чамтай сайн харьцах болно оо

  10. hey says:

    Охин хуухэд угаасаа тэгдэг юмаа. Манай охин бас намайг ийм маягаар харамласаар надад хэнийг ойртуулдаггуй юмаа.Би нухургуй л дээ. Одоо уг ни том болсон 11 настай. Гэхдээ л зугээр болохгуй байгаа. Тийм учраас би охиноо сонгож амидардаг даа хо

  11. solongoo says:

    чамд үнэхээр хэцүү байгаа юм байна даа тэгэхээр байна шүү дагавар охинийг өөрийн юм шиг хайрлаж байдаг бололтой энэ сайн хэрэг гэхдээ дагавар биш ч байсан охидууд аавийгаа харамлаад хөвгүүд ээжийгээ харамлаад байдаг нь үнэн шүү. хажууд нь бие биенийгээ хайрлаж энхрийлж байх нь зөв ш дээ хүүхэд нэгнийгээ ингэж хайрлах ёстой юм байна гэсэн ойлголтийг хүссэн хүсээгүй тархинд нь хийж өгөх хэрэгтэй.
    дээр чамд сэтгэгдэл бичсэн хүмүүсээс тэнэг юм бичсэнийг нь битгий тоогоорой зоригтой байгаарай галзуу солиотой, нээх худлаа охиний талд орж сайрхах гээд ядчихсан юмнууд амьдарлийг олон талаас нь харж сэтгэж чадахгүй ухаан нь хүрэхгүй байгаа болохоороо ингэж сэтгэж байгаа шүү

  12. LADY says:

    ohind buruu ogoh arga algaa.aav ni ehneree hairlaad ooriig ni toohgvi bh vii l gj bodood bga bh.nohorteigoo yariltsaad ohindoo yamar ih hairtai gedgiig ni sn oilguulah heregtei.chi ch bas ohintoigoo sn oilgoltsoj yariltsah heregtei.ohinii ter zand ni bitgii uurlaj utsaarla tegvel bdal ulam l dordono.tgd ch ohin 8 han nastai getel chi ooroo hedtei bile tiim bj ohintoi baritsaad bh ni teneg bishvv.chi ooroo barag ohintoi ni aaviig ni hardaad bgaan bishvv.asuudaliig arai oor ontsogoos har.

  13. Bg says:

    Би ч гэсэн 2 хүүтэй гэхдээ арай жаахан л даа тэгээд нөхөр бид 2 тэврэлдээд суух үед бага хүү маань заавал дундуур орж ирэх гэж зүтгэнэ өөрөө эрхлэнэ гэж зүтгэнэ намайг ааваасаа харамлана гэх мэт. энэ бол байдаг л үзэгдэл шүү дээ. Гэхдээ охин чинь арай л энэ зан нь хурцдаад байх шиг байна. Ааваар нь өөрт нь таалагдсан хүүхэлдэй ч юм уу чихмэл тоглоом ч юм уу эсвэл нохойн гөлөг юу ч байж болно өөрөөр хэлбэл найз олж өгөх хэрэгтэй тэгээд ааваар нь ээж нь миний найз одоо энэ чиний найз шүү гэдэгийг ойлгуул. Охин чинь тэр найздаа анхаарал тавьж та 2-г аяндаа мартах болно.

  14. olzii says:

