Хайртай бүсгүйгээ уруулаар нь шинжээрэй

lipsssХайрт чинь памбагар зузаан уруултай харагдаж байна уу?
-Тэгвэл хайрт чинь тачаангуй дүр төрхтэй юм байна. Зузаан уруул гэдэг бол дур тачаал ихтэйн шинж тэмдэг. Иймд та хайртыгаа байнга хайрын харцаар харж байх хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол хайрт чинь өөр эртэй нөхцөж таныг араар чинь тавих магадлалтай.

Хайрт чинь нарийхан жимбэгэр уруултай байна уу?
-Тэгвэл таны хайрт бүрэг дорой нэгэн юм байна. Жимбэгэр нарийн уруул бол дуугүй хүмүүсийн дүр төрх. Тэд маш хөдөлмөрч төдийгүй хэзээ ч, хэнд ч туслахад бэлэн байдаг. Ханьдаа халамжтай, хайртыгаа араар нь тавих нь маш ховор.

Хайртын чинь дээд уруул том зузаан байна уу?
-Тэгвэл таны хайрт чинь өөрийнхөө үнэ цэнийг сайн мэддэг нэгэн аж. Аливаад тууштай, зарчимч. Тэд гэр бүлдээ хайхрамжгүй ханддаг. Амьдралдаа сул анхаардгаас багагүй асуудал үүсгэдэг гэмтэй.

Хайртын чинь доод уруул зузаан доровгор байна уу?
-Тэгвэл таны хайрт маш хувиа хичээсэн нэгэн байна. Аливаад тогтвортой биш. Ааш зан нь байнга хувирч байдаг. Тэд хүнтэй таарамж муутай. Амьдралдаа аз жаргалгүй байдаг.

Хайртын чинь дээд доод уруул хоёулаа дорвойсон байна уу?
-Тэгвэл таны хайрт байгаараараа байдаг нэгэн байна. Өөрөө муу зангүй болохоор ханийнхаа муухай занг тэсвэрлэх чадвартай.

/Хань/

4 Comments

  1. Seheeten says:

    Oortoo 100% itgeltei, 17-25nasnii ooriigoo bolovsruulj chadsan geriin humuujil saitai Pretty ohintoi taniltsana. Uhaalag noyon nuruu saitai Handsome tseverhen bolovson zaluu bna. Only cute girls call me!!! TEL:99151465, 88001280 , E-mail address: Cylos_06@yahoo.com

  2. hi says:

    ямар ч авцалдаа алга утаггуй юм

  3. hehe says:

    харин тийм, иймэрхүү зуйлууд угаасаа худлаа ягад гэвэл этсэг эхийн гэн агуулсан кромсонийн буттсээс хамаарна хуний биэеийн хэлбэр ни

  4. sunny says:

    ёстой талагдсангуй яагаад хуви хунийг ийм сонин зуйлэр дугнэж болно гэж шал балай ым

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.