    onoliin huvid avch uzeh uym bol 6-8nasnii ued ali ch huisnii huuhed bsan esreg huisee tandaj medehiig husch eheldeg bna. gehdee medeej nasand hursen hunii hemjeend bish zugeer l tanin medehuin hureend.
    emegtei bol aavdaa iluu ih erhlene. eregtei bol eejdee iluu ih erhlene geh met. iluu ih anhaaral avahiig husch umchluhiig husdeg bna. huuhed uchiraas iluu ih anhaaral halamj tavih heregtei boluu? tanii bichseneer bol barag tanii l neg ursuldugch shig uym bichsen bna. uuchlaarai! gehdee ohinii huvid ene ued ni mash zuv haritsah heregtei . yagaad gevel huuhed usch tom bolj tuunii tarhi hugjij ouyn uhaan, uhamsar iluu boditoigoor suurishaj ehleh ue uym. tiim bolhoor ene ued zuv haritsahgui bol huuhdiin uurag tarhind eregtei huntei zuv haritsaj uuriiguu hamgaalj ilerhiilj chaddaggui esvel setgetsiin hyamrald orno gesen ug. ene medeej tom zuil bish uym shig bolovch jijig asuudal baih tusmaa emzeg bdg gedgiig buu martaarai. huuhdiin setgel bol tsagaan tsaastai l adil zuilshuudee. aaviigaa bhguid bugdiig martaad tand erhleed tanitai toglood l .. tegeed aaviigaa garaad irenguut aavdaa iluu ih erhleed l. ta bas uuruu emzeg huleej avaad baih shig bna. uur hunii huuhed bish bsan ch gesen huuhduud aav eejiigee nyaluuraad bhaar ni salgaad uursduu tedend erhlehiig husdegshuudee. sarnai bol ih amarhan argaar oilguulj bichsen bna tegeed oilgochihod bolnodoo. huuhed uchiraas hatuu handaj eruusuu bolohguishuu. tuuntei ih yarilts aavtai ni ih togluulj bai.bas houylaa bhdaa amttai uym ugch huurhun ohinii gangan huvtsas avch uguh geh met. . hojim tanii ohin taniih ih hundelj hairladag hamag uymaa nuulgui yaridag tiim naiz chin boloh bhaa. . ta joohon l tevchdee. ohin chin bas medeej nuhur chin taniig iluu iheer hairlah bolno. . ene bol zuvhun nasnii ontslog buguud huuhed chin usch tom bolj bna. neg yosondoo hugjliin heviin uzegdel. . 13-14 hureed irvel ueiinhee bandi nariig shohoorhood l… ene ch gesen hugjliin heviin l uzegdelshuudee… amjlt. hariu bicheerei.

  15. dddd says:

    Харин ч хуухдийнхээ дэргэд биэ биэнийгээ хайрлаж байна гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй, Монголчууд л гэхээрээ бурэг ичимхий сэтгэл ходлолоо хуний дэргэд ил гаргадаггуй байх эстөи умуу.Одооний хуухдууд тэр байтугай мэдээлэлийг ТВ интэрнэтээр авч байгаа. Охинтойгоо али болох чолоотэй харитсаж сайн найз итгэлт хун ни байх хэрэгтэй.Мон тэр охин бол миний хуухдуудээс ямарч ялгаагуй гэдгийг байнга мэдрүүлэх хэрэгтэй.

  16. Ani says:

    Дэрмээ яаг Үнэн xэлсэн бна. Чи Тэр Нөxөр шиг Xар юумтайга Xүүxдийн xажууд нялуурxаа болиж үз. Уридн амидралтай бсын бж үxсэн xатсандаа нялуурч байдын. Наад Оxин чин Эцэгээ xарамлаx н мэдээж ш дээ. Тэнэг Xөгшин Үнээ мини Эр Эрийн Өвөр дамжиж дамжчаад бас нялуурч xанаагүй юу. Оxиныг өрөвдөж бна. Шинэ дээрээ тэгжил байцгаа. 6 сар ч бага xугацаа шүү. Удкуу xэрэлдээд зодолдоод Нөxөр чин банзалдаад ирэxээр Наад Оxины чин Нар н гараx н дээ. Xүүxдийн дэргэд Бага алцгана. xэзээл Монголчууд Үр Xүүxдийнxээ дэргэд тэгж нялуурч байлаа даа. завxарсан юум.

  17. dermee says:

    Балай авгай минь хүүхдийн дэргэд нялуурхаа болил доо чи!! Хэнд гайхуулах гэж худлаа нялуурдаг юм? 2 уулаа байх даа учраа олдог юм байгаа биз. 100 хувь чиний буруу ш дээ. 8хан настай нялх амьтанд ээж нь байхгуй. Дээр нь хачин шулам аавыг долоогоод байвал сайхан санагдана гэж үү? Өөрийгөө оронд нь тавиад үз!! чамд тэр охинд муу хандах эрх хэзээ ч байхгуй.

  18. Sarnai says:

    Дээр нь нэмээд хэлчихэд гэр бүлийн салалт хүүхдэд томчуудаас илүү тусдаг гэсэн. тиймээс наад охинд чинь энэ байдал хүндээр туссан бөгөөд манай аав ээжид маань хайргүй болсон шигээ намайг ч хайрлахаа больчих вий гэж цаг тутам айж эмээж бгаа өөрөөр хэлбэл ААВЫГАА алдахаас айж бгаа хөөрхий охин байна шүү дээ.
    Эр эмийн хайр, эцэг эхийн хайрыг ялгахтайгаа арай л болоогүй байгаа ч үнсэх тэврэхийг хайрлах нэг хэлбэр гэдгийг ухаарсан байгаа ….иймээс л хойд ээжийгээ өөрөөс нь илүү хайрлаад өөрийгөө (өнчрөх вий) гэж эмээж бгаа юм биш үү?

  19. hi says:

    яахавдээ
    энэ насны хүүхдүүд эр эм хоёр орой яадгийг мэддэгиймаа. тэрэнд л эмзэглээд байхгүй юу аяандаа гайгүй болноо за аяандаа гэж дээ 2 3 жил тэсэх нь дээ
    таны хувьд охиндоо хайртай халамжтай дуртай юмын авж өгөөд эрхлүүлээд бай яаж ч байсан битгий загнаарай, тэвчээртэй бай даа

  20. cahirmaa says:

    юун orphan кино тэр чинь кино тэгээд ч хүүхэд биш гучтай эмэгтэй.

  21. sain btsgaan uu says:

    охин нь жоохон мэдрэл муутай юм бишүү

  22. нэр says:

    orphan кино үз

  23. naiz says:

    за да САСНИРМААгийн хэлсэн зөв байхаа санал нэг бна шүү

  24. the.phone says:

    хүүхдийн сэтгэл зүйч гэж тусдаа байдаг.

  25. cahirmaa says:

    наад охин чинь их ондоо охин байнадаа. ээж нь тийм үг энэ тэр зааж өгдөгийн биш байгаа. охидууд чинь бага байхдаа эрэгтэй хүнд ээжээсээ илүү дотносдогын байналээ.би бас багадаа аав ажил ихтэй бараг уулзалддаггүй байхад хамаатныхаа ах нарт их сайн байсан, тэгээд эхнэрүүдэд нь уурлаал надаас илүү анхаарал эхнэртээ тавилаа гээд л. гэхдээ мэдээж хайр сэтгэл мэтгэл бол биш. зүгээр л нэг тийм үе гэж байдаг. хүүхэддээ бас өөрсдөө тус тусдаа сэтгэлзүйчээс зөвлөгөө ав. нилээн тэсвэр тэвчээр хүлээцтэй байдал шаардагдана шүү. харин битгий л загнаж зодоорой!!!!! тэгэх тусам хүүхэд зөрүүдэлж хорсоно. харин байнга ярилцаж бай, жоохон хүүхэдтэй биш харин том хүнтэй адил зиндаанд аваачиж хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Бас тийм уур уцаартай үед нь улам хурцатгах уурыг нь хүргэх үйлдэл хийхгүй тайван байлгах хэрэгтэй. наад охин чинь их хурц мэдрэмтгий зантай хүүхэд байна шүү. ээжтэй нь та хоёр уулзаж ээжээр нь бас яриулж тайлбарлуулах хэрэтгэй. мэдээж хүүхэд гэдэг нэг хэлээд биш байнга хичээж уйгагүй зүтгэж байж л хүмүүжүүлэгдэнэ. хэдэн жил ч үргэлжилнэ. нэгэнт чи чадна гээд хүний хүүхдэд ээж нь болсийн бол төрсөн охиныхоо төлөө яаж гүйж яаж сэтгэлзүйч энэ тэр олж зөвлөгөө авах байсан тэрэнтэй адилхан л хандах хэрэгтэй шүү

  26. ba says:

    уучилаарай би ч гэсэн аав хун л дээ миний амьдрал бас яг адилхан юм бна тэгэхдээ охин хүүхдүүд эхэндээ ингэж ханддаг юм тэгээд сүүлдээ бүх юм сайхан болно.Хамгийн гол нь чи охиндоо эхлээд эгч шиг нь хандаад ээжийн хайраар хайрлахад бүх зүйл сайхан болно.Би бас нэг л өдөр чам шиг өнөр өтгөн гэр бүлтэй болсон тэгэхдээ манай хүүхдүүд бүгд том(15;14;6,настай) 1хүү,2 охин амьдрал сайхан шүү чамд амжилт хүсьэ

  27. Sarnai says:

    эээ, та нар юу яриад байгаа юм вэ? юун сэтгэл зүйч вэ? юун эр эмийн асуудал вэ?наад охин чинь аав нь өөрт нь хайргүй болчих вий гэж их айж бна шүү дээ…хүүхдүүдийн дэргэд нялуураад байхаар чинь аав намайг ингэж хайрладаггүй юм бна гээд яагаад энийг (авгайг) ингээд байна гэж бодож бгаа ш дээ, тэгээд л дугүйцээд бхгүй юу…..өрөвдмөөр юмаа наад охин чинь…наад нөхөртөө охиноо сайн хайрла гэж хэлээрэй!

  28. ёёё says:

    darkhadbuu.blog.gogo.mn

  29. man says:

    ter ohin chin aabdaa er emiin esoor hairtai bolchihson yum shig bna

  30. 1 says:

    nyluurahaa orondoo orood l hiigeech de. zaabal huuhdiiin hajuuud nyluuraad ohin huuhed l yum chin haramlah setgel turnu sh te..

  31. zymba says:

    энэ тоxиолдолд чи оxинтойгоо тулж xарьцаx xэрэггүй бxаа аав нь л учраа ололцож ойлголцоx xэрэгтэй тэгэxгүй бол та 2н xарьцаа сэвтэж магадгүй.нөxөртэйгээ сайн ярилцаад оxиноо яаx талаар зөвлө дөө сэтгэл зүйч бас иx зүгээр шүү

  32. anujingoo says:

    Хүүхдүүдийнхээ хажууд аль болох нялуурахгүй шиг байвал яасан юм.

  33. chamd l .. says:

    Сэтгэл зуйчид хандхаас гадна Том болоод наад охин чин ойлгоно охинд ямарч буруу алга зүгээр л зөвөөр ойгуулхг аав нь илүү хичээх хэргтэй бхаа

  34. hetsuu yumaa says:

    сэтгэл зуйч дээр байхаа. Ядаж хуухэдтэй яаж харитсахийг зааж огох байх грж бодож байна.

  35. khongorkhon says:

    тийм ч их хүн ийм байдалд ороогүй байх аа. Гэхдээ чи нэг сэтгэл зүйчээс зөвөлгөө аваад үзэл дээ. хүүхэд болохоор харьчхад их хэцүү юм шиг байна. Гэхдээ энэ тохиолдолд аав нь л зохицуулсан нь дээр байх аа. охины дургүй зүйлийг чи хөндөж яриад хэрэггүй тэгвэл чамайг бүр үзэн ядаж чиний амьдрал там болох байх.насанд нь л тохируулж харьцдаа. Хүүхэдтэй харьцахад нас насны онцлог чухал байдаг байх аа. Нэг ч гэсэн удаа нөхөртэйгөө цуг сэтгэл зүйчээс зөвөлгөө авдаа.

  36. BI says:

    setgel zuichid handsan ni hamgiin zuv arga bolov uu…..tedend turshlaga medleg bgaa baih..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